Хүүхэд өсгөхөд нөлөөлөх хүчин зүйлүүд:
Жирэмслэлт: Хүн болгон хүссэн үедээ жирэмсэлж чаддаггүй. Төрөлхийн магадгүй өмнөх үр хөндөлтийн хор нөлөө, үр тогтоох чадваргүй зэргээс шалтгаалж хүүхэдтэй болох боломжгүй байдаг. Мэдээж хэрэг 20-30 насандаа жирэмслэх нь бусад үеээ бодвол илүү амархан байдаг.
Ажил төрөл: Та хүүхэд гаргасанаар таны карьер хэрхэн өөрчлөгдөх бол? Дор хаяж нэг жил ажилгүй байхад хэр байх бол? Түүний дараа хүүхэд харах хэн байгаа билээ? Цэцэрлэг, ясьлид хүргэж өгөх, авах цаг тохиромжтой билүү?
Санхүү: Танд хүүхэд төрүүлж, өсгөхөд хангалттай мөнгө байгаа юу?
Сэтгэл хөдлөл: Та ямар нэгэн сэтгэхүйн асуудал жишээ нь сэтгэлээ барьж чаддаггүй /уур г.м/ юм биш биз?
Сэтгэлзүйн бэлтгэл: Та аав /ээж/ болоход бэлэн үү?
Хосын харилцаа: Таны хос амьдралаа хамтдаа өнгөрүүлж хүүхдээ өсгөхөд тохиромжтой хүн мөн үү? Эргэлзээ байхгүй биз? Та хоёр хамтдаа хангалттай хугацааг өнгөрүүлсэн үү?
Хосуудын санал: Та хоёр хоёулаа чин сэтгэлээсээ хүүхэдтэй болмоор байна уу? Та одоо хүүхэдтэй болохыг үнэхээр хүсч байна уу? Танд гэж хэлэхэд ихэнх хосууд нэг жил үерхсэний дараа хүүхэд хүсч эхэлдэг. Түүнээс өмнө хэн нэгэн нь бэлэн биш байдаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Дараах хүснэгтийг хараад та хоёр хоёулаа тус тусдаа тэмдэглээрэй. Илүү олон тэмдэглэгээтэй багана нь “хүүхэдтэй болоход тохиромжтой үе” юм. Гэхдээ санах хэрэгтэй хүүхэдтэй болох “буруу цаг” гэж байдаггүй гэдгийг.