Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Илүү их хайрлаж бага шаналах хайрын 7 арга

$
0
0

4fc54a1418c0d0d3ab7fa52ee52b6doriginal

Хэрэв та хайр дурлалын харилцаанд хэрхэн илүү хайрлаж бага шаналах аргыг мэдэж чадваас та өдөр тутмын хайр дурлалын амьдралаа сайжруулж чадна гэсэн үг юм. Та хэн нэгэнтэй дотно харилцаатай байх үедээ хос байна гэдэг нь зөвхөн ганц хүний тухайд бус хоёр хүн хамтдаа хэрхэн аз жаргалтай байхын талаар гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хосууд өөрсдийн холбоог сайжруулахын тулд хоёулаа өөрсдийн харилцаанд анхаарах ёстой гэсэн үг юм. Ингээд хосын харилцааны үед илүү хайрлаж, бага шаналах 7 аргатай танилцъя.

 

1. Нэгнийгээ удирдахаас зайлсхий

Хэрэв та өөрсдийн харилцаагаа сайжруулах тал дээр хэт их анхаарч эхлэх үед та өөрийн хосоо хэтэрхий өөрийнхөөрөө байлгах хандлагатай болж ирдэг. Иймд хайртыгаа хэт их хардаж, байнгын хүлээлттэй байх хэрэггүй. Жаргалтай, эерэг харилцаатай байхыг хүсвэл өөрийн хосыг хэтэрхий удирдах гэсний хэрэггүй. Харилцааг хэт их өөрийнхөөрөө байлгах нь бусдыг ихээр зовоохоос гадна өөрийгөө ч мөн зовоох шалтгаан болдог.

2. Өөрийн гэсэн бодолтой бай

 Бусдаар илүү их хайрлуулахыг хүсч байгаа бол хосынхоо юу мэдэрч, юу бодож байдаг тал дээр анхаарах хэрэгтэй.       Та хэн нэгэн дотроо юу бодож явдгийг уншиж чадахгүйн адил хэн нэгэн ч бас дотроо өөрийн гэсэн бодол, сэтгэлтэй байдаг. Та урт хугацааны турш түүнийгээ мэднэ гэдэг нь түүний яг юу хүсч, бодож явдгийг бүгдийг нь мэднэ гэсэн үг хараахан биш.

3. Илүү нээлттэй байдлаар харж сур

Таны хувьд чухал хэн нэгэн  таньтай яг ижил зорилготой бөгөөд амьдралыг харах өнцөг нь адилхан байлаа гээд та түүнийг яг өөрийн адил нэгэн гэж харж болохгүй.       Өөр өөрсдийн ялгаатай талуудыг сурч, түүнийхээ бодол саналыг хүндэтгэх хэрэгтэй. Зарим нөхцөл байдалд түүнийхээ өөрөөр харах байдлыг нь хүлээн ойлгож, түүнийгээ хэн бэ гэдгийг нь хүлээн зөвшөөрөөрэй.

4. Нэгнийгээ дэмж

Өөрт чухал нэгнийгээ юу ч хийх гэж байсан үргэлж дэмжиж байх хэрэгтэй. Түүнийхээ талд үргэлж бат зогсож, урам зориг өгөн дэмжиж байгаарай. Хувиа хичээсэн биш, түүнийхээ аз жаргалын талаар анхаардгаа бас түүнийгээ үргэлж жаргалтай байлгахын тулд бүхнийг хийх болно гэдгээ мөн харуулаарай.

5. Өдөр бүр сайхан зүйлийг хэл

Та хэдийгээр завгүй байлаа ч гэсэн, түүндээ ямар нэгэн сайхан зүйлийг хэлэхийг үргэлж хичээх нь зүйтэй. Үл ойшоосон зан гаргаж огтхон ч болохгүй. Түүндээ үргэлж талархаж явдгаа илэрхийлэх хэрэгтэй, эргээд тэр ч танд бас тэгж хандах болно. Үргэлж халамжтай, хүлээцтэй байж түүнийгээ хэр чухал хүн болохыг нь харуулж үргэлж сайхан зүйлийг хийж өгч бай. Хариу нэхэлгүй өгсөн таны хайр халамж эргээд таныг ч гэсэн аз жаргалтай болгоно.

6. Ямар нэгэн өөрчлөлтөнд бэлэн бай

 Та хайрлуулж, шаналахыг хүсэхгүй байгаа бол ямар нэг өөрчлөлтөөс айх хэрэггүй.       Учир нь бид өөрийн хэзээ ч төсөөлж байгаагүй өөрчлөлттэй хэзээ ч нүүр тулж болзошгүй. Шинэ зүйлийг туршиж үзэх нь энгийн л зүйл бөгөөд энэ бүхнээс бид илүү ихийг сурч, жинхэнэ өөрсдийгөө олж авдаг.

7. Илүү ихийг хуваалц

Өөрийн хостойгоо чөлөөтэй харилцаж, өөрсдийн  харилцааг илүү гүнзгийрүүлэхийг хүсч байгаа бол түүнээсээ аливаа зүйлийг нуух хэрэггүй.       Өөрийн итгэл, мөрөөдөл, харамсаж явдаг зүйлс болон айдсаа чухал нэгэнтэйгээ хуваалцаж түүнийгээ тэр бүх зүйлдээ багтаагаарай. Ингэснээр таны харилцаа илүү нээлттэй бөгөөд шударга байж хоёуланг тань жаргалтай байхад туслах болно.

Бусадтай үерхэж, дотно харилцаатай байснаар бид маш их зүйлийг суралцаж туршлагаждаг. Иймээс бүтэлгүйтэхээс битгий айгаарай. Учир нь бүтэлгүй харилцаа таны хамгийн сайн багш байх болно.      Хэрэв та дотно харилцааны үед илүү их хайрлаж, хайрлуулах эсвэл бага шаналах өөр аргуудыг мэддэг бол сэтгэгдэл бичин бидэнтэй хуваалцаарай.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>