18 НАС. Охид энэ насандаа одоо л хүнтэй суухгүй бол дараа нь нөхөр олдохгүй гэсэн сэтгэгдэлдээ автан нөхөрт гарах нь бий. Мөн хайр дурлал гэхээсээ илүү санамсаргүй олсон хүүхдээс болж гэрлэх нь ч бий. Гэтэл ийм яаруу шийдвэр гаргасан охид хэдхэн жилийн дараа амаа барьдаг. Амьдрал үзээгүй, хангалттай наргиж цэнгээгүй байтал нь том хүмүүсийн амьдрал нуруун дээр нь буугаад ирэхээр өөрийн эрхгүй дутуу бүхнээ нөхөх хүсэл төрж ч мэднэ.
25 НАС. Энэ насандаа охид тооцоотой гэрлэлт гэхээсээ илүү хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бүл болдог. Тодорхой хэмжээнд амьдрал үзэж нэг бус эртэй учраад үзчихсэн болохоор хайр дурлал гэж юу байдгийг гадарладаг болсны дээр хүүхэд төрүүлэх насанд хүрсэн байдаг. Тиймээс ч сэтгэл нийлсэн хүн хурдан олддог. Энэ насанд машинтай, байртай, мөнгөтэй болох гэсэн тооцоо харьцангуй энгийн байдаг. Тэгээд ч сонгосон хүн нь ямар нэг байдлаар таалагдахаа больсон ч яваандаа дасаад бүх зүйл хэвийн болно гэж өөрийгөө тайтгаруулдаг.
35 НАС. Хүүхнүүд энэ насандаа хайр дурлалдаа хөтлөгдөн гэр бүл болох нь эрс цөөрдөг. Хайртай хүнтэйгээ суусан ч сэтгэлдээ хэн нэгнийг хадгалж байж ч мэднэ. Гэхдээ дахин гэр бүл болсон хосуудын дунд ч хайр дурлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь багасч тав тух, баталгаатай амьдралыг хүсэх нь давамгайлж эхэлдэг.
45 НАС. Энэ насанд хайр дурлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь тун ховор. Тэгээд ч өдий насны эмэгтэйчүүд хайр дурлалыг ханаж, хаширтлаа хүртсэн байдаг болохоор тайван амьдралыг өөрийн эрхгүй мөрөөдөж эхэлдэг. Гэхдээ энэ насны эмэгтэйчүүд хүүхдээ гайхтал гал халуун дурлалаар өөр эртэй гэр бүл болох нь цөөнгүй.
55 НАС. Нас өндөр болох тусам гэр бүл болж байгаа хосууд бие биендээ бага шаардлага тавьдаг. Мөнгө ч тийм их хэрэгцээтэй бус болж, секс ч гэсэн байвал сайн, байхгүй байлаа гээд харамсах юмгүй болдог. Тоонотой гэрт толгой холбон, бие биендээ бололцооныхоо хэрээр түшиг болж амьдрах бодол л үлддэг.
60-ДАС ДЭЭШ. Энэ насныханд хааяа цэцэг бэлэглэж, нэг нэгэндээ туньж яг л арван жилийн xүүxдүүдийнx шиг романтик дурлал үүсэх нь цөөнгүй. Хүүхдүүд тусдаа гарч ганцаараа үлдсэн хүн романтик харьцааг үгүйлэх нь ч аргагүй биз.