Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Хайр гэж юу вэ?

$
0
0

19204

Марк, 6 настай: “Хайр гэдэг бол ээж аавыг 00-д сууж байхыг хараад
муухай байна гэж бодохгүй байхыг
хэлдэг.”

Ноелле, 7 настай: “Хэн нэг эрэгтэйд
цамц нь таалагдаж байна гэж хэлэхэд тэр өдөр болгон тэр цамцаа өмсөхийг хайр гэнэ.”

Томми, 6 настай: “Хайр гэдэг бол эмээ
өвөө нар бие биенийгээ маш сайн
мэддэг мөртлөө найз байгаад л
байхыг хэлнэ.

Ребекка, 8 настай: “Манай эмээ үе
мөчний өвчнөөсөө болоод өөрийнхөө
хөлний хумсыг авч чадахаа больсон
учраас манай өвөө үргэлж авч өгдөг
болсон. Манай өвөө өөрөө бас үе
мөчний өвчтэй. үүнийг хайр гэнэ.”

Крисси, 6 настай: “Хайр гэдэг бол чи
гадуур хооллож байхдаа шарсан
төмснийхөө ихэнхийг нь хэн нэгэнд
өгөөд өөрөө авахгүй байхыг хэлнэ.”

Тэрри, 4 настай: “Чамайг ядарсан үед
инээлгэдэг зүйлийг хайр гэнэ.”

Данни, 7 настай: “Хайр гэдэг бол
манай ээж кофе бэлтгээд аавд
өгөхийн өмнө амт нь зүгээр эсэхийг
шалгаж амсахыг хэлнэ.”

Эмили, 8 настай: “Хайр гэдэг бол чи
байнга үнсэхийг хэлдэг. Чи үнссээр
байгаад ядарчих юм бол, хамт байж
илүү ихийг ярихыг хүсдэг. Миний ээж
аав хоёр яг тэгдэг.”

Никка, 6 настай: “Хэрвээ чи илүү
хайрлаж сурахыг хүсвэл, дургүй
найзаасаа эхлэх хэрэгтэй.”

Клейр, 6 настай: “Миний ээж
хэнээс ч илүү хайрладаг. Ээжээс өөр
хэн ч шөнө унтаж байхад чамайг
үнсэхгүй шүү дээ.”

Елайнэ, 5 настай: “Ээж аавд тахианы
махны хамгийн гоё хэсгийг нь өгөхийг
хайр гэнэ.”

Крис, 7 настай: “Ээж аавыг муухай
үнэртэй, хөлстэй болчихсон байхад нь
хүртэл түүнийг Роберт Рэдфордоос
илүү сайхан залуу гэж хэлдгийг хайр
гэнэ.”

Жессика, 8 настай: “Хэрвээ чи чин
сэтгэлээсээ л хэлэхгүй бол ‘Би чамд
хайртай’ гэж хэлж болохгүй. Хэрвээ
үнэхээр хэлж байгаа бол олон дахин
хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хүмүүс
амархан мартдаг.”

❤️❤️❤️


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>