
Тиймээс энэ хорвоогийн ямар ч эмэгтэй үүнд тэгтлээ санаа зовох хэрэггүй байдаг биз ээ. Гэсэн хэдий ч өөрийгөө нэг шинжээд үзмээр санагдаж байвал дараах нийтлэлийг уншаарай.
1. Ямар ч эмх замбараагүй нөхцөл байдалд шууд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө тэвчээртэй хандаж, сонсож чаддаг.
2. Та бол хил хязгаараа зөв тогтоосон нэгэн.
Та зөв хүмүүсээ сонгож нөхөрлөж чаддаг нэгэн. Найз нөхдийн хүрээлэл тань хүүхдэд муу үлгэр дууриал үзүүлэхгүй, сайн хүмүүс байдаг бол энэ нь таныг супер ээж болох бүсгүй гэдгийг баталж байна.
3. Та бусдын оронд өөрийгөө тавьж чаддаг.
Найз, эсвэл нөхөр тань тантай таниас эрс өөр үзэл бодлоо хуваалцах үед хүлээж авч чаддаг. Хэдийгээр таны бодол өөр байсан ч, тэр ямар учраас тэгж хэлсэн талаар бодож үзээд, түүний оронд өөрийгөө тавьж үздэг.
4. Танихгүй хүний төлөө ч чадах бүхнээ хийдэг.
Та урьд нь огт танихгүй хүний төлөө ямар нэгэн сайн зүйл хийж байсан уу? Жишээ нь, машин ирж байгааг анзааралгүй зам гарах гэж байгаа хүнийг дайруулахаас нь өмнө гүйж очоод замаас татах.
5. Шаардлагатай бол бохир ажлыг ч хийж чадна.
Сайн найз тань согтуудаа жорлон дотор бөөлжөөд зогсож байвал та заваан болчихсон үснээс нь сэжиглэхийн оронд ард нь барьж, нурууг нь дарж өгөөд халамжилдаг.
6. Өөрийгөө яаж хайрлахаа мэддэг.
Та өөртөө 100 хувь төгс итгэлтэй биш л дээ, ер нь хэн ч тийм биш л байдаг. Гэхдээ та хэзээ ч өөртөө итгэлгүй зангаасаа болж бусдыг доош нь хийж, бусдад атаархан хорлох эсвэл өөрийгөө цаг үргэлж муулах үйлдлийг хийхгүй байх.
7. Хяналтаас тань гадуур өрнөх зүйлийг хүлээн авч чаддаг.
Бүх зүйл таны хяналтад байх боломжгүй. Өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсний дараа ч хүлээгээгүй, төсөөлөөгүй зүйлс болж л байдаг.
8. Та хошин шогийн мэдрэмжтэй
Үнэхээр хэцүү үе тохиолдсон ч “Хөгтэй ч юм аа даа” гээд инээж чаддаг ээж, хүүхдийнхээ сахилгагүйтлээс болоод шалаар дүүрэн савантай ус асгарсан ч түүгээр нь хөөс үлээгээд хамт тоглож чадах ээж бол үнэт эрдэнэ гэсэн үг.