Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Нүүрээ савандаж угааснаас арьс хуурайшиж, хөгширдөг

$
0
0

getty_rm_photo_of_woman_using_hands_to_wash_faceГоё сайхан харагдах нь эмэгтэй хүн бүрийн хүсэл. Бүсгүйчүүд бүгд л эрч хүчтэй, залуу сайхан харагдахыг хүсдэг. Харин үүний тулд та заавал төгс төгөлдөр, гоё сайхан бие галбиртай байх албагүй. Гагцхүү арьс арчилгааны нууцыг мэдэж, торго шиг зөөлөн зүс царайндаа тохирсон арчилгааг хийж чаддаг байхад л болох нь тэр.

Тиймээс бид өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг бүх хүнд зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Энэ удаагийн зөвлөгөөг “Мед-Эстетика” арьс гоо заслын эмнэлгийн эмч Л.Байгалмаа хүргэж байна.

ДОТОР ЭРХТЭН ЭРҮҮЛ БОЛ АРЬС БАС ЭРҮҮЛЖИНЭ

Арьс бол хүнийг тэр тусмаа эмэгтэйчүүдийн хамгийн гоёдог чухал эрхтэн юм. Хүний биеийн жингийн таван хувийг эзэлдэг. Элэгтэй харьцуулбал бараг гурав дахин том. Хүний хамгийн том эрхтэн. Мах булчинтайгаа нийлээд бие махбодийг бүрхэн оршдог тул хүмүүсийн зарим нь арьсыг эрхтэн гэж ойлгодоггүй. Яг л бусад эд эрхтэнтэйгээ адил өөрийн үүргээ гүйцэтгэж байдаг. Бүх л дотор эрхтэний үйл ажиллагааны хямралыг гадна талд илэрхийлж байдаг эрүүл мэндийн толь болсон эрхтэн юм. Иймээс хүн арьсаа хянаж өөрийн өвчин зовиурыг мэдэх боломжтой.

Арьсаа эрүүл байлгахын тулд дотор эрхтэнээ анхаарч хайрлах хэрэгтэй. Хүн өөрөө бүхэл бүтэн цогц организм учраас аль нэг эрхтэнг тусад нь эмчлэх боломж маш бага байдаг. Арьсаа эрүүл гоо сайхан байлгахын тулд бүхэл эд эрхтэнээ анхаарч эрүүл байлгах нь чухал юм.

ХӨДӨЛГӨӨНИЙ ДУТАГДАЛ, ХООЛ ХҮНС Ч АРЬСАНД НӨЛӨӨЛНӨ

Манай эрс тэс уур амьсгалтай холбоотойгоор нүүрний арьсны гоо сайхныг батгашилт, сэвхтэлт алдагдуулдаг хэдий ч дотор эрхтэний үйл ажиллагааны хямрал ч гол нөлөө үзүүлдэг.

Жишээлбэл, батга өвчин манайд их гардаг. Энэ нь бидний хүрээлэн буй орчин, цаг агаар, хоол хүнстэй холбоотой. Эрт дээр үед Монголчууд одоогийнхоос хавьгүй илүү идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарч байсан учир хүмүүс алдагдсан энергиэ нөхөхийн тулд мах, сүү, цагаан идээг их хэрэглэдэг байсан. Үүнтэй холбоотойгоор нүүрний арьс нар, салхинаас өөрийгөө хамгаалахын тулд тослог ихээр ялгаруулдаг байсан.

Гэтэл одоо суурин соёл, иргэншилтэй болоод ирэхээр бидний идэвхтэй хөдөлгөөн багассан хэдий ч хооллолт нь хэвээрээ байгаа. Мөн арьс маань гадны нөлөөтэй харьцах байдал нь өөрчлөгдсөн. Бас бидний хэрэглэж буй хоол хүнсний зүйлийн баталгаат аюулгүй байдал алдагдсан, хөдөлгөөний дутагдал, эрүүл мэндийн ойлголт муу зэрэгтэй холбоотой гэж манай эмч нар олон талаас судалж хэлдэг. Иймээс бид үйлчлүүлэгч нартаа эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэхэд нь илүү анхаарч хангалттай сайн мэдээллийг өгч байна.

ХҮЙТЭН СЭРҮҮНИЙ УЛИРАЛД АРЬС Ч БАС “ДААРДАГ”

Ер нь нүүрний арьсыг арчлахад байгаль цаг уур, улирлын байдал их нөлөөлдөг. Жишээлбэл, өвлийн улиралд гадаа хүйтэн, хасах хэмтэй болдог тул арьсны үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, хөлс тосны ялгаралт багасдаг учир арьс хуурайших үзэгдэл их явагддаг. Гэтэл манай залуучууд толгой, нүүрээ хамгаалахгүй малгай, ороолтгүй явах нь их харагддаг. Толгойн үсээ дааруулж хөлдөөснөөс болж үс их унадаг. Бүр хуйханд хүртэл өөрчлөлт ордог байна.

Харин зуны улиралд дулаан байдаг учраас хөлс тосны ялгаралт сайн явагддаг учир арьс хуурайшаад байх нь харьцангуй бага байдаг ажээ. Гэтэл хавар болохоор их салхилдаг, тоос шороо ихэсдэг учраас арьсаа гадны бохирдолтоос хамгаалах бүтээгдхүүнүүдийг хэрэглэх шаардлагатай болдог. Тиймээс бид арьс арчилгааны талаарх товчхон зөвлөгөө өгье.

АРЬСЫГ САВАНДАЖ УГААХ ХЭРЭГГҮЙ

Нүүрийг олон аргаар цэвэрлэдэг. Гол нь арьсандаа тохируулж цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа сүүн шингэнээр цэвэрлэхийг бид зөвлөдөг. Яагаад гэвэл манай уур амьсгал арьсны өнгөн давхрааг их хуурайшуулж байдаг. Арьсны гадаргуугийн тослог нь арьсыг тослохоос гадна чийгийг гадагш алдахгүй байх үүргийг давхар гүйцэтгэдэг байна. Гэтэл нүүрээ янз бүрийн савангаар угаагаад байхаар тослог нь ангижирч, арьс чийгээ их алддаг. Нүүрээ савангаар угааж цэвэрлэдэг, сүүн шингэнээр цэвэрлэдэг хүмүүсийн арьсны чийгийг компьютерээр оношлоход эрс ялгаатай гардаг.

Саван нь хэчнээн нүүрний арьсанд тохируулсан байсан ч шүлтлэг орчинтой учраас өдөр болгон арьсаа савандаад байхаар арьсны тослог улам бүр алдагдаж, арьсанд байх ёстой нянгийн байдал багасч оронд нь эмгэг төрүүлэгч нянгууд үржих нөхцөл бүрддэг. Тослог арьстай хүн ч гэсэн тохирсон сүүн шингэнээр л арьсаа цэвэрлэж байх хэрэгтэй. Арьсаа байн байн савандаж угааснаас арьс улам хуурайшиж, хөгшрөлт эрчимтэй явагддаг байна.

ГЭРИЙН НӨХЦӨЛД НҮҮРЭЭ ЯАЖ ЗӨВ АРЧЛАХ ВЭ?

Нүүр цэвэрлэх усаа зөөлрүүлж хэрэглэх нь чухал. Үүний тулд сүү, тараг хэрэглэж болно. Сүүний хүчлийн бактериуд нь усны хатуулгыг зөөлрүүлж өгдөг. Арьсаа бүх төрлийн сүүн бүтээгдхүүн, хүнсний ногоо зэргийг ашиглан арчилж болно. Талхыг зөөлөн усаар дэвтээж маска тавьсан ч болдог. Тараг, ээдмээр ч маска тавьж болно. Тарагаар маск тавьсаны дараа зөөлөн цэвэрлэх хэрэгтэй. Үрж, арчих нь арьсыг цочроодог. Өргөст хэмх, улаан лоолиор маск яаж тавихыг хүн болгон мэднэ.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>