Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Зүрхэн хэлбэртэй цагаан алмааз 15 сая долларын үнэд хүрчээ

$
0
0
527-1495085430p1bgct478divgk1p5gfj9b1701
ЖЕНЕВ./TASS/. 92 каратын жинтэй зүрхэн хэлбэрт цэвэр цагаан алмаазыг лхагва гарагийн үдэш Женевт болсон дуудлага худалдаагаар 14,99 сая доллароор зарсан нь ийм төрлийн үнэт чулууны хувьд дэлхийн рекорд болж байгаа юм. Энэ тухай Christle’s дуудлага худалдааны компани мэдээлсэн байна.
Өнгөний ялгарлын хувьд “D” ангиллын цав цагаан тунгалаг энэ чулуу “Домог” гэдэг нэртэй аж. Уг алмааз эрдэнэ нь дуудлага худалдаанд оруулж байсан ийм төрлийн чулуунуудаас хамгийн том нь болж байгаа юм. “Домог”-ийг шигтгэсэн хүзүүний сувдан зүүлт нь Boehmer et Bassenge компанийн урчуудын бүтээл ажээ.
Дуудлага худалдааны өмнө шинжээчид уг алмааз эрдэнийг 14-20 сая долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байв. Гоёлын үнэт эдлэлийн Christle’s компанийн үнэлгээчин Жан-Марк Люнель-ийн ярьснаар, энэ алмааз нь эгэлгүй цэвэр бөгөөд гайхамшигтай сайхан өнгөтэй гэдгээрээ онцгойрон ялгарч байгаа аж.
Зүрхэн хэлбэртэй алмааз эрдэнэ хамгийн өндөр үнэд хүрсэн тохиолдол 2011 онд гарсан юм. Тухайн үед 56,15 каратын жинтэй үнэт чулууг дуудлага худалдаагаар 10,9 сая доллароор заржээ.
О.Барс 
Эх сурвалж; Монцамэ агентлаг

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles