Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Францад хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авахыг хориглолоо

$
0
0
1494136404590eb654e34e3
ПАРИС. /АР/. Хэт туранхай хүмүүсээр загвар өмсүүлэхийг хориглох тухай хууль Францад өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Энэ хуулийн дагуу загвар өмсөгчид нь загварын агентлагуудад ажилд орохдоо “бие эрүүл болохыг гэрчлэх эмчийн магадлагаа, өндөр жингийн харьцаа буюу биеийн жингийн индекс хэвийн гэсэн бичиг” авчрах ёстой.

Тус улсын ЭМЯ-ны мэдэгдсэнээр, Анорексиа буюу хоолны дуршилгүй болох эмгэгтэй тэмцэж, эрүүл амьдралын хэв маягийг хөхиүлэн дэмжих зорилгоор энэ хуулийг хэрэгжүүлж байна.

Хууль зөрчин хэт туранхай загвар өмсөгчдийг ажилд авсан ажил олгогчдод 75 мянга хүртэлх еврогийн торгууль ногдуулж, зургаа хүртэлх сарын ял ногдуулах аж.

Франц нь хэт туранхай хүмүүсээр загвар өмсүүлэхийг хуулиар хориглосон анхны улс биш юм. Итали, Испани болон Израиль улс дээрхтэй адил хуулийг баталсан билээ.

Францад хоолны дуршилгүй болох сэтгэцийн эмгэгт өртсөн 30-40 мянган хүн байдгийн 90 хувь нь эмэгтэйчүүд ажээ.

Г.Доржханд montsame.mn

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>