Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Ирис, шоколадан бүрмэл алим

$
0
0

burmel_alim1Алимыг шоколад, ирисийн аль нэгээр бүрж хатаагаад дээр нь шоколадаар янз бүрийн хэлбэр дүрс зурж,

бүр нүд хийж ч болно. Харин бүрмэл алимаа яаж чимэглэхийг таны бүтээлч сэтгэлгээ л шийднэ дээ.

ОРЦ
• Ургамлын тос /шүршигчинд хийж бэлдсэн/
• 6 жижиг алим, угааж, ишийг нь салгасан
• 300 гр маш зөөлөн ирис
• 1/4 аяга жүржийн шүүс /зөөлөн эдгүй/
• 120 гр 53 хувийн кокоатай хар шоколад, 1,5 см квадрат хэмжээтэйгээр хэрчинэ
• Янз бүрийн жижиг чихрүүд, хэрчсэн самар, өнгийн жижиг чихэр
• 6 ширхэг зайрмагны модон иш

ХИЙХ АРГА:
-Шарах шүүгээний тэвшин дээр хүнсний зориулалттай калькан цаас тавиад ургамлын тосоор шүршиж тосолно. Зайрмагны ишнүүдээ нэг нэгээр нь алимныхаа дунд хэсэг хүртэл зооно.
-Дунд зэргийн хоолны савыг бага гал дээр тавиад жүржийн шүүс, ирисээ хийнэ. Ирисэн чихрүүдийг зөөлөн хайлмаг болтол нь тогтмол хутгана. Ийм болоход ойролцоогоор 10 минут зарцуулагдана.
-Хоёр минутын турш хөргөөд, иштэй алимнуудаа ирисэндээ бүтэн дүрж, тосолсон тэвшин дээрээ тавиад хоёр цагийн турш хатаана.
-Шоколадаа дунд зэргийн саванд хийнэ. Түүнээс том саван дотор ус хийж буцалгаад дотор нь шоколадтай саваа тавьж “усан банн”-ы аргаар хайлуулна. Шоколадаа зөөлөрч хайлтал нь тасралтгүй хутгана. Сэрээгээр хайлсан шоколадаа хутгаад, иристэй алиман дээгүүрээ асгана. Шоколадан “тууз”-аар чимэглэгдсэн алимаа дахин таван минут хатаагаад, дээр нь жижиг чихэр, самар зэргээ асгана.
-Шоколадаа бүрэн хаттал өрөөний температурт 3-4 цаг байлгана.

Доорх зурагнуудаас санаа авч бүрмэл баяртаа тохируулан чимэглээрэй. Сүнсний баяр, шинэ жил, валентинаар ч энэ амттанг ашиглаж болно.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>