Image may be NSFW.
Clik here to view.
Бүтэл муутай нөхрөөсөө салаад, улсын нийслэлийг зорьж, улмаар хөгшин европт хөл тавин, франц улсад суурьшиж, тус улсын иргэнтэй сэтгэл нийлэн, дэр нэгтгэсэн монгол бүсгүйн тухай нэгэн түүхийг та нартайгаа хуваалцмаар санагдлаа. Бүсгүй гэр бүлийн амьдралаа цэгцэлж аваад, монголд үлдээсэн хоёр хөөрхөн хүүгээ өөр дээрээ татан авчээ. Ханийнхаа хайр, халамжинд “нурж унасан” франц эр хоёр хүүг нь хүнийх гэлгүй хайрлан өсгөж, хүүхдүүд ч шинэ аавдаа ээнэгшин дассан байна. Тэр нэгэн зун бүсгүй гэр бүлийнхнийхээ хамт нутагтаа иржээ. Холын гийчнээс сонин сайхан сонсох гэсэн нутгийнхны хөл тэднийхээс тасрахгүй. Орох бүрт л дөрөв бас зургаан настай хоёр хүү аавыгаа дөрвөн хөллүүлэн мордож, гартаа “сэлэм” эргэлдүүлэн, “Чингис хаан” хэмээн уухайлан хашгирч, “мориндоо” мордон, давхиж тоглодог байсан тухай нутгийнхан нь одоо ч ярьдаг юм билээ. Франц эр “Би бол энэ дэлхийн хамгийн азтай франц эр, учир нь бурхан надад ийм сайхан “ком” гэр бүл бэлэглэсэн” хэмээн бахархан ярих дуртай гэнэ.
Үдийн хоол хамт зооглосон үеийн залуу энэ түүхийг хуучлангаа “Ээ дээ, хүүхнүүд минь, та нарынхаа хайранд бид чинь жаргалтай байдаг юм шүү дээ. Монгол бүсгүйн хатан ухаан л энэ дэлхийг аварна даа” хэмээн биднийгээ суга өргөв, хэ хэ.
Өөр нэгэн түүхийг бас сонирхуулахад, нэгэн найзын маань дүү франц бүсгүйтэй гэрлэн, хэдэн жил амьдран, хэд хэдэн хүүхдийн ээж аав болсон юм. Гэвч амьдралын хэв маяг, зан заншил, соёлын ялгаа тэдний амьдралд тээг болсноос уу, ямартай ч гэрлэлт нь бүтэлгүйтэж, залуу нутагтаа эргэн иржээ. Тэр одоо нутгийн бүсгүйтэй ханилсан бөгөөд мөн л монгол эмэгтэйн халамж хайрыг харь бүсгүйтэй харьцуулахын аргагүй юм хэмээн гайхан шагшжээ.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир, бүх хайр, зүрх сэтгэлээ гэр бүлдээ бүрэн дүүрэн зориулж чаддаг монгол бүсгүйчүүд бол энэ дэлхийн хамгийн сайн ХАНЬ, бас хамгийн сайн ЭЭЖ гэдгийг магтан дуулахыг хүссэн юм. Тийм ээ, бас хамгийн азтай, эрх чөлөөтэй бүсгүйчүүд. Ийм байх боломжийг олгодог монгол эрчүүддээ бас талархахгүй байхын аргагүй. Ер нь эр, эм гэж ялгаад ч яахав, ийм сайхан монгол оронд монгол хүн болж төрсөн МОНГОЛ ХҮН бид бүгдээрээ азтай гээд ганц удаа онгирчихъё л доо, яадаг юм, хэ хэ
Via Fb