Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Мэргэжлийн бус жүжигчид олширч байна

$
0
0

14859346_1144081782335655_1606331967_o

Азийн супермодель Т.Батцэцэг 2014 онд Монгол улсаа төлөөлөн “Дэлхийн мисс”-д өрсөлдөж элэг нэгтнүүдээ баярлуулж байсан цаг саяхан. Гоо үзэсгэлэн, авьяас чадвар, билэг ухаан төгөлдөр түүнийг түрүүлэх магадлал хамгийн өндөртэй миссийн тоонд бичигдэж эхэлсэн цагаас хойш тэмцээн дуустал Монголчууд бид дээлийнх нь захыг мушгиж түүнд амжилт хүсч суусан билээ. Тэр цагаас эхлэн Монгол түмний хайртай охин болсон. Үүнээс хойш түүнийг олон эрчүүдтэй нэр холбогдож, амраглаж явдаг гэх яриа гарч эхэлсэн байдаг. Сүүлд гэхэд л нэр бүхий албан тушаалтны хүүтэй хамтдаа зугаацаж явна лээ хэмээн хүмүүс ярьж байсан ч тэрээр ямарг ч холбоогүй хэмээсэн.

Тэгвэл мисс бүсгүй тун удахгүй нээлтээ хийх “Залуу нас” кинонд гол дүр бүтээж байгаа бөгөөд тус кино залуусын амьдрал дахь олон асуудлын талаар өгүүлэх аж. Тус киног зохиолч Жүрмэндоржийн Сувд бичсэн бөгөөд “Надад мөнгө л байвал амьдралын бүх асуудлыг шийдэж болно гэж бодож явсан үе байсан. Гэхдээ амьдрал надад огт өөрөөр нээгдсийм…” хэмээн киноныхоо гол санааг өгүүлсэн нь олны анхаарлыг татаад байгаа ч мэргэжлийн бус зүгээр л олны танил хүмүүс кино урлагт хүч сорьж, хүссэн нь кино хийх болсон нь хүмүүст таалагдахгүй байгаа гэнэ лээ. Хэдэн хүн таньдаг л бол од болдог болж гэх хүмүүсийг яриа ч дэлгэрээд байгаа. Ямартай ч мисс Батцэцэгийг хэр сайн жүжигчин бэ гэдгийг харах л үлдлээ.

PAPARATSI.MN


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>