Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Амиа хичээгчдийн “хоол” бололгүй холдох зальтай аргууд

$
0
0
how-to-stop-selfish-people-from-hurting-you
Тиймээс яг одоо чиний зүрхээ өгчихөөд байгаа хүн чинь, эсвэл хамгийн сайн найзаа гэж боддог хүн чинь амиа хичээгч нэгэн бол түүнтэй хэрхэн харилцах талаарх бүх зүйлийг энд бичихийг хичээлээ.

Амиа бодсон хүнийг хэрхэн таних вэ. Тэд хайр дурлал, ажил мэргэжил, бүр хамгийн сайн найзуудын тойрогт ч давхиж явж мэдэх юм шүү. Тиймээс тэднийг өөрсдөдөө хохиролгүйгээр амьдралаасаа хэрхэн хол байлгах вэ. Хэрүүл хэл ам хийгээд хаа ч хүрэхгүйгээс хойш тэднийг хазаарладаг хэдэн зальтай аргыг мэдээд аваарай.

Үнэн хэрэгтээ, амиа хичээгчид үргэлж хайр татмаар, сайхан, бүр маш  сайхан харилцаатай байдаг.

Тэд үнэхээр байдаг нь үнэн шүү. Тэд байдаг.

Тиймээс яг одоо чиний зүрхээ өгчихөөд байгаа хүн чинь, эсвэл хамгийн сайн найзаа гэж боддог хүн чинь амиа хичээгч нэгэн бол түүнтэй хэрхэн харилцах талаарх бүх зүйлийг энд бичихийг хичээлээ.

Харамсалтай нь, амиа хичээгчдиийг танихад амаргүй. Яагаад гэвэл тэд сүүдрээ маш сайн далдалж чаддаг юм.

Гэвч харилцаа гүнзгийрэх тусам та эргэн тойрныхныхоо дундах “баг”-тай хүнийг мэдэрч эхэлнэ.

Харин чи энэ нийтлэлийг уншчихаад тэднийг таньж мэдэж авснаар өөртөө хэрэгтэй бүхнийг хийж чадна.

 

Амиа хичээгчидтэй яаж харилцах вэ?

Хэрэв чиний дэргэд амиа хичээгч хүн ойр дотны тойрогт чинь амьдарч байвал юун түрүүнд үүнээс болж өөрийгөө үзэн ядах хэрэггүй дээ. Түүнийг танилгүй дотны орон зайдаа нэвтрүүлсэн нь чиний буруу биш шүү дээ. Хэн ч хэн нэгэнтэй дөнгөж танилцаад нөхөрлөж байхдаа амиа хичээгч гэдгийг нь мэдэж чадахгүй нь үнэн биз дээ. Тэгэхээр тэднийг хэдийгээр хожимдож таньсан ч бай хамаа алга, түүнтэй харилцах арга барилаа өөрчлөх хэрэгтэй.

 

Амиа хичээгчид яг юу хийдэг вэ?

Амиа хичээгчид бусдыг гэмтээж, зовоогоод ч хамаагүй өөрийн хүсэл, таашаалыг хүртэж амьдрахыг хүсдэг. Тэд бусдад ямар байхыг огтхон ч харгалзалгүйгээр өөрийн тав тухтай амьдралыг эн тэргүүндээ тавьдаг. Амиа хичээгчид бусадтай үнэхээр сайхан харьцах бөгөөд өөрийнх нь хэрэгцээ шаардлага биелсэн бол тэгээд л таныг замаасаа зайлуулна.

Гэхдээ хамгийн инээдтэй нь амиа хичээгчид өөрсдийгөө хэзээ ч амиа хичээдэг хүн гэж боддоггүй, тэгж мэддэг ч үгүй. Тэд зүгээр л өөрсдийгөө аз жаргал, сайн сайхныхаа төлөө тууштай үнэнчээр зүтгэгчид гэж боддог юм. Гэвч тэдний тэгж тууштай, зөвхөн өөрийнхөө төлөө гэсэн зүтгэл нь эргэн тойрных нь хайртай хүмүүсийн сэтгэлийг шархлуулж, нулимсан дээр босдог юм даа.

Амиа хичээгч хүмүүсийг таних хамгийн амархан нэг арга бол тэд үргэлж чамаас илүүг хүсдэг, авдаг хэр нь эргүүлээд чамд тийм хэмжээний зүйлс, сэтгэл ханамжийг өгч чаддаггүй.

 

Амиа хичээгчид бүх хүнд тэгж ханддаггүй

Сонин байна уу. Амиа хичээгчид яг үнэндээ дотоод ухамсраараа өөрийнх нь “хоол” болох нэгнийг хайж байдаг. Тэд өөрсдөө хүссэндээ хэн нэгнийг гэмтээж, шархлуулах гэж хайж явдаггүй. Гэвч араатан амьтан байгалийн зөнгөөрөө идшээ хайдаг шиг тэд сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэлийн сайхантай, өглөгч хүмүүсийг онилж, байгаа болгодог юм даа.

