Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Солгой хүүхдийг багаас нь баруун гараар бичүүлэх гэсний хэрэггүй

$
0
0

8a07041c56_55252745_o2Дэлхийн хүн амын арав орчим хувь нь солгой гэдэг.

Өөрөөр хэлбэл, тэдний ихэнх нь баруун гараараа сайн хийдэг зүйлээ зүүн гараараа ямар ч хүндрэлгүй гүйцэтгэдэг гэсэн үг. Чухам үүнийг нотлохын тулд жил бүрийн наймдугаар сарын 13-нд “Дэлхийн солгойчуудын өдөр”-ийг баяр болгон тэмдэглэдэг болжээ.

Энэ өдрийг 1992 онд анх Британийн солгойчууд санаачилсан байна. Эрт дээр үед солгой хүмүүст их л сэжигтэй хандаж ирсэн гэлцдэг. Эртний Орост солгой хүмүүсийг шүүхэд мэдүүлэг өгөхийг хориглодог байсан байна. Харин Энэтхэгт баруун гар ариун нандин үйлдэл хийх, тухайлбал хоол идэх, гар барин мэндлэх зэрэгт зориулагдсан. Харин зүүн гар хувийн ариун цэвэр сахих үүрэгтэй гэж ангилж байжээ.

Тиймээс солгой гартнууд энэ дэлхий өөрсдөд нь зориулагдаагүй, хайч, гэрэл зургийн аппарат, компьютер гээд хэрэгцээтэй бүх зүйлс зөвхөн баруун гарт зориулагдсан гэж гомдоллодог байна. Үнэхээр ч тийм юм Шиг. Гэхдээ нэг сайн талтай. Солгой хүмүүс баруун гарт зориулсан бүх зүйлд дасахын тулд өөрийгөө хөгжүүлж тархиндаа команд өгснөөр авьяасаа илүү хөгжүүлж, дэлхийн дахинаа нэрд гарсан нь энгийн хүмүүсээс хэд дахин илүү байдаг болжээ.

Дэлхийн алдартнууд, тэр дундаа холливудын ихэнх нь солгой гэнэ. Тиймээс та солгой хүүхдийг багаас нь баруун гараар бичүүлэхийг оролдох нь гэсний хэрэггүй. Энэ нь хүүхдийг сэтгэцийн дарамтанд-оруулдаг аж. Тэр утгаараа сүүлийн үед солгой хүмүүст зориулсан тусгай дэлгүүр хүртэл байдаг болсон гэнэ.

Энэ дэлгүүрт халбага, сэрээнээс эхлээд компьютерийн мауз, гольфийн хэрэгсэл гээд бүгд байдаг аж.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>