Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Уурыг чинь барсан залууд өөрийгөө ойлгуулах 10 арга

$
0
0
hqdefault (1)
Хайрт чинь чамд яг хэрэгтэй цагтаа хаашаа ч юм алга болоод, эсвэл уйлахад чинь аргадахын оронд ганц хоёрхон үг хэлсэн болоод аргалаад яваад байгаа юм биш биз. Энэ үед бидний толгойд хамгийн түрүүнд юу орж ирдэг гээч.

Хайрт чинь чамд яг хэрэгтэй цагтаа хаашаа ч юм алга болоод, эсвэл уйлахад чинь аргадахын оронд ганц хоёрхон үг хэлсэн болоод аргалаад яваад байгаа юм биш биз. Энэ үед бидний толгойд хамгийн түрүүнд юу орж ирдэг гээч. Энэ залуу үнэхээр надад хайртай юм уу, эсвэл надаар тоглоод байгаа юм уу… гэсэн бодлууд.

Доор бичсэн хэдэн зүйлийг уншвал чамайг болзоонд уриад байгаа залуу үнэхээр чинийх мөн эсэхийг мэдэхэд илүү хялбар болно.

Тэр чамтай хамт санаачлага гаргах ёстой

Эр хүн хэчнээн ч завгүй байж болно л доо. Гэхдээ үнэн юу гэвэл, үнэхээр чамайг хажуудаа байлгахыг хүсдэг л бол тэр ямар ч үед чиний дэргэд байж чадах ёстой. Ямар ч худлаа зүйл, уучлал гуйлт байхгүй, бас ямар ч тохиолдолд тэр амлалтаа зөрчиж зүрхлэхгүй. Тэр чамд үнэхээр хайртай бол зөвхөн өөрийнхөөрөө бүхнийг шийдэж чадахгүй.

Тэр чамд дандаа завгүй гэж хэлдэг хэрнээ найзуудтайгаа уулзах болохоороо уургын морь шиг алга болдог, эсвэл Facebook дээрээ элдэв үдэшлэг цэнгээний зураг байнга тавьдаг бол та хоёрын харилцаанд улаан гэрэл ассаныг харуулж байна.

Тэр чамайг зөв, сайхан болзоонд урьж чаддах байх ёстой

Хэрэв тэр чам руу хар шөнөөр утастаад “Хөөе, би хэдэн найзтайгаа уулзах гэж байна л даа. Чи ирэх үү” гэж асуувал чамайг сэтгэлээрээ мэдрээгүйн тод шинж юм шүү. Хэрэв тухайн эр хүн чамд үнэхээр хайртай болчихоод байгаа бол чамтай хоёулхнаа байх болзоог хүснэ. Тэр болзоо хамгийн гайхалтай нь байх учиртай.

Хэрэв тэр залуу чамайг хэдийнэ төлөвлөчихсөн төлөвлөгөөндөө багтаах гэж, эсвэл 10 охин рүү зэрэг бичсэн мэсэжээ чам руу илгээж байгаа бол тэр чинийх биш.

Дөнгөж уулзаж эхлээд л секс яриад эхэлбэл…

Уучлаарай, нэг зүйлийг сануулъя. Та хоёр нэлээд хэдэн удаа уулзсан, хамт кино үзэж, гадуур алхаж, ядаж 1 сарыг хэн хэнээ таних гэж өнгөрөөсөн бол нэг оронд орох тухай яриа гарвал гайхах зүйл алга л даа. Гэтэл тэр тэгэхгүй, бараг л анхны болзоон дээрээ чамд ор дэрний санал тавьж байгаа бол ёстой уучлаарай шүү.

Түүнд чи биш чиний бие л хэрэгтэй болоод байна гэсэн үг.

Тэр чиний сонирхлыг мэднэ, дэмжинэ

Чи ваниллын үнэртэй лаанд дуртай л биз дээ. Энэ тухайгаа хайртдаа нэг ч болов удаа хэлж байсан уу. Тэр чинийх үнэхээр мөн бол тэр ч бас ийм лаанд хэдийнэ дурладаг болчихсон л яваа. Яагаад гэвэл эр хүн хайртай эмэгтэйнхээ хүсэл зоригийг ч мөн дагаж, түүнийг нарийвчлан судалдаг.

Тэр зөвхөн чамайг харахын тулд хэдэн бээрийг ч туулж чадна

Танай гэр тэднийхээс 10 минут, эсвэл хэдэн цаг явж хүрдэг зайтай байх нь энд хамаагүй ээ. Үнэхээр чамд хайртай эр бол чиний хаа байгаа газарт хэчнээн ч бээрийг хамаагүй туулж зөвхөн чамайг харахыг хүснэ.

Болзооны үеэр гар утсаа оролдоод салахгүй байна уу?

Харилцааны эхний үед түүнийг үнэхээр чамд хайртай эсэхийг мэдэх маш энгийн бөгөөд амархан арга энэ. Тэр чамтай уулзаж байхдаа хэн нэгний дуудлагыг хүлээж эсвэл утсаа оролдоод салахгүй байвал энэ өөр түүх байх болно. Тэр чамайг чин сэтгэлээсээ сонирхож байгаа бол утсаа маажих ч зав түүнд гарахгүй.

Чамтай уулзчихаад маргааш нь заавал мэсэж бичнэ

Анхны шөнөө хамт өнгөрөөсний маргааш, эсвэл хамт аялал зугаалганд явсны дараа тэр гэртээ хариад чамд заавал мэсэж бичнэ. Ямар их догдолсон, чамайг ямар их хайрладгаа тэр хэлнэ. Чи ч бас ийм мэсэжийг хүлээдэг л биз дээ.

Түүнээс тийм мэсэж ирэхгүй бол бүү гутраарай. Тэр чиний залуу биш.

Тэр цүнхийг чинь дуртайяа барина

Та хоёр болзоонд явж байхад тэр цүнхийг чинь дуртайяа барьж, гараас чинь атгаж, олны дунд чамаар гайхуулан алхах болно. Тийм ээ, энэ бол чиний залуу.

Тэр бусад хүүхнүүдтэй уулзахгүй, бас баранд ч орохгүй

Энэ бол үнэхээр өөрийнхөө бүсгүйг олсон эр хүний хийх үйлдэл биш гэж үү?

Чамд бүхнээ ярина, бас үзүүлнэ

Тэр чамд туулсан амьдрал, ар гэрийнхэн, ажил төрөл, хүсэл мөрөөдөл гээд уртаас урт яриа өрнүүлж чадна. Чамаас нуух зүйл өөртөө үлдээхийг огтхон ч хүсэхгүй.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>