Хэзээнээсээ л нааш хүүхнүүд яагаад муу залууд илүү татагддаг вэ гэсэн асуулт бидний дунд байсаар л ирсэн шүү дээ. Яагаад ч юм бүсгүйчүүд сайхан залуусаас илүү тэдэнд л яг соронз мэт татагдаж, толгойгоо алддагийн учир юу юм бол.
Энэ сэдвээр ярилцахын тулд сайхан залуус яагаад хүүхнүүдийн нүдний буланд үлддэг талаар хөндөх хэрэг бас гарч байна. Гэхдээ бас нэг чухал сэдэв бол эрчүүдийн нүдээр энэ асуудлыг харах гээд оролдох явдал байж мэдэх юм. Тиймээс сайн залуугийн онцгой ялгааг энэ удаад авч үзэхээр шийдлээ.
Тиймээс л түүний хүсэл зорилго нь хайртынхтай нь зөрчилдөхөөргүй, хайрыг нь улам бат бэх байлгах тийм л зүйл байх ёстой гэдэгт сайн залуус итгэдэг.
Сайн залуу хүсэл, зорилгоо чамтай хуваалцана
Энд сайн залуугийн бүхий л онцгой содон ялгааг бүгдийг тоочиж бичиж амжихгүй. Тиймээс гол гэсэн нэгэн хөзрийг дэлгэхээр шийдлээ. Энэ удаад хөндөж буй хамгийн чухал зүйл бол сайн залуус хайртай хүнтэйгээ өөрийн хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөний талаар хуваалцах дуртай байдаг. Тэд бүсгүйдээ хэлсэн зүйлдээ ямар хариулт авах бол гэж үргэлж санаа зовж явдаг. Тиймээс л түүний хүсэл зорилго нь хайртынхтай нь зөрчилдөхөөргүй, хайрыг нь улам бат бэх байлгах тийм л зүйл байх ёстой гэдэгт сайн залуус итгэдэг.
Өөрөөр хэлбэл, тэд хайртынхаа хүслээс эсрэг зүгт хөдлөхийг хүсдэггүй. Дэр нэгтгэхийг яарах биш харин ч хайрттайгаа илүү удаан ярилцаж, харилцаж, харилцан ойлголцохыг илүүд үзнэ.
Сайн залуу хил хязгаараа мэддэг, түүнийг давдаггүй
Илүү дотно харилцаж, хайрын харилцаагаа халуун дулаан болгох хүртэл эрэгтэй, эмэгтэй хүмүүс тодорхой хэм хэмжээ, хил хязгаарыг давах болдог. Энэ хооронд тэдгээр хил хязгаарыг хүндэтгэсэн тал нь хайрынхаа эзэн нь болон үлддэг билээ. Тэгвэл сайн залуу энэ хил хязгаарыг маш сайн мэддэг. Энэ хил хязгаарыг хүндэтгэж, хайртынхаа орон зайд халддаггүй эр хүн бол сайн эр хүн.
Тэр чамайг найзуудтайгаа уулзаж байна гэхэд хэнтэй яг хаана байгааг асуухгүй. Чамайг ажлаа хийж байна гэвэл чиний зөвшөөрөлтэйгөөр чамайг гэрт чинь хүргэж өгнө. Тэр хэзээ ч чиний гар утсыг оролдож, хардлага сэрдлэг үүсгэхгүй. Бас тэр чиний дэргэд муу үг, сөрөг утгатай зүйл ярихаасаа айна.
Тэр чамайг найзуудтайгаа уулзаж байна гэхэд хэнтэй яг хаана байгааг асуухгүй. Чамайг ажлаа хийж байна гэвэл чиний зөвшөөрөлтэйгөөр чамайг гэрт чинь хүргэж өгнө
Сайн эр хүн өөрийгөө хүндэлдэг
Энэ бол сайн эр хүн болоод сайхан эр хүний хоорондын хамгийн том ялгаа. Тэр өөрийгөө сайхан гэж барддаггүй ч өөрийгөө бие хүнийх нь хувьд хүндэтгэдэг. Сайн залуу чамтай хамт гудамжаар алхаж явахдаа яриаг чинь тастаж, өөрийн үзэл бодлоо тулгахгүй. Бас чамтай санал нэгдэхгүй байлаа гээд чиний ярьсныг үгүйсгэхгүй. Тэр тав тухтай байдлыг сахин хамгаалахын тулд чамд тухайн цагт үйлчлэх болно. Энэ бол тухайн эр хүн өөрөө өөрийгөө хүндэтгэж буйн илэрхийлэл юм.
Сайн эр хүн өөрийгөө бие хүн гэдгийг, өөрийгөө бусдаас ялгаатай нэгэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр сул болоод давуу талаа мэддэг учраас юманд яаран дуугардаггүй. Тиймээс ч тэр үзэл бодол, нандин сайхан дурсамжаа хайртай бүсгүйдээ итгэлээ өгсөн цагтаа л хуваалцдаг.
Сайн эр хүн өөртөө итгэдэг
Болзоо сайхан, муухай болохын хамгийн гол шалтгаан нь тухайн эр хүний өөртөө итгэх итгэлээс шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүн байгалийн зөнгөөрөө эр хүний өөртөө итгэх итгэлээс шалтгаалж түүнтэй хэр удаан харилцаатай байх эсэхээ шийддэг байна. Энэ нь тухайн эмэгтэйн үр төлөө үлдээх, тогтвортой тайван амьдрах гэсэн байгалийн зөнтэй нь холбоотой. Тиймээс өөртөө итгэх итгэл бол эр хүний зэвсэг юм. Өөртөө итгэдэг эр хүнд эмэгтэй хүн илүү их итгэдэг.
Энэ нь тухайн эмэгтэйн үр төлөө үлдээх, тогтвортой тайван амьдрах гэсэн байгалийн зөнтэй нь холбоотой. Тиймээс өөртөө итгэх итгэл бол эр хүний зэвсэг юм. Өөртөө итгэдэг эр хүнд эмэгтэй хүн илүү их итгэдэг.
Сайн эр хүнд дээрэнгүй зан байдаггүй
Эмэгтэй хүн амьдралынхаа турш юуг хайж тэмүүлдэг гээч. Энэ бол хайр, хүндлэл, аз жаргал, амар тайван байдал. Сайн эр хүн үүнийг маш сайн ойлгодог. Тэр хайртай эмэгтэйгээ амьдралынхаа хамгийн сайхан зүйлсийн нэг гэдгийг мэддэг ч түүнийг өөрийн эд хөрөнгө мэт хэзээ ч харж, тэгж ханддаггүй. Тэр эмэгтэйдээ өөрийнх нь орон зайг хүндэтгэж буйгаа илэрхийлэхийг хүсдэг. Бас тэр эр хүн уулыг өргөх хүчтэй ч сул дорой нэгнийг энэрэн нигүүлсэх нөмөр нөөлөг нь байх ёстой гэдгээ ойлгодог.