Хүмүүсийг өөртөө татах соронзон чанар гэж байдаг бөгөөд хүнийг татах увдистай болох амархан гэж Америкийн сэтгэл зүйч Кормейер зөвлөж байна. Хэрэв Та хүнийг нүдээрээ байлдан дагуулах эрдмийг эзэмшихийг хүсвэл доорхи зөвлөмжийг уншаарай.
Та нүд оюун сэтгэлийн толь гэдгийг ямагт санаарай. Бодол харцаар дамжин нөгөө хүний оюун бодолд орно. Бусад хүн ч таны санаа бодол руу гүнзгий нэвтрэн орохын тулд таны нүд рүү эгцлэн хардаг. Ярьж байгаа хүнийхээ нүд рүү гүнзгий эгц харж, харцаар харилцаж сурах нь гайхамшигт соронзон чанартай байхын гол үндэс юм. Хүний нүдийг эгц харж дотоод ертөнцөд нь нэвтрэн орно гэдэгтээ итгэхгүй байвал толины өмнө суугаад сургууль хийж эхэл. Эхлээд өөрөө өөртөө сэтгэгдэл төрүүлж туршаарай. Их гөлөрч болохгүй. Өөрт тань таатай сэтгэгдэл төрөхгүй бол дахин турш. Бүр нэг биш хэд хэдэн хүнтэй харилцаж байхдаа ч тэдний нүд рүү гүнзгий эгц ширтээрэй. Тэднийг олон хүн гэж бодохгүйгээр нэг л хүнтэй харилцаж байна гэж бод. Хэрэв танхимд үг хэлэх гэж байгаа бол цаас харж унших нь байтугай тэмдэглэлийн дэвтрээ ч харсны хэрэггүй. Жүжигчид, телевизийн нэвтрүүлэгчид, “одод” хэрхэн ярьж буйг сайн ажигла. Тэд чинь хүмүүсийг байлдан дагуулж байж л сая сая доллар олдог хүмүүс шүү дээ. Энэ нууц бол энгийн атлаа гайхамшигт чанар. Харц өөрийн гэсэн хэлтэй. Толины өмнө Та өөртөө нүдээрээ юм хэлээд үзээрэй. Эгцлэн хараад /толинд байгаа дүрсэндээ/ “Би чамд хайртай”, “Надад чи таалагдаж байна” гэж бодоорой. Ийм маягаар хүсэл бодлоо харцаараа илгээж суртлаа дасгал хий. Тэгээд харцаар хүслээ илгээх 10 хүний нэрсийн жагсаалт гаргаад, тэдэнтэй тааралдах бүртээ нөгөө илгээмжээ явуулж туршаарай. Жич, магадгүй Та энэ бяцхан зөвлөгөөг ширээн дээрээ ч ю