Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Тамхинаас гарахад нөлөөлөх 5 чухал зүйл

$
0
0
15r07065p3tm4sfcr3c7mtg7nq_l
Ихэнх насны эмэгтэйчүүд дунд тамхийг хэрэглэдэг маш олон бүсгүйчүүд байдаг. Тэдний зарим нь гарахыг хүсдэг ч чаддаггүй. Тэдгээр бүсгүйчүүддээ тусламж болохыг хүслээ.

        1. Нүүр чинь толийгоод л ирнэ

Энийг хүн бүр мэдэх биз. Гэхдээ ихэнх хүмүүс тамхинаас гарсны дараа нүүрэн дээгүүр батга гардаг гэсэн бодолтой байдаг. Энэ нь үнэний ортой байж болох ч хэдэн хоногийн дараагаас арьс чинь эрүүлжиж маш толигор болох болно. Мөн хамар дээрх хар батганууд арилах болно. Тамхи татаж байхад хамар дээр хар батга гарахаар маш их үзэн яддаг байлаа. Муухай харагддаг болохоор шахчихдаг байсан ч сайн арилдаггүй. Одоо шахдаг байсан маань буруу болж байна. Учир нь шахаад байхаар нүх нь томорч хар батгагүй болсон ч муухай харагддаг юм байна лээ шүү. Тиймээс бүсгүйчүүд минь хар батагаа шахаж болохгүй шүү. Маск хэрэглээрэй.

2. Чи хэдэн цаг ч хамаагүй гүйж чадна.

Манай гэр 9 давхарт байдаг л даа. Лифт байхгүй үед гэрлүүгээ алхаж орно гэдэг хамгийн хэцүү зүйл. Бараг мөлхөнө гээч. Гэхдээ тамхинаас гарсны 14 хоногийн дараагаас маш сайхан хөнгөн шингэн болсон. Одоо маш хурдтайгаар гүйвэл л амьсгаадаж ядарна. Тэрнээс биш ядрах , амьсгаадах маш багассан.

3. Өөрөөсөө санаа зовохоо больсон.

Тамхи татсаны дараа надаас маш муухай үнэр үнэртдэг байсан. Хүний хажуугаар явахдаа , танихгүй хүний хажууд суухдаа маш их санаа зовдог байлаа. Хэзээ үнэр арилах бол гэж их бодно. Үнэртэй ус , бохь , амны үнэртүүлэгч гэх мэт зүйлсүүдийг маш ихээр хэрэглэдэг байсан. Одоо бол надаас юу үнэртэж байгаа бол гэж санаа зовохоо больсон. Гарахдаа түрхсэн сүрчигний үнэр үнэртэж байж таараа.

   4. Хүссэн зүйлээ авдаг болсон.

Тамхи авах байсанн мөнгөө цуглуулаад өөрийн авахыг хүсдэг байсан гуталаа авсан. Хувцас авах гэхээр мөнгөгүй юм шиг санагддаг хирнээ тамхи авах болохоор хаанаас ч юм мэдэхгүй мөнгө гараад ирдэг. Энэ бол тамхичин хүн бүрт байдаг зан. Та тамхинаас гараад мөнгөө цуглуулаад үзээрэй. Цуглуулахгүй ч гэсэн таны хэтэвчинд байсан мөнгө байжил байх болно.

 5. Амттан идэж аз жаргалтай байдаг болсон.

Ихэнх хүмүүс тамхинаас гарвал таргалдаг гэдэг. Үнэний ортой байж магадгүй л юм. Учир нь тамхинаас гарахаар амандаа үргэлж амттай зүйл байлгахыг хүсдэг болчихдог юм байна лээ. Өмнө нь миний цүнхэнд тамхи байдаг байсан харин одоо чупс , самар , резинэн чихэр гэх мэт амттангууд надтай цуг байдаг болсон.

Хэрхэн тамхинаас гарсан бэ гэж үү?

Гарах юмсан гэж нээх их боддоггүй байсан. Би угаасаа гарахыг хүсвэл гарч чадах юм чинь гэж боддог байсан учраас. Нэг өдөр дэлгүүр хэсэж явбаа тэгтэл яг л миний авахыг хүсдэг гутал байсан. Хараад л нүд шүлс 2оо зэрэг унагасан. Үнийг нь асуутал бага зэрэг үнэтэй байсан учраас би авч чадаагүй. Гэртээ хариад хэрхэн мөнгө олон авах талаар бодов оо. Тэгээд хэрвээ би тамхи татахгүйгээр мөнгөө цааш нь хадгалвал миний мөнгө хурдан нэмэгдэх болно гэсэн гайхалтай санаа төрсөн юм.

Мөн би ерн яасан гэж тамхи татдаг хүн бэ гэж бодсон. Өөр хэн нэгнийг баяжуулахын тулд өөрийгөө яагаад хордуулах ёстой гэж би бодсон. Тэгээд л гарахаар шийдсэн дээ. Эхний хэдэн өдөр татахыг хүсдэг байсан ч авахыг хүсэж байсан гуталаа бодохоор татах сонирхолгүй болчихдог байсан. Тамхи татахгүй өдрийг өнгөрөөчихвөл өөрийгөө шагнан хүссэн амттай зүйлээ авч иддэг байсан болохоор их сайхан байсан шүү. Бүх охид бүсгүйчүүд маань ч гэсэн тамхинаас гарахыг хүсэж байна. Чамаас сайхан сүрчиг үнэртэх ёстой болохоос биш тамхины муухай үнэр ханхлах ёсгүй шүү. Тамхи татан насаа багасгаж байснаас амттан идээд аз жаргалдаа умбацгаая. Эцэст нь хэлэхэд би хүссэн гуталаа авч чадсан шүү. Чи ч гэсэн тамхинаас гараад , тамхи авах байсан мөнгөөрөө өөрийн хүссэн зүйлээ аваарай. Амжилт!


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>