Хэрэв чи сэтгэл хөдлөл ихтэй, бусдад чин сэтгэлээсээ ханддаг нэгэн бол чамайг амиа хичээгчид хэдийнэ онилоод, чамайг “идэх”-аас нааш сэтгэл нь амрахгүй.

Тэд эхлэлээ яаж тавихаа хэнээс ч илүү мэднэ. Чиний шим шүүсийг бүрэн сорж дуустлаа чиний итгэлийг олж, чиний хамгийн найдаж болох хүний дүрийг эсгэнэ.

 

Амиа хичээгчид юу боддог вэ?

Нөхөрлөл, хайр дурлал бол сэтгэлээ хуваалцахын нэр юм. Амжилттай сайхан гэр бүл, сайхан нөхөрлөлийн цаана бие биедээ өгснийх нь хэрээр өгч чаддаг сэтгэлийн сайхан чанар нуугддаг билээ. Ийм л болохоор тэдний хувьд бүх зүйл төгс байдаг.

Гэвч ийм харилцаанд хэн нэг нь өгснийх нь хэрээр өгөхгүй болчихвол харилцаа муудаж эхэлдэг нь жам юм.

Амиа хичээгчтэй нөхөрлөж, хайр дурлал үүсгэх үед тэд чамаас хайр, анхаарал халамжийг нэхсээр байх болно. Гэвч чамд хэрэгтэй хайр халамж, анхаарал, сайн сайхныг тэд өгдөггүй. Хайраар цангасан энэ байдал чиний сэтгэлийг ёстой л нэг “иднэ” дээ.

 

Ингэхэд, чи яагаад түүний олз болчихов оо?

Төгс сайхан хайрын болоод нөхөрлөлийн харилцаанд хайртууд, найзууд бие биедээ яг тэнцүү байдлаар ханддаг. Ийм харилцаанд илүүг авна, дутуудуулна гэж байдаггүй. Гэвч амиа хичээгч хамтрагч, найзууд юу гэж боддог гээч. Тэд өөрсдийгөө хамтрагч, найзаасаа илүүд тавьж, өөрсдөө илүүг хүртэх ёстой гэж боддог.

Энэ бол тэднийг ойлгоход хэрэг болох маш чухал хэмжүүр юм. Ийм учраас л тэд амиа хичээгчид болон хувирдаг. Тиймээс чиний найз, эсвэл хайрт чамайг чиний хүссэн шиг хайрлаж, чамд өгөхгүй хэр нь чамаас авахыг л хүсээд байвал харилцаа чинь аюулд орсныг гэрчилж байна. Амиа хичээгч хүн чамайг өөрт нь үнэхээр юу юунаас илүү хэрэгтэйг мэдрэх үедээ илүү аминчхан болдог юм шүү.

Амиа хичээгчид дотоод зөн совингоо маш сайн удирддаг. Хэрэв чи яг одоо амиа хичээгч найзтай болчихсон, түүнд өөрийгөө хоол болгоод өгчихөөд явж байгаа бол магадгүй чи ухаан санаагаа ч гээчихсэн яваа байж мэдэх юм. Яагаад зөвхөн чи л энэ аминчхан хүний хараанд өртөж, ийм өрөвдмөөр байдалд орчихов гэж өөрийгөө гайхаж магадгүй. Гэхдээ чи сэтгэл сайтай учраас л түүний хараанд өртөж байгаа юм шүү дээ.

 

Амиа хичээгчдийг таних 10 арга

Чи хэнтэй найзалж, хэнийг хайрлах нь огт хамаагүй л дээ. Гэхдээ аминчхан хүмүүс бүгдээрээ бие биетэйгээ их адилхан байдаг. Тиймээс дараахь 10 шинж чанараар тэднийг түвэггүй таньж болно.

#1 Амиа хичээгч хүн дэндүү найрсаг, чамтай маш хурдан танилцана, ярилцана. Бас чамайг үргэлж нойтон хамуу шиг дагана.

#2 Амиа хичээгч найз, эсвэл хамтрагчид үргэлж дуртай зүйлээ ярьж, их, багыг хэмжинэ.

#3 Чамд тэдний тусламж хэрэгтэй үед тэд үргэлж бултдаг. Ямар нэг шалтгаан яаж ийгээд л гаргаад ирдэг.

#4 Тэд бусадтай зүгээр ярихдаа ч заль мэх гаргаж буйг чи мэдэрнэ. Тэд маш найрсаг, нөхөрсөг харагдахыг хичээнэ, бүр тэд үзэн яддаг хүндээ хүртэл найрсаг хандана.

#5 Тэд бусдыг үргэлж ашигладаг. Тэд чамд бусдыг яаж ашигласнаа инээдэм болгон ярина.

