Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сүү, тарагны тодорхойлолт

$
0
0

9322

Өөрийн биед хэрэгтэй эрдэс бодис тэр дундаа кальциа нөхөх гэж хүмүүс сүү, цагаан идээг ихээр хэрэглэдэг билээ. Сүү гэдэг нь найрлагандаа уураг тос, нүүрс ус, аминдэмийг тодор­­хой харьцаагаар агуулсан ямар нэг нэмэгдэл нэмээгүй бас бүрэлдэхүүн хэсгээс шүүж аваа­гүй бүтээгдэхүүнийг хэлдэг.  Сүү гэх бүтээгдэхүүний тодорхойлолтыг та бүхэнд тус бүрт нь гаргаж танилцуулъя.
• “Бүтэн сүү” гэж сүүний бүтээгдэхүүнд /тос, уураг, хуурай бодис гэх мэт/ ямар нэгэн зохицуулалт хийгээгүй хэвийн сүүг,
• “Түүхий сүү” гэж малаас саасан анхан шатны боловсруулалт хийгдээгүй сүүг,
• “Ундны сүү” гэж сүүний найрлагын бүтэлдэхүүн хэсгийн харь­цааг дулааны, эсвэл бусад аргаар тохируулж боловсруулсан сүүг,
• “Халааж боловсруулсан ундны сүү” гэж 76°С температурт 20 секунд, 87°С температурт 15 секунд, 92°С температурт ба­рилт­­гүйгээр огцом халааж боловсруулан нэг мл сүүнд бичил биетийн ерөнхий тоог 104 зэрэгт хүртэл багасгасан ундны сүүг,
• “Ариутгасан ундны сүү” гэж 104°С-125°С-ээс дээш темпе­ратурт 5-15 секундын барилттайгаар ариутгасан сүүг,
• “Сүүн ундаа” гэж өтгөрүүлсэн болон хатаамал сүүг жорын дагуу усаар найруулж, технологийн боловсруулалт хийсэн сүүн бү­тээг­дэхүүнийг,
• “Хатаамал сүү” гэж хуурай бодисын агууламж нь 95 хувиас бага­гүй байхаар сүүний усыг ууршуулсан бүтээгдэхүүнийг,
• “Сэргээсэн сүүн бүтээгдэхүүн” гэж өтгөрүүлсэн болон хатаа­мал сүүг усанд уусган механик, дулааны аргаар боловсруулж, хэвийн сүүний төлөвт шилжүүлэн түүгээр үйлдвэрлэсэн сүүг тус тус нэрийддэг байна.

Харин тарагны тухайд бол:
• Тараг гэж хамсан амьдрах өвөрмөц зохицол бүхий олон төр­лийн бичил биетийг агуулсан тарагны мөөгөнцрийн хөрөнгөлж бүрсэн уламжлалт бүтээгдэхүүнийг,
• Йогурт гэж элэгнэн бүрэлдсэн эсхүл жигд байдалтай бол­тол хутгасан, тосгүй хуурай бодисын агууламж өндөртэй эсэг бүтээгдэхүүнийг хэлнэ.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>