Хүүхдүүд өсөж томрох үедээ урьд өмнө нь шийдэж байгаагүй олон шинэ асуудлын талаар шийдвэр гаргахдаа эргэлзэж, тээнэгэлздэг. Гаргасан шийдвэрийнхээ үр дагаврын талаар ихэвчлэн боддоггүй. Заримдаа шийдвэр гаргах асуудал нь өчүүхэн байх тохиолдол ч бий.
Жишээ нь: Би өнөөдөр улаан цамц өмсөх үү, эсвэл ногоон цамц өмсөх үү гэх мэт. Бүжиг хийх, хөл бөмбөг тоглохын нэгэн адил ямар нэг хэмжээний дадал туршлага шаардана. Шийдвэр гаргах чадварыг дээшлүүлэх боломж бүрдүүлж өгвөл сайн. Өсвөр үеийн хүүхдээ зөв шийдвэр гаргахад нь зөв чиглүүлж, дэмжиж тусал.
Хэрвээ тэд танаас тусламж хүсвэл:
- Шийдэх гэж буй асуудлынх нь талаар мэдээлэх,
- Юмыг харах, танин мэдэх шинэ аргуудыг зааж өгөх,
- Хийсэн сонголтынх нь юу нь буруу юу нь зөвийг хэлж өг. Шийдвэр гаргахдаа ямар хүчин зүйлүүдийг урьдчилан тооцох ёстойг хэлж өгөх,
Хүн өөрийнхөө үзэл бодол, чадвар, ёс суртахууны зарчмууд дээрээ тулгуурлах боломжтой хэдэн сонголтоос нэгийг нь сонгон шилэхийг шийдвэр гаргах арга гэдгийг тайлбарлах нь зөв.
Яавал үр дүн өгөхгүй вэ?
- Хүүхдүүдээ үгээр буруутгах, шийтгэх замаар хянах,
- Тэдний зан байдлыг тоохгүй байгаа дүр эсгэх,
- Тэдэнтэй илэн далангүй ярилцахаас зовох, эсвэл ярилцах чадваргүйгээс асуудлыг даамжруулах,
- Хэт хамгаалж туслах явдал өөрөө өөртөө итгэх итгэлийг нь бууруулах.
Ямар арга үр дүнтэй вэ?
- Хүүхдүүдтэйгээ чөлөөтэй харьцах, тэдний хэлэх үгийг гүйцэд сонсох, өөрийнхөө хэлэх үгийг чөлөөтэй хэлж байх.
- Өөрийгөө мөн бусдыг хүндлэх, хүүхэд танд хүндлэгдэж мөн танд баяр баясгалан авчирдагаа мэдрэх ёстой. Энэ нь хүүхдэд өөрийгөө хүндлэх, итгэх мэдрэмж төрүүлнэ.
- Хэрэв та хүүхэддээ хариуцлагатай шийдвэр гаргасныг нь мэдрэх боломж олгодог бол тустай.
- Юманд наргианч хандах чадвар нь харьцааг нээлттэй, чөлөөтэй, байдлаар байлгах, та хоёрыг холбох гүүр барихад тусална.
- Асуудлыг аль болохоор хүүхэдтэйгээ хамтдаа шийдвэрлэхийг эрмэлз.