Японы Токио хотын иргэн Нозоми Тайвань, Өмнөд Солонгост ихэд алдаршаад байна. Тэрээр эхлээд блог хөтөлж олон соихолтой зүйл бичдэгээрээ танигдаж байсан бол сүүлдээ өөрийн гадаад үзэмжээрээ олны анхаарлыг татах болсон байна.
Хоёр жилийн өмнөөс тэрээр гадаад төрхөө өөрчилж шаазан хүүхэлдэй шиг болсон нь хүмүүсийг гайхшируулсан гэнэ. Нэг л өдөр нүүрэндээ дэндүү томдсон нүд, бундан хэлбэртэй жижиг царай, хүүхэлдэй шиг төрхтэйгээ цахим ертөнцөд иржээ. Анх түүний зургийг харсан хүмүүс гайхалтай сайн фотошоп хийжээ гэж байсан бол сүүлдээ үнэхээр өөрөө ийм төрхтэй болсныг мэдсэн байна.
Одоо түүний Солонгос, Япон, Тайванийн өсвөр насныхан хамгийн ихээр сонирхож оролцон тоглосн сурталчилгаа, гэрэл зургуудыг нь цуглуулах болсон аж. Нозоми ийм төрхтэй болохын тулд чамгүй их мөнгийг гоо сайхны мэс засалд зарцуулсан байна. Харин сүүлийн үед хүүхэлдэй шиг төрхтэй болох гэсэн хүүхэд залуус гоо сайхны мэс заслын эмнэлгүүдэд ихээр хандаж байгаа гэнэ.
Г.Санчир
TIME.mn