Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Г.Ундармаа: Найз залуугийндаа хонон очвол юуг ч битгий хий

$
0
0

Жүжигчин Г.Ундармаа нь эрүүл мэндийн салбарт хэн хүнээс илүү хувь нэмэрээ оруулж яваа чадварлаг эмэгтэй. Жүжигчин бүсгүй маань өдгөө насанд хүрсэн том охинтой бөгөөд  охин үрээ сайн хүмүүжүүлж өсгөсөн хэмээн хаана ч ярих дуртай нэгэн. Тэрээр цахим хуудсаар дамжуулж дараах захидалыг охиндоо бичжээ.

“Найз залуугийнхаа гэрт очиж хоновол охин үр минь чи юуг ч битгий хийгээрэй. Тэд чамайг минь хүндлэх учиртай. Чамайг минь дайлж хамаг бүхнээ барьж  дээдлэх учиртай. Охин үр минь өгсөн хоолыг нь амтархан идчээд талархаарай. Зочиноороо аяга тавагаа угаалгадаг айлд ээж нь охиноо бэр болгож өгөхгүй.  Учир нь охин минь ширээнээс нь талархаад л босоорой. Гэртэй хонуулчаад өглөө нь босоод чамаар минь цай бэлдүүлэх гэвэл охин минь гүйгээд гараад ирээрэй. Зочноороо цай бэлдүүлдэг, охин минь хийх ёстой юм шиг ойлгодог айлд охиноо бэр болгож өгөхгүй ээ. Миний охин айлд анх очвол юуг ч битгий хийгээрэй. Ихэмсэг агаад ялдам байгаарай. Охиноо ээж нь хангалттай гэрийн ажилд сургаж өсгөсөн учир чамайг минь хэн ч шүүх эрхгүй. Айлын хүн болоод  харин хадмуудаа хоол ундаар битгий таслаарай охин үр минь… гэсэн байна.

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>