Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сайхан ааш эмэгтэй хүний чимэг

$
0
0

6bjm8iq8t3rk8jrea5i1vae0s0

Сэтгэл санаагаа засах олон арга байдаг. Эдгээрээс хамгийн энгийн арга нь бие махбодийнх эм. Сэтгэл санааны байдалд гадаад нөхцөл байдал, бидний сэтгэл зүйн тогтсон чанар төдийгүй заавар нөлөөлдөг.

Тодруулж хэлбэл дааврын түвшин, сайхан ба муухай аашны хоорондын тэнцвэрт байдал гэсэн үг. Ийм учраас өөрийн бие организмд өөдрөг сайхан сэтглийн даавар ялгарах бүх нөхцөл боломжийг үүсгэж, өдөр тутмын стрессийн хор уршгийг даван туулж, ахуйн бүхий л баяр хөөрийг бүрэн дүүрэн амсахын тулд нилээдгүй хүчин чармайлт, зориг хэрэгтэй.

  • Нэг. Баяр цэнгэлийн даавар ялгаруулах хамгийн энгийн арга бол шоколад, гадил, бялуу зэрэг амттанг идэх явдал юм. Гэхдээ амттан, чихэрлэг, өөх тостой хоол хүнс таргалуулдаг гэдэг бодол энэ бүхнийг идсэн таашаалыг үгүй хийх магадлалтай. Ийм учраас та өөрөө шийд, нэг бол туранхай, бүх ертөнцөд уурлаж уцаарлан явах, эсвэл эрүүл цатгалан байж, сэтгэл санааны хувьд тогтвортой байхын аль нэгнийг сонго. Туранхай хүүхнүүдийг бодвол махлагдуу эмэгтэйчүүдийн биед эндорфин илүү идэвхтэй ялгардаг байна. Та эсвэл элдэв амттаныг ашигтай витаминуудаар орлуулж болно, хамгийн тохиромжтой нь В бүлгийн витамин шүү.
  • Хоёр. Та өглөө сэрүүлэг дуугармагц орноос босон харайхаа боль, нүдээ нээхээс өмнө орондоо сайхан суниаж, бас инээмсэглэ. Өдрийн турш таваас доошгүй удаа суниаж инээмсэглэх энэ дасгалыг хийгээрэй. Хэрэв албан өрөөндөө хийхээс ичээд байвал хаалгаа түгжиж байгаад эсвэл жорлонд ороод дасгалаа хий.
  • Гурав. Ультра ягаан туяа ашигтай. Харин намар, өвлийн цагт хиймлээр биеэ шарах аппарат эсвэл гэрийн ультра ягаан чийдэнг хэрэглэ. Хэрэв та архаг ядаргаа, аймаар стресст ороогүй бол 7 хоногт 1-2 удаа, тус бүр 7-10 минут шарахад хангалттай.
  • Дөрөв. Иллэг сайхан аашинд мөн нөлөөлнө. Уг нь бүх биеийн иллэг хийлгэвэл сайн. Алга болон хөлийн уланд биологийн идэвхтэй асар олон цэгүүд байдаг учраас бараг л биеийн бүх системүүдийн ажиллагааг идэвхжүүлдэг. Хэрэв боломжгүй бол гоо сайханд орж маникюр хийлгээрэй. Мэргэжлийн хүнээр хийлгэвэл илүү сайн.
  • Тав. Нохой, муур, тоть, загас зэрэг гэрийн тэжээмэл амьтад сэтгэл санааны байдалд их үүрэгтэй. Ялангуяа ноход тун ашигтай, энэ зорилгоор рейтривер, грейхаунд, далматин, йоркширскийн терьер, шелти нэн сайн. Эдгээр амьтдын хажууд байхад хүний биед баяр цэнгэлийн дааврууд аяндаа ялгарч эхэлдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ. Хэрэв та гэртээ амьтан тэжээдэггүй бол гэрийн тэжээмэл амьтантай найз нөхдийнхөө зочилж очиж болно шүү дээ.
  • Зургаа. Зорьсон зорилгодоо хүрэх нь баяр хөөрийн даавар ялгарах эх булаг. Та нимгэн дэвтэр аваад шинэ хуудас бүрт зорилгоо бич, өдөр тутам, маш энгийн, хими цэвэрлэгээ орж, хувцсаа өгөх гэх мэт. Доор нь үүний тулд юу хийх ёстойгоо дэс дараалан бич. Ингээд хийж гүйцэтгэсэн бүхнээ нэг нэгээр нь зурж дар. Ингэж дарах маш их баяр хөөр авчирдаг. Дотор санаандаа бодоод хийж гүйцэтгэх нэг хэрэг, харин баримтжуулаад дараа нь үүнийгээ биелүүлэх огт өөр шүү.
  • Долоо. Хайр дурлал бол аз жаргалтай байх хамгийн баялаг эх булаг. Намар ойртохын зэрэгцээ хүмүүсийн романтик хандлага ихэсдэг, үүнийг ашигла. Гэр бүлтэй хүмүүс хамтдаа чөлөөт цагаа өнгөрөөх талаар бод. Хүн өөрийгөө өмгөөлөл хамгаалал дор, амгалан тайван байгааг мэдэрсэн үед жишээлбэл ханийнхаа хажууд байхдаа эндорфин их ялгаруулдаг. Мэдээж сайхан сексийн тухай мартаж болохгүй. Секс биднийг эмчилж, эвлэрүүлж, нисгэж сургадаг билээ.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>