#6 Амиа хичээгчид бол бялдуучлагчид. Гэхдээ чи тэднийг улам сайн таньж мэддэг болох үед тэд чамд залхуу, ганцаардмал зангаа харуулах болно.

#7 Үргэлж бусдыг бялдуучилж, дүр эсргэдэг, худлаа инээдэг хэн нэгэнтэй таарвал даруй зайгаа аваарай. Ийм хүмүүс ихэнхдээ амиа хичээгчид байдаг.

#8 Амиа хичээгч хайрт, эсвэл найзууд өөрт нь л ашиггүй бол чиний төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй.

#9 Амиа хичээгчдэд бусад хүн огтхон ч хамаагүй. Замд нь хөндөлссөн хэнийг ч гишгэлээд тэд зорьсондоо хүрэхийг боддог.

#10 Тэд өөрсдийгөө үргэлж дээрд үздэг. Тиймээс хэзээ ч чамаас уучлалт гуйхгүй. Яагаад гэвэл тэр чамайг өөрөөс нь дутуу гэж боддог.

 

Амиа хичээгчдийг зогсоох 5 алхам

Тэгвэл тэдэнд өөрсдийгөө бэлэн хоол болгож өгөөд л байх уу. Үгүй шүү. Дараахь 5 алхмыг туршаад үзээрэй.

#1 Хүлээн зөвшөөр. Энэ бол маш хэцүү алхам. Хайрт чинь, эсвэл сайн найз чинь амиа хичээгч бол чи өөрөөсөө “Би ашиглуулсаар байх уу” гэж асуугаад үзээрэй. Чи үгүй гэж хариулах бол тэднийг болоод өөрийнхөө байгаа бодит энэ байдлыг хүлээн зөвшөөр.

#2 Ангижрах. Чи харилцаанаасаа аз жаргалыг мэдэрч чадахгүй бол чи үргэлж л сэтгэл дундуур явах болно. Амиа хичээгчдээс холдох хэцүү л дээ. Ялангуяа, тэд чиний ойр дотны хэн нэгэн бол. Тиймээс түүний эсрэг сөрөн зогс. Яагаад гэвэл тэр чамд хэрэгтэй үед чинь хэзээ ч туслахгүй, харин ч орхин одно гэдгийг бүү март. Чамайг зовоох, шархлуулах нь түүний хувьд юу ч биш.

Түүнээс ангижрах алхмыг маш аажуу эхэл. Өдөр өдрөөр түүнээс зайгаа ав. Ангижрах алхмыг эхэлснээр чи илүү ухамсартайгаар амиа хичээгчдийн үнэн дүр төрхийг илүү тодруун харах болно. Улмаар чи тун ч хурдан эдгэрэх болно.

#3 Өөрөө өөрийгөө авч үлд. Ганцхан шөнийн дотор өөрчлөлтийг хийх гэж оролдох хэрэггүй. Чи ганц шөнийн дотор түүнээс салахаар шийдвэр гаргавал тэр маргааш нь л гэхэд дэгэдээс чинь холдсон байх ч чамайг илүү гомдоож, илүү шархлуулна.

Өөрөөр хэлбэл, тэд сэжиг авангуутаа чамайг алдахаас айж, чамд илүү дотно хандахыг хичээх болно. Ингэлээ гээд түүнийг өөрчлөгдсөн, чамайг хайрладаг болсон гэж бүү эндүүрээрэй. Тэр нүүрэн дэх багаа л сольсон болохоос биш доторх аминчхан сэтгэл нь яг л хэвээрээ байгааг бүү мартаарай. Тиймээс өөрийгөө улам хүчтэй байлгаарай.

#4 Тэдэнд яг өөрсөд шиг нь ханд. Чи түүнээс өөрийгөө холдуулахаар шийдсэн бол амиа хичээгч хайрт, эсвэл найздаа өөрийнхөө сэтгэлийг ойлгуул. Тэдэнд яг өөрсөд шиг нь хандаад үз. Одоо тэд өөрсдийнхөө хэн байсныг мэдрэх цаг.

Ингэснээр энэ нь чамд 2 замаар тус хүргэх болно. Ингэснээр чи амиа хичээгчтэй ойр байж тэдэнд үнэнийг харуулна. Бас чамд амиа хичээгч хүн ямар муухай байдгийг мэдрүүлнэ.

#5 Үүрд холдон од. Амиа хичээгчид хэзээ ч өөрчлөгддөггүй. Тэд зүгээр л хэн нэгнийг ашиглах гэж сайн хүний дүр эсгэдэг болохоос биш тэд өөрсдөдөө хэзээ ч тусалж чадахгүй. Тиймээс чи хэн нэгэн амиа хичээгчтэй ойр дотно байдаг бол тэднийг өөрчлөх гэж оролдох хэрэггүй. Чиний хичээл зүтгэл хэзээ ч үр дүнд хүрэхгүй.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>