Америкийн эрдэмтэд судалгаа явуулаад зөв нойрсвол турах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд нэгэн туршилтыг явуулсан байна. Зарим хүмүүс фитнесээр хичээллэхдээ амралт дундуураа 45 минут унтаж байсан гэнэ. Бусад нь завсарлагааны үеэр нойрссонгүй.
Судалгааны дүнг харьцуулаад шинжээчид унтаж байсан хүмүүсийн бие махбод дах өөх тослогийн хэмжээ мэдэгдэхүйц багассан гэсэн дүгнэлтэд хүрчээ. Бие дэх өөх тослогийн хэмжээгээ бууруулахын тулд хүмүүнд тестостерон гэдэг даавар чухал шаардлагатай байдаг билээ. Энэ даавар биедээ ачаалал өгөх үед ялгараад зогсохгүй нойрсох үеэр ч боловсордог аж. Эх сурвалж www.wikimon.mn
