Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Зөрчилгүй гэр бүл гэж байхгүй

$
0
0

4a7c1a8a2f95b805061fdf79518fdc11Хэрэлдэж муудсаны дараа тусдаа унтах нь байдаг. Хэн хэнийх нь сэтгэл тавгүй тул хамт
унтахаас зайлсхийх нь бий. Гэвч иймэрхүү байдал удаан үргэлжилвэл ямар хор уршигтай вэ? Америкийн сэтгэлзүйчид судалгаа явуулсны эцэст дараах дүгнэлтэд хүрчээ.

  • Тус тусдаа унтах нь гэр бүлийн харилцааг түргэн муутгаж, салж сарнихад хүргэдэг.
  • Харилцан буулт хийх, зөвшилцөлд хүрэх чадваргүй хосуудын гэр бүлийн амьдрал удаан үргэлжилдэггүй. Гомдож, тунирхсаар байгаад харьцаагаа бүр мөсөн тасалдаг.
  • Хэрүүлийн дараа тусдаа бус харин ч нэг оронд, нүүр нүүрээ хараад унтахыг тэд зөвлөжээ. Ингэх нь амаргүй. Гэхдээ танд ч бас буруу байгааг хүлээн зөвшөөрч, буулт хийгээрэй. Зөвхөн бие махбодиор ойртох төдийгүй сэтгэлзүйн зай, хямралыг даван туулахад тустай.
  • Нэг оронд орсны дараа сексдэх нь тийм чухал биш. Харин нөхөрсгөөр тэврэх, илэх, биед нь шүргэх илүү ач холбогдолтой аж.
  • Анх танилцаж байх үеийн инээдтэй дурсамжаас ярь. Тэгвэл хос хоёрыг бүрхэж байсан манан будан бүр арилна. Дараагийн өдрөөс асуудлаа шийдвэрлэ. Ер нь хэрэлдэж муудсаны дараа сексдэхийг тэвч. Бүх асуудал шийдэгдэж, харилцан ойлголцол бий болсны дараа амгалан тайван нөхцөлд сексдэхийг ухаалаг гэж сэтгэлзүйчид зөвлөдөг. Гэр бүлийн амьдрал нууцлагдмал, бага зэрэг далдхан байх ёстой ба амьдралын практикаас харахад найз хүүхнүүддээ итгэж, бүх нууцаа дэлгэдэг эмэгтэйчүүд зарим талаар хохирох нь байдаг. Ялангуяа сайн хүнтэй суух гэж байгаа эсвэл гэр бүлтэй эмэгтэйчүүд нилээд хашир байх нь зүй. Учир нь хувийн нандин харьцаа гэдэг бол маш эмзэг хэврэг зүйл юм. Өчүүхэн төдий “сүүдэр” тусахад “хагарч бутрахдаа” амархан. Гэр бүлд, найз залуугийн харьцаанд асуудал үүсэх бүрт найз эмэгтэйдээ зовлон тоочих гэж гүйх хэрэггүй. Xэрэв үнэхээр ярих, гомдоллох шаардлага гарвал танд бяцхан зөвлөмжийг толилуулъя.
  • Гэр бүлийн амьдралд сэтгэл хангалуун, дутах зүйлгүй бол өчүүхэн төдий зөрчил, маргааныг бүү дэвэргэ. Асуудалгүй гэр бүл байдаггүйг сана.
  • Асуудал тийм чухал эсэхийг тодорхойл. Хэрэв нөхөр чинь цалингаа бүтэн өгдөггүй эсвэл гэр орны ажилд тусалдаггүй бол үүнийг хэлцэх асуудал биш. Нэг мэдэхэд л харамч нөхөртэй гэсэн дэмий яриа хайртай хүний чинь сонорт хүрч асуудал бүр хурцдана. Найз эмэгтэй чинь таныг тавлаж магадгүй. Иймд жижиг сажиг асуудлыг нөхөртэйгээ хэлцэж тохирсон нь дээр.
  • Нөхрийнхөө сексийн чадавхийг хэзээ ч бусадтай бүү хэлэлц. Хамгийн дотнын найз бүсгүйдээ ч тэр. Ор хөнжлийн асуудлын тyxaй яриа бусдын саваагүй шохоорхлыг хөдөлгөдөг юм шүү.
  • Хадам эцэг, эхийн талаар дэлгэрэнгүй ярих хэрэггүй. Ярианы чинь 40 хувь магтаал, харин 20 хувь нь шүүмж бол найз бүсгүй чинь зөвхөн шүүмжийг өлгөж авна. Эмэгтэй хүний онцлог гэх үү дээ. Ингээд тэр шүүмж яриа тархаж, гомдож баярлахдаа амархан настангуудын сонорт хүрнэ.
  • Гэр бүлийн төсөв, санхүүг бусадтай хэлэлцдэггүй. Ялангуяа бусдын атаархал төрүүлэхүйц “Би тийм үнэтэй бөгж, шуба авсан”, “Тийм өртөгөөр байрандаа засвар хийсэн” гэх мэтийн яриа бүү дэлгээрэй. Хүний хорсол, атаархал гэдэг юуг ч бусниулж чаддаг хүчтэй хар энерги билээ.
  • Нөхрийнхөө зан ааш, дадал зуршлын онцлог, өвөрмөц байдлын тухай ч нэг их ярих шаардлагагүй. Хүн бүрт л бага сага сул тал байдаг шүү дээ. Та чухам тэр занд нь татагдаж, гэр бүл болсон биз ээ. Ер нь гэр бүлийн амьдрал нууцлагдмал, бага зэрэг далдхан байхдаа гэмгүй байдгийг санаарай.

Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>