Дүрэм 1. Та нарт хангалттай их хувцас байдаг. Ихэднэ үү гэхээс биш багадна гэж байхгүй. Тиймээс “Би нээрээ бараг хувцасгүй юм байна шүү дээ!”, “Би чинь цөөхөн хувцастай өрөвдөлтэй амьтан юм аа” гэх мэт дэмий үг ярих хэрэггүй. Ялангуяа, та нарын гутлын тоо арай дэндэж байна.
Дүрэм 2. Бидний 6 сарын өмнө хэлсэн МАГТААЛААС БУСАД зүйлийг хэрүүл маргаанд иш татан “Чи тэгэж хэлээ биз дээ”, “Чиний одоо ярьж байгаа чинь өмнөхтэйгээ зөрөөд байна” гэх мэтээр ашиглахыг хориглож байна. Ер нь эрчүүд бидний хэлсэн бүх зүйлийг 7 хоногийн дараа хүчингүй болно гэж ойлговол зохино.
Дүрэм 3. Хэрэв бүсгүйчүүд та нар Victoria”s Secret -ийн охид шиг байж чадахгүй л юм бол биднийг Холливуудын царайлаг жижигчин эрчүүд шиг байлгах гээд байх хэрэггүй.
Дүрэм 4. Хэрэв та нар өөрсдийгөө таргалсан гэж бодож байгаа бол магадгүй таргалсан болоод л тэгэж санагдаж байгаа биз. Тиймээс “Би таргалсан байна уу?” гэж биднээс битгий асуу, тэгэх үү?!!! Үргэлж худлаа ярих гэж хэцүү юм зүгээр.
Дүрэм 5. Хэрэв бидний хэлсэн зүйл хоёр янзаар ойлгогдохоор байгаад нэг нь та нарыг гомдоох эсвэл уурлуулах харин нөгөөх нь тийм биш байвал бид үргэлж сүүлийнхээр нь ойлгогдоосой гэж бодож ярьдаг юм шүү! Ойлгоорой…
Дүрэм 6. Эмэгтэйчүүд та нар биднээс ямар нэг зүйл хийж өгөхийг хүсэж болно. Эсвэл хийлгэх гэж буй ажлаа хэрхэн хийхийг хэлж өгч болно. Харин хоёуланг нь зэрэг хүсэж болохгүй. Жишээлбэл, “Би чамаар үүнийг хийлгэх гэсэн юм л даа. Харин яаж хийвэл дээр гэж бодож байна?” гэх мэт. Хэрвээ та нар тухайн ажлыг хэрхэн хийх хамгийн сайн аргыг аль хэдийн мэдэж байгаа бол өөрсдөө хийцгээ. Бидний толгойг дэмий юманд гашилгах хэрэггүй. Та нар заримдаа биднийг жижигхэн зүйлийн тухай боддоггүй гэж зэмлэдэг. Гол учир нь бид алсдаа, ирээдүйд амьдралаа хэрхэн сайн сайхан байлгах тухай бодож байдаг болохоор тийм жижиг зүйлд цаг гаргаж чаддаггүй юм шүү.
Дүрэм 7. Боломжтой бол хэлэх гэсэн зүйлсээ бөх, сумо, кинон дундуур биш харин зар сурталчилгаа гарахаар хэлж бай, тэгэх үү? Заримдаа яг сайхан онгод ороод амьдрал ахуйгаа сайжруулах тухай бодох, эхнэрээ хэрхэн баярлуулах төлөвлөгөө зохиох, та нарыг магтан дуулсан шүлэг, найраг, зохиол бичих гэхээр “Хоолоо идээрэй” гээд л орилохыг яана. Гэнэтийн тэр чимээнд нөгөө онгод хийсэн оддог нь харамсалтай.
Дүрэм 8. Америк тивийг нээсэн Кристофер Колумбад зүг чигийн мэдлэг хэрэг болоогүй ээ. Тиймээс бидэнд ч гэсэн хэрэггүй гэж бодож байна. Тиймээс галын өрөө, шүүгээний шургуулга эсвэл дэлгүүрээс ямар нэгэн юм олоод ир гэхэд олохгүй байвал нэг их сүржигнээд “Хамар доороо байгаа юмыг хардаггүй сохор уу?!” эсвэл “Зочид буудалд байгаа юм шиг гэрийнхээ хаана юу байдгийг мэддэггүй” гэх мэт үгсийг бидэн рүү чулуудах хэрэггүй.
Дүрэм 9. БҮХ эрэгтэй хүмүүс 16 өнгийг л ялгаж чаддаг. Яг Microsoft Windows-н тохируулга шиг. Гэтэл хүүхнүүд та нар үзмэн ягаан ч гэх шиг нэг өнгөний тухай яриад байдаг. Бид үзэм гэж жимс байдгийг л мэдэхээс биш тийм өнгө байдаг гэж сонсоогүй юм байна.
Дүрэм 10. Хэрэв бид та нараас “Юу болоов?” гэж асуухад та нар “Юу ч болоогүй” гэж хариулбал бид юу ч болоогүй юм шиг л байх болно.
Бид та нарыг худлаа ярьж байгааг мэддэг л дээ. Гэхдээ тэрэнд нэг их стрессдээд байх хэрэг юу билээ, тийм үү? Тэгээд ч эрчүүд бид санаа бодол уншигч биш гэдгийг дээр хэлсэн байгаа.
Дүрэм 11. Хэрэв хүүхнүүд та нар биднээс хариулт хүсээгүй асуулт асуувал бид та нарт сонсоход таатай бус хариултыг л өгөх болно.
Дүрэм 12. Хаа нэг тийшээ явах болохоор, та нар юу ч өмссөн дажгүй харагддаг шүү! Нээрэн гэм.
Дүрэм 13. Хэрэв бид бодолд автаад сууж байвал юу бодож байгаа тухай бүү асуу. Яагаад гэвэл бид ихэнх тохиолдолд, бөх, сумо, түүнчлэн өөрсдөө бөх байсан бол хэрхэн дархан аварга, ёкозуна болж байгаа, шар айраг эсвэл бараашиган далай байдаг эсэх мөн зарим нэг хүүхнүүд хувцасгүй байхдаа ямар харагдах тухай бодож, төсөөлж байдаг. Тиймээс, тэр бодлыг минь дэмжиж, бүр гоё санаа оруулан хамт бодож, төсөөлөх мөн бидний юу бодсон тухай яриаг таслалгүй анхааралтай сонсохгүй бол “Чи юу бодож байна?”, “Бодож байгаа зүйлээ надтай хуваалцаач” энэ тэр гээд дэмий.
Дүрэм 14. Хөөе, миний хэлбэр галбир яачихаав?! Бид хэлбэртэй л байна шүү дээ. Бөөрөнхий чинь хэлбэр мөн биз дээ.
Бидний дүрмийг уншсанд баярлалаа. Биднийг соёлч боловсон гэдгийг бүсгүйчүүл та нар юу эс андах билээ.
Тийм ээ, би мэдэж байна, өнөө орой том өрөөний буйдан дээр унтах ёстой гэдгээ. Гэхдээ, чи аан гэж бай даа. Буйдан дээр унтах тийм ч муухай биш шүү. Зугаалгаар явж байгаа юм шиг сайхан санагддаг юм. #Гэнэшүү.
За та одоо юу гэж бодож байна. Эрчүүдийн дүрэмтэй санал нийлэх үү яах уу?