Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Түүндээ хайртай болсныг чинь илтгэх 5 шинж

Үерхэж буй залуугаа надад хайртай болов уу? гэж шаналж байна уу? Хонгор минь чамд дараах 5 шинж илэрсэн бол чи аль хэдийнээ түүнийг хайрлаад эхэлжээ.

1. Түүний хажууд ямар байх нь хамаагүй болно.

Анх дурлаж байхдаа түүнийхээ хажууд сайхан л харагдахгүй бол болохгүй юм шиг санагддаг байсан байх. Хайр арай өөрөөр илэрнэ. Тэрний хажууд будаггүй байхаасаа ч ичихээ болино , дөнгөж сэрсэн ч түүнрүүгээ хараад инээж чадна. Жоохон хүүхэд шиг хоолоороо тоглохоосоо ч ичих ээ болино гээд боддоо.

2. Хол байсан ч бие биенийгээ мэдэрч эхэлнэ

Чамаас хол хичнээн милл-н зайтай байсан ч хамаагүй яг л хажууд чинь байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Чиний хажуудах хоосон зайг гайхалтай нь аргагүй дүүргэх болно. Дурлалдаа шатаж байх үедээ хамт байхгүй л бол , ярихгүй л бол нэг л зүйл дутуу юм шиг санагддаг байсан байх. Хажууд чинь байхгүй ч гэсэн хэсэгхэн зуурых гэдгийг нь мэдэн тоохоо больсон бол чи түүнд хайртай болжээ охин минь.

3. Түүнд итгэх болно

Өмнөх хугацаануудад итгэж болох үгүйгээ сайн мэдэхгүй байв уу? Дэндүү ихээр итгэчихвэл хаяад явчих юм шиг санагдаж байсан удаа бий л байх. Харин энэхүү бодол өөрчлөгдөн түүний хэлсэн үгэнд , хийж буй үйлдэл бүгдэд нь итгэж эхэлсэн бол чи түүнд хайртай болжээ,

4. Түүний муу занг хүлээн зөвшөөрнө

Энэ үйлдэл нь нэг талаараа сайн ч нөгөө талаараа муу шүү. Учир нь түүний дэндүү муу занг тэвчин сууна гэдэг амаргүй даваа, Болж өгвөл засахыг хичээгээрэй. Залуудаа ч хэлээрэй. Чамд хайртай бол тэр зангаа засах л болно. Сайн тал нь юу гээч? түүндээ чи дурлах биш хайрлаж байна. Өөртөө таалагддаггүй занг нь хараад бухимдах биш түүнийгээ муу зантай нь хамт хайрлаж байна.  Цаашдын үерхэлд чинь сайхан мөч ирсний баталгаа.

5. Эцэст нь ирээдүйгээ хамтдаа гэж төсөөлөх

Намайг битгий хаяад яваасай гэж битгий ай хонгор минь. Хэрвээ чи хайрлаж байхад хаяад явж байвал чи түүнд дэндүү гоёдож. Гэхдээ хаячих вий гэсэн айдастайгаар өдөр хоногийг өнгөрөөж хэзээ ч болохгүй шүү. Зүгээр л хайрла. Хайрласны эцэст хариу нь заавал ирэх болно. Ирээдүйгээ хамтдаа гэж төсөөл. Биелэгдэхгүй юм шиг санагдсан ч хамаагүй. Санаж явбал бүтнэ шүү дээ.

 


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>