Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Царайлаг залуусын АНГУУЧ

$
0
0

17903419_444115569258519_4434821707597267657_n

Монголын урдаа барьдаг моделуудын нэг С.Төгс чадварлаг, амжилттай яваагаас гадна сүүлийн үед сайхан залуусын ангууч гэгдэх болжээ.

Мэдээж энэ нэрийг түүнд атаархсан охид бүсгүйчүүд өгсөн байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр түүний өмнө нь үерхэж байсан залуус царайлаг, нуруулгаас гадна мөн л монголын чадварлаг моделууд байсан билээ. Жишээлбэл, түүний экс нөхөр болох С.Эрдэнэцогт охид бүсгүйчүүдийн хувьд хүсэмжит залуу нь гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэд бяцхан охинтой болсон ч С.Эрдэнэцогтын ааш авираас болж хоёр тийшээ болцгоосон байдаг.

Харин С.Төгсийн дараагийн сонголт Монгол төдийгүй Азид нэлээд амжилттай гарч ирсэн модель Ч.Сүбээдэй байлаа. Түүнийг дэлхийн загварын ертөнцөд монголыг төлөөлөн нэлээд амжилт үзүүлэх модель хэмээн мэргэжлийнхэн үнэлдэг байсан ч харамсалтайгаар амиа алдсан юм.

Хоёр жил орчим ганц бие явсны эцэст С.Төгсийн ээлжит сонголт “Тэнгэрийн ханхүү” байв. Түүнийг “Авьяаслаг Монголчууд” шоуны оролцогч гэдгээр нь олон нийт нэгэнт мэдэх билээ. Пол дэнсээр хичээллэдэг Ч.Цэнгүүн модел С.Төгс нарын хайрын романс хаанаас эхэлснийг мэдэхгүй ч тэднийг төгс зохицох хос хэмээн найз нөхөд нь ам сайтай байгаа гэсэн шүү.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>