Нэрт дуучин Гвен Стефани бүтэлгүй гэрлэлтээ мартсан бололтой. Түүнд мэргэжил нэгт Блэйк Шелтон нь тус болсон аж. Дуучин залуу 45 настай Гвены хамтаар The Voice шоуны шүүгчийг хийж байгаа юм. 39 настай кантри дуучин залуу, Гвен нарын дунд дурлалын гал дүрэлзэн ассан гэх таамаг байгаа ч одоог хүртэл нотлогдоогүй байгаа билээ.
Хэллоуины баяраар Адам Ливайны зохион байгуулсан үдэшлэг дээр хосууд тэврэлдэж байсан тул тэд дотно болсон гэдэг нь шууд тодорхой байсан аж. Энэ оны наймдугаар сард Гвен 13 жил хамтдаа амьдарсан нөхөр Гевин Россдэйлээс салсан билээ. Шелтон ч мөн саяхан гоонь эр болсон юм. Энэ оны долоодугаар сард тэрбээр эхнэр Миранда Ламбертээсээ салжээ.
Эх сурвалж www.wikimon.mn