![]() |
MNTM шоу нэвтрүүлэгт ихэр эгч, дүүс болох Г.Ижилцэцэг, Г.Ихэрцэцэг нар оролцож, моделийн гараагаа эхлүүлсэн. Тэднийг 1990-ээд оны эхээр Монголын загварын ертөнцөд од болон гялалзаж байсан загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нартай эн зэрэгцэхүйц моделиуд болж чадах эсэх хүлээлт үзэгчдийн дунд үлдсэн. Тэгвэл MNTM-ийн ихэр оролцогчид багадаа ихэд авьяаслаг охид байсан гэнэ шүү. Тэдний тухайд, Г.Ихэрцэцэг БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг хятад хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн бол Г.Ижилцэцэг БНХАУ-ын Бээжин хотын Боловсролын их сургуулийг “Олон улсын эрх зүйч” мэргэжлээр төгссөн аж. Өөрийнхөө байгаа зан чанар, суурь хүмүүжлээр бусдад үлгэр дууриал болохыг хүсдэг бүсгүй. Түүний мөрөөдөл загварын салбараас гадна худалдааны салбарт шинэчлэл авч ирэх хүсэлтэй нэгэн. Харин Г.Ихэрцэцэг бүсгүй хүн тэвчээр хатуужил, сэтгэлийн хаттай байх ёстой гэж үздэг түүний бодол бусдаас ялгарах гол шинж хэмээн тодорхойлдог юм билээ.
Эх сурвалж http://www.info.mn
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |