Image may be NSFW.
Clik here to view.Бүсгүйчүүдийг нүүр будалтаар нь шинжье гэвэл нүүрний аль хэсгийг илүү анхааран будсаныг сайтар ажиглах хэрэгтэй. Учир нь нүүрний аль хэсгийг илүү анхааран будсанаас хамаарч зан аашийг нь тодорхойлж болдог байна. Та өөрийгөө ч бас сонжоод үзээрэй.
1. Нүд
- Нүдэндээ илүү анхаардаг бүсгүйчүүд залуу насны эрч хүч, үзэсгэлэн гоог онцгойлон харуулахыг хүсдэг. Шинийг эрэлхийлэгч, түргэн зантай, сэргэлэн, бусдын анхааралд өртөх дуртай.
2. Нүүрээ бүхэлд нь
- Нүүрнийхээ детал бүрт анхаарал хандуулдