Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Гэнэн хонгор зан юунд хүргэдэг вэ?

$
0
0

tumblr_static_iu_cuteЕр нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүү гэнэн цайлган зантай байдаг. Энэ ч утгаараа тэд амьдралдаа онохоосоо алдах нь их байдаг шүү дээ. Тухайлбал:

- Хань ижлээ буруу сонгох,
- Муу хүмүүсийн нөлөөнд амархан автагдах,
- Ямар нэгэн гэмт хэргийн золиос болох,
- Амархан хүнд чадуулах гэх мэт.

Тэгвэл дээрх нөхцөл байдлаас гарах болон уг зангаасаа салахын тулд яавал дээр вэ?
- Алтан дунджийг баримталж сурах,
- Хэнтэй яаж харьцах вэ гэдгээ сайтар мэддэг байх,

- Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ямагт санаж явах,
- Өөрт чинь сайхан аашилж байгаа хүнээс болгоомжилж байх хэрэгтэй. Учир нь ямар санаа бодол дотроо агуулж харьцаж байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ.
- Аливаа зүйлд шийдвэр гаргахдаа олон талаас нь тунгаан бодож байх,

- Үргэлж бүх зүйлийг сайн сайхан талаас нь хараад байвал хар бараан зүйлийг нь олж харахаа больдог гэдгийг санаж явах,
- Хэзээд өөрийн гэсэн бодолтой байх,
- Бусдын үгээр, үзэл бодлоор хувийн асуудлаа шийдэхээс зайлсхийх,

- Хамгийн сайн найз хамгийн аюултай дайсан байдаг тул бүх зүйлээ илэн далангүй ярихгүй байх,
- Чамд хэн нэгэн хүнийг ховлож байгаа бол эргээд чамайг хэзээ нэг өдөр муулаад явах болно. Иймэрхүү зантай хүнээс хол байхыг хичээгээрэй.
- Зөв үзэл бодолтой, амьдралын ухаантай ахмад хүний хэлсэн үг, зөвлөгөөг анхааралтай сонсож, амьдралдаа хэрэгжүүлж, мөрдөж явбал зохистой.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>