Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Нуруу яагаад өвддөг вэ?

$
0
0

9557

Хүнд юм буруу өргөснөөс нурууны эвэрхий үүсдэг. Судалгаанаас үзвэл ажлын чадвартай насанд хүрэгчдийн тэн хагас нь нуруугаар өвдүүлэх зовиураар шаналж байдаг ч ерпөө 15% нь эмчид үзүүлдэг ажээ.
Ерөнхий
Нуруу, нугас -ны янз бүрийн эмгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд эмгэг өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар өвдүүлэхийн гол аюул юм. Жишээлэхэд, хүзүүний нугалам -ын өвчний үеднуруугаар өвдүүлэхээс гадна толгой өвдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрнэ. Нурууны цээжний хэсгийн өвчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүснэ. Бүсэлхий орчмын нугаламын өвчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, чалх суларна.
Шалтгаан
Нурууны өвдөлтийг үүсгэдэг шалтгаан олон. Хэт хүнд юм өргөж нурууны булчинд өндөр ачаалал өгөхөөс эхлээд нурууны муруйлт, хавдар хүртэл олон эмгэг нуруугаар өвдөлт өгөх шинж тэмдэгтэй.
Гэхдээ нурууны эмгэгийn үед нуруугаар бус харин дотор эрхтэнд өвдөлт өгөх эсрэг тохиолдол байдаг. Жишээлэхэд, цээжний хэсгийн нугалам хоорондын зээрэнцгийн эмгэгийн үед өвдөлт нь зүрхээр өвдүүлдгийг цээжний бах гэж буруу оношлох нь цөөнгүй.
Явц
Нуруу өвдөлт өгдөг хамгийн түгээмэл өвчин нь остеохондроз буюу нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтэл юм. Юм өргөх, эсвэл зүгээр хазайж тонгойход нуруугаар өвдөж, дараа хоногийн туршид аль нэг хөлөөр дагуулж өвдөх, мэнэрэх шинж илрэхээс гадна ханиах, найтаах, биеэ чангалахад нуруу, хөлөөр өвдүүлэх нь хүчтэй болж байгаа бол остеохондрозын хамгийн хүнд хэлбэр болох нугалам хоорондын эвэрхий үүссэний шинж.
Хазайн тонгойх үед ууц нуруугаар огцом хатгуулж хөдлөх аргагүй болгох нь радикулитын нэг шинж юм.
Толгойг эргүүлэх үед дагз, мөрөөр толгойг эргүүлэх үед удаан хугацаагаар өвдөх нь хүзүүний нугаламын эдүүд өөрчлөлтөнд орж ургацаг үүсдэг архаг өвчний эхлэлийн шинж тэмдэг байдаг.
Цээжин биеийг эргүүлэх гүнзгий амьсгалахад нуруугаар өвдөх нь Бехтеревын өвчин, спондтилоартрит -ийн үед ажиглагддаг.
Нурууны булчингын няцралт, холбоос сунах нь нурууны өвдөлтийн цөөнгүй хувийг эзэлэдэг. Зөв эмчилгээ хийж, гам барьж чадвал ийм өвдөлт ул мөргүй арилна. Харин ужигруулбал нуруу тахийх хүртэл ноцтой хүндрэл үүсгэх аюултай.
Оношлогоо
Нуруугаар байнга, хүчтэй өвддөг болсон тохиолдолд цаг алдалгүй үзүүлэх шаардлагатай.
Нурууны өвдөлтийн шалтгааны тодорхойлохын тулд соронзон цуурайт томографийн шинжилгээг өргөнөөр ашигладаг. Рентген зургаар нурууны гэмтэл байгаа эсэхийг магадлана.
Эмчилгээ
Мэс заслын бус аргаар анагаах нь сайн. Архаг өвчний үед бариа засал, зүү рефлекс эмчилгээ, эмчилгээний биеийн тамир үр дүнтэй байна.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>