Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Дуулианаас залхсан Хятадын од нүүрэндээ мэс засал огт хийлгээгүйгээ батлууллаа

$
0
0

мэс засал

Гоо сайхны мэс засал хийлгэсэн гэсэн олны дундах дуулиан шуугианаас залхсан Хятадын од, дуучин, жүжигчин, модель Анжелабэйби (Angelababy) саяхан мэргэжлийн эмчээр өөрийгөө шалгуулж ямар ч мэс нүүрэндээ хүргээгүй гэдгээ баталгаажуулжээ.

Энэ шалгалтыг Хятадын Анагаах ухааны Академи дээр нэрт гоо сайхны мэс засалч Чи Зуолянь, модель бүсгүйн хуульч, хоёр нотариатчины өмнө хийж гүйцэтгэжээ.

Чи эмч түүний зовхи, нүдний орчим, амны орчмыг нэгд нэгэнгүй шинжилж үзсэн байна. Шалгалтын дараа Анжелабэйби цугларсан сурвалжлагч нарт хандан “өөр юугаа шалгуулахыг минь хэлж өгөөч” хэмээн асууж байсан гэнэ.

Шалгалтын тайланд дурдсанаар Анжелабэйби нь онцгой төрмөл гоо сайхан царайтай, түүний нүдний давхраа нь ч төрмөл хэмээн тэмдэглэжээ.

Өмнө нь Руйли хэмээх гоо сайхны эмнэлэг түүний тухай “Анжелабэйбигийн эрүү нь мэс засал хийлгэсний улмаас зохицолгүй харагдах болсон” гэсэн мэдээлэл цацаж, харьцуулсан зургийг нь онлайн сүлжээнд тарааж байв.

Үүнээс үүдэлтэй олон нийтийн дунд бий болсон дуулианд хариу өгөх зорилгоор модель бүсгүй ийм арга хэмжээ авахад хүрчээ.

Дөнгөж өнгөрсөн долоо хоногт тэр жүжигчин Хуан Шяоминьтай Шанхай хотод үлгэрийн мэт хурим хийсэн нь ч үүнд түлхэц болсон байх магадлалтай гэнэ.

 

Эх сурвалж: Shanghaiist



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>