Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Үргэлж өөдрөг амьдрах бяцхан нууцыг чамтай хуваалцъя

$
0
0
2
Зүрх минь өнгөрсөн хугацаанд сая сая удаа зүсэгдэж, шархалж явсан гэвэл нэг их худлаа болохгүй байх. Тэгэх бүрт би маргааш нь яаж хөл дээрээ эргэн босч чадаж байсан юм бол гэсэн асуулт гарч байна.

Бидний амьдрал хэтэрхий их ачаалал, нийгмийн сүлжээний мэдээлэл дунд стресс, ядаргаанд нухлагдаж, сүүлдээ өөртөө итгэх итгэл, өөдрөг зангаа ч мартахад хүргэж байна. Энэ бол өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх. Гаднаа инээж, дотроо уйлж яваа нь бидний нийтлэг баг болчихоод байгаа биш гэж үү. Тиймээс өөртөө итгэх итгэлээ, өөдрөг сэтгэлээ мөнхөд хадгалах нууц юунд оршино вэ.

Уулзсан найзууд, дотны хүмүүс маань өөдрөг зангаа хэрхэн авч үлдэх, хэрхэн нийгмийн стрессийг нуруунаасаа авч хаях талаар байнга л асуудаг. Гэвч яаж гэдэгт бурхан ч хариулж мэдэхгүй байх.

Ерөнхийдөө үүнд тохирох хамгийн сайхан хариултыг би олох гэж эргээд өнгөрсөн рүүгээ харлаа. Хэзээ би өдөр бүр өөдрөг, өөртөө итгэж амьдарсан бэ. Аль ч нөхцөл байдалд эерэг талыг нь олж харж, эерэг талаас нь асуудлыг дүгнэдэг болсноосоо хойш би үнэхээр аз жаргалтай болсноо мэдэрсэн юм. Магадгүй бодит үнэнийг ойлгоход би хэтэрхий гэнэн, эсвэл хэтэрхий туршлагагүй байж мэдэх. Эсвэл би зөвхөн харахыг хүссэнээ л хараад, бодит ертөнцтэй нүүр тулгарч чадахгүй яваа ч юм билүү.

Үнэн гэвэл… Миний итгэдэг үнэн гэвэл, ямар ч муу юманд сайн тал гэж байдаг. Зүрх минь өнгөрсөн хугацаанд сая сая удаа зүсэгдэж, шархалж явсан гэвэл нэг их худлаа болохгүй байх. Тэгэх бүрт би маргааш нь яаж хөл дээрээ эргэн босч чадаж байсан юм бол гэсэн асуулт гарч байна. Би өөрт тулгарсан бэрхшээлүүдтэй сүйрлийн гэмээр замаар л тулалддаг байжээ. Би гайхдаг юм, энэ сэтгэл хөдлөлийн хүч байгаагүй бол бид урагш нэг ч алхам алхаж чадахгүй байсан даа гэж.

Бас нэг гайхмаар юм нь, би хэчнээн ядарсан ч өдөр бүр дэлгүүрээс хүүхдүүддээ талх худалдан авч, өдөр бүр машиныхаа бензиний савыг шатахуунаар дүүргэж чадаад байгаагийн нууц юу вэ. Яг л үүн шиг жижигхэн юм шиг хэрнээ л бидний өдөр бүр чадаад байгаа зүйлсийнхээ учрыг өөрсдөөсөө нэг асууцгаая.

Тэгэхээр бидэнд хоёр л сонголт байдаг. Нэг нь уруудах, нөгөө нь сэргэн босох. Энэ хоёр сонголтын дунд бид байнга тэмцэлддэг. Амьдрал миний бодсон шиг өрнөхгүй, цаанаа л жавартай байхад би бүгдийг том зургаар нь харахыг хичээдэг юм. Аз жаргал… Яг л ийм нөхцөл байдалд тэр миний өмнө харагдахаа байчихдаг…

Үүнийг л би заримдаа бодит байдал мэт хүлээн авдаг. Ингээд л сүүлдээ би энэ орчлонг, эргэн тойрныхоо бүх хүн надад өрөвдмөөр, үнэхээр зовлондоо шаналж яваа юм шиг л санагдаад ирдэг. Яг ийм үед ихэнх хүмүүсийн тархинд бөөн манан татчихдаг. Ингээд л тэр хүмүүс ажлаа, амьдралаа үзэн ядаж эхэлдэг.

 

Маш олон хүн бууж өгч, итгэл найдвараа ч ардаа орхиод зүгээр л гунигт автдаг. Тэд мөрөөдөл, найдвар, амьдралаа хүртэл орхигдуулдаг. Гунигаасаа өөр зүйлийг дотоод ертөнцдөө үлдээхгүй гэж шийдээд, нэг тийм харанхуй хонгилд өөрсдийгөө өөрсдийнхөө санаачлагаар түгжчихдэг. Харин аз жаргалтай хүн ямар ч үед тэднийх шиг ертөнцөд амьдрахыг хүсэхгүй л байх. Тийм биз дээ?

 

Ингэхээр, хүмүүс яагаад чин сэтгэлээсээ өөртөө шударгаар хандаж, аз жаргалын гэрэлд гарч ирэхийг хүсдэггүй юм бэ гэсэн асуулт гарч байна. Бүхнийг өөдрөг, эерэг талаас нь харж, үүнд тархи, сэтгэлээ чиглүүлж яагаад болдоггүй юм бол…

Гэвч нэг нууц задалъя. Ганцхан энгийн үг л бидний өөдрөг бодол, сэтгэлийг мөнхөд хадгалж чаддаг гэдгийг бид мэддэггүй.

 

Алсыг хар

Аль нь зайлшгүй хийх ёстой чухал ажил, алийг нь хийх шаардлагагүй зүйл вэ гэдгийг мэддэг байх нь алсын хараа юм. Эдгээрээс тулаанаа эхэл. Хамгийн томоос нь эхлүүлээд хамгийн жижиг хүртэл нь ангилан ялгалт хийж тэмцлийн талбарт гараад ир.

Бүхэл бүтэн дэлхий ертөнц, од эрхэс, сансар огторгуй, бидний бие мах бод гээд хаа сайгүй орон зайн хязгааргүйгээр ийм тэмцэл өдөр бүр, зав чөлөөгүй өрнөж байдаг юм шүү. Үүнээс л тэд өөрийгөө танин мэдэж, үүсгэн бий болгодог.

Алсын хараа бол бид яагаад бухимдаж, стресст автаж, ухаан санаагаа манантуулж болохгүйн шалтгаан, бас бусдыг хайрлах утга учрыг маань хэлж өгдөг. Нөгөөтэйгүүр энэ нь би яагаад тэр өдрийн стресс бухимдлаас өөрийгөө тусгаарлаж, амар амгалан, аз жаргалд дурлахын шалтгаан билээ. Энэ бол яагаад би ажлынхаа дараа тайвширч, гэрийнхэнтэйгээ тойрч суугаад оройн хоолоо идэж, тэр өдрийн маргаан, бухимдлаас тархиа цэвэрлэх ёстойн учир шалтгаан юм.

Алсын хараатай байж амьдралын хуулийг ойлгоцгооё. Бид хэзээ ч мөнхөд оршихгүй гэр рүүгээ хэзээ ч мөнхөд хэвээр байхгүй машинаа хөлөглөн явж, мөнхөд шинээрээ байхгүй хоолыг амтархан зооглож байдгаа ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бидний юм бүхэн түр зуурынх. Гуниг гутралаас авахуулаад бие мах бод маань хүртэл түрхэн зуурынх шүү дээ. Тиймээс л гомдоллохоо багасгаад, жинхэнэ утгаар нь амьдрахын төлөө хичээцгээе.

Дутуу гачуугаа тоочиж амьдралаа үрж суухын оронд байгаадаа сэтгэл ханаж, сэтгэлийн цэнгэлийн жинхэнэ амтыг мэдэр.

Бие биенээ үзэн ядаж цагаа дэмий асгахын оронд бие биенээ хайрлахад илүү хугацааг зориулцгаая.

Бэрхшээлээ л хараад хаашаа ч хөдлөхгүй суухын оронд хамтдаа шийдэл хайцгаая.

Амьдрахын тулд, хайрлахын тулд энэ амьдралыг аялал болгоцгооё. Өөртөө энэ үгийг хэлж өглөөг угтаарай. Ингэвэл тэр өдөржингөө та аз жаргал, баяр хөөрийг өвөр дотроосоо мэдрэх болно.

Өөдрөг сэтгэлээ мөнхөд хадгалах нууц маш энгийн. Энэ бол чи өөрийнхөө төлөө үүнийг сонгох л юм шүү дээ.

Амьдрал чамайг түмэн зүйлээр сорьж, чи түүнд нь унаж, босно. Гэвч чи нэг зүйлийг тун удахгүй мэдэрнэ. Тэр нь юу гэхээр, чи хором, цаг тутамд улам их хүчирхэгжин, хөл дээрээ бат бөх зогсох болно. Үүнийг чи яг одоо мэдэрч байгаа бол чамд баяр хүргэе. Чи өөдрөг сэтгэлдээ үүдээ цэлийлгэн нээж өгч чаджээ. Чи үүнээс ч илүү хүчирхэгжих болно. Хамгийн сайхан сэтгэл, хамгийн гэгээлэг бүхэн чиний өвөр дотор ургаж, сэтгэл чинь хайраар булгилах болно. Тун удахгүй…

Амьдрал биднийг зовоох гэж биш харин сорьж, улам хүчирхэгжүүлэх гэж л байдаг юм шүү дээ. Цаг хугацаа биш хүн өөрөө л өөрийгөө эмчилдэг юм шүү. Үүнийг байнга санаж яваарай.

Энэ нийтлэл чамд таалагдвал сэтгэгдэл хэсэгт бодлоо бичээрэй. Бусдад ч бас чадахаараа түгээгээрэй. Яагаад гэвэл үүнийг уншаагүй, ойлгоогүй түм буман хүн байгаа шүү дээ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>