Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Шоколадтай бялуу хийх 6 алхам

$
0
0
byluu
Шоколадтай бялуу бол гэрийн нөхцөлд хийж болох хамгийн сайхан амттан юм. Тиймээс амралтын өдөр гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө бялуу хийж өгөөрэй.
Орц:
2 ширхэг өндөг
192 гр гурил
201 гр элсэн чихэр
1/2 цайны халбага буюу 7 гр давс
2 цайны халбага хүнсий сода
3 цайны халбага какао
1 цайны халбага цагаан цуу
90 мл тос
1 цайны халбага ванилла
200 мл ус
Хийх арга:
1. Гурил, какао, давс, элсэн чихэр, хүнсний содаа хийгээд хутгана. Зурган дээр үзүүлсэнчлэн шүүлтүүр байгаа бол холихдоо шүүлтүүрэндээ холиод доош савандаа багсарч нунтаг холимогоо ялган аваарай.
2. Тос, цагаан цуу, өндөг, ванилла ус зэргээ холиод багсарсан гурилан дээрээ хийж сайтар хутгана.
3. Бэлэн болсон зуурмагааа хэвэнд хийнэ.
4. 175-180 С -т халаасан шарах шүүгээндээ хийгээд 30 минут шарна.
5. Шарах шүгээнээс гаргаад 5 минут амраана
6. Одоо Nuts – аар бүрээд дуртай чимэглэлүүлээ хийж болно.
Чимэглэж болох санаанууд
 Ингээд таны амралтын өдрийн амтат бялуу бэлэн боллоо.

Г.Сувд


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>