Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Сайхан бүсгүй байхын тулд…

$
0
0

f45ba6184bb59543original

“Сайхны өмнө харц буруугүй”
Энэ цаг үед “сайхан бүсгүй” гэсэн тодотголыг зүүхийн тулд заавал төрөлхийн гоо үзэсгэлэнтэй байх шаардлагагүй болжээ.
Давхраатай алаг нүд, зузаан уруул, төгс бие галбиргүйгээр ч та бусдад шагшигдан магтуулж, хүндлүүлэх боломжтой болсон цаг. “Гадаад үзэмж бол өрсөлдөх чадвар” хэмээн зохиолч Нам Гин Сүкийн бичсэнтэй мянга мянган хүмүүс санал нийлж буй. Хүний нүд угаасаа сайхан зүйлийг харж баясдаг билээ. Тиймээс гоо бүсгүй болж харагдах явдал нь таны амьдралд маш том өөрчлөлтийг авчрах болно. Энэ имиджийг өөртөө бүрдүүлэхийн тулд жаахан л хичээх хэрэгтэй.

1.Биеэ авч явах байдал
Том том алхалж, санаандаа орсноо ярьж явдаг хөөрхөн бүсгүйгээс илүү жавхаалаг алхалж, үгээ цэгнэдэг жирийн бүсгүй хүнд таатөй сэтгэгдэл төрүүлдэг. Угаасаа жаахан салан зантай байг л дээ. Тэглээ гээд түүнийгээ олны өмнө мэдэгдүүлэхгүй л байвал болох нь тэр. Өөрөөр хэлвэл “өнгөлөн далдлалт” хийнэ гэсэн үг юм. Зуун зууны сайхан хүүхнүүд бүгд тийм төгс биш шүү дээ. Зүгээр л өөрсдийгөө төгс мэт харагдуулж чаддагт байгаа юм. Эвгүй байдлаас бусад хүнд мэдэгдэхгүйгээр эвтэйхэн мултарчих чадвар ч бас үүнд хамааралтай юм шүү.

2.Хувцаслах чадвар
Хэрэв та бусдад үнэлэгдэхийг хүсвэл “хэт хямд харагдахуйц” хувцаснаас аль болох зайлсхийнэ үү? Таны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх ба таныг аливаа юманд сонголт, мэдрэмж муутай харагдуулах болно. Санхүүгийн боломж муутай байвал дэлгүүрийн лангуу дүүүрэн өрсөн хямд бараан дунд “үнэтэй харагдахуйц” хувцас заавал нэг байдгийг санаарай. Арван мянган төгрөгний үнэтэй мөртлөө зуун мянгаар авсан юм шиг харагддаг хувцас гэсэн үг. Та тэрийг нь л яг онож олох нь чухал.
Бусдад үнэтэй эсвэл хямд төсөр харагддаг хувцсыг яаж ялгах вэ? Ялгаж сурахын тулд та чөлөөт цагаараа зөвхөн их дэлгүүрүүдээр л хэсэж байгаарай. Мөн дан ганц моод дагах биш, өөрийн бие галбир, стильдээ тохируулан донжийг нь олсон эвтэйхэн хувцас сонгох нь чухал.

3.Нүүр будалт, үсээ зөв янзлах чадвар
Та өөрийнхөө нүүрний хэлбэрийг сайн мэддэг байх ёстой. Ямар үс засалт таньд ямар дүр төрхийг бий болгодог вэ? Жишээ нь үсээ задгай тавихаар наснаасаа 2 дахин овор нэмчихдэг эмэгтэй байхад, харин ч эсрэгээрээ задгай тавьсан үс нь улам залуужуулдаг хүн ч бий. Мөн үсээ зав гарган янз янзаар янзалж үз. Нүдэнд дасал болсон нэг хэвийн засалтаасаа өөртөө хавьгүй илүү зохих засалтыг олох ч юм билүү?
Нүүр будалтын хувьд ч мөн адил. Хар өнгийн хүрээлэгч зохидог болоод зохидоггүй хүмүүс бий шүү дээ. Ямар албан тушаалын, хэд орчим насны, ямар хүйсийн хүнтэй уулзахаас шалтгаалан нүднийхээ будалтыг тохируулж сураарай. Эсвэл танд гайхалтай зохидог нэг төрлийн будалтыг ч хэрэглэсэн болно.

4.Хүнд таатай сэтгэгдэл төрүүлэх чадвар
“Бусдын юу гэх надад хамаагүй” гэж хэзээ нэг цагт бодож байсан уу? Өөрийн бодол өөртөө зөв боловч одоо хүн хүнээсээ хамгийн их хамааралтай болсон нь нууц биш. Таны ирээдүй тэр чигээрээ нэг хүний гарт орох ч тохиолдол бий. Энэ бүхэнд бэлтгэлтэй байж ямар ч хүнд таатай сэтгэгдэл төрүүлэх нууц түлхүүрийг олно уу. Хүний сонирхлыг татаж чаддаг байвал олон боломжууд таны өмнө нээгдэх болно. Тухайн харилцагчийнхаа сонирхсон сэдвийн дагуу яриа өрнүүлэх, эсвэл тэр хүнээс хүссэн үгээ “ам алдуулж” сурах нь амьдралын тань туршид хэрэг болох зүйл юм шүү. Хүн ихэвчлэн үзэмжээрээ дүгнэдэг. Та сайн хоол хийдэг биш байсан ч муугүй тогооч шиг харагддаг байх ёстой. Та газарзүйн хичээл дээрээ үргэлж муу авдаг байсан ч, энэ талаар хэнтэй ч мэтгэлцэж чадахаар юм шиг сэтгэгдэл төрүүлээрэй. Өөрөөр хэлвэл олон талын авъяастай харагдах гэсэн үг юм. Таниас тэр дор нь шалгалт аваад байхгүй л бол, энэ бүхэн мэдэгдэхгүй өнгөрч болно. Тэгж чадвал хүмүүс танд маш их итгэл хүлээлгэнэ. Цаанаа л нэг хүндэлмээр, бас яагаад ч юм эмээмээр зүрхшээмээр тийм сайхан эмэгтэй бол.

5.Нүд ба уруул
Таны талаар өчнөөн төрлийн мэдээлэл өгч чадах хоёр чухал эрхтэн. Тиймээс та ямар ч хүнтэй эгцлэн хараад ярьж байгаарай. Нүдээ нуусан эмэгтэй нөгөө хүндээ айдсыг төрүүлдэг. Түүнээс гадна өөртөө итгэлгүй байгаа тань шууд харагдах болно. Мөн та үргэлж инээмсэглэ. Гэхдээ чин сэтгэлээсээ шүү. Таниас үл үзэгдэх хүчтэй гэрэл цацарнаа л гэсэн үг. Сайхан инээмсэглэл сайхан хүмүүсээр хүрээлүүлдэг.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles