Шоу ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг Ким Кардашианы “аймшигтай” гэмээр зураг интернэт ертөнцөд цацагдсанаас болж тэрбээр нийгмийн сүлжээн дэх цөөнгүй дагагчаа алдахад хүрчээ.
Хоёр ч удаа амаржсан 36 настай, реалити шоуны од Ким Кардашианы өгзөг өмнөхөөсөө илүү хэлбэр, галбираа алдаж, яг л хийлсэн бөмбөг шиг болсонд эгдүүцсэн фэнүүд нь түүнийг шүүмжлэлийн үгээр довтолсон байна. Кардашиан Инстаграмд л гэхэд 100 гаруй сая дагагчтай бловч сүүлд оруулсан зурагнаас нь үүдэж 100 мянган дагагч нь “анфолов” хийжээ.
Амаржаад удаагүй хэдий ч биеийнхээ галбир, гоо сайханд анхаарал тавилгүй, настай эмэгтэй мэт өөрийгөө үл тоосонд эгдүүцсэн фэнүүд нь “Тааруухан өгзөг” кампанит ажил өрнүүлж, Кардашианыг биеийнхээ хамгийн чухал хэсэгт анхаарал хандуулах хүртэл нь шүүмжлэхээр болжээ.
Т.Од
TIME.mn