Image may be NSFW.
Clik here to view.Монголын сайхан бүсгүйчүүдийг загвар өмсөгч Э.Одгэрэл манлайлдаг. Хагас зуун жил амьдарсан ч 25 наст шиг гялалзах, эрхэмсэг хирнээ, хүүхдэрхүү хөөрхөн төрхтэй Э.Одгэрэлийн гоо сайхныг эр, эмгүй хүлээн зөвшөөрдөг. Топ модель Э.Одгэрэл аливаа арга хэмжээ, үдэшлэгийн хатан хаан нь байж, хүн бүхний харц Э.Одгэрэл дээр тусдаг, үүнийгээ топ Э.Одгэрэл сайн мэдэрдэг. Залуусын дунд хөөрхөн хүүхэн гэгддэг топ модель Д.Пүрэвсүрэн ч Э.Одгэрэлийн сүрд дарагддаг. Топ моделиудаас нуруу намханд орох Д.Пүрэвсүрэн, мөнхийн залуу настан Э.Одгэрэлийн дэргэд намхан, тэгээд ч Э.Одгэрэлийн гэрэлтсэн цэвэрхэн арьсанд аргагүй “бууж өгдөг”, түүн шиг эрхэмсэг, тансаг, дэгжин харагдаж чаддаггүй. Харин Монголын хамаг хацар гоо охид бүсгүйчүүд, шилдэг бизнес эрхлэгч хатагтай нарыг шилэн оролцуулсан Валентино брэндийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн асан М.Зоригтын бэр Ө.Содгэрэл цасан цагаан өмсгөл, цэвэрхэн төрхөөрөө гайхуулж, хар даашинз сонгосон топ модель Э.Одгэрэлийн дэргэд илүү дэгжин, өнгөлөг харагдаж байлаа.
Эх сурвалж: Tovchoo.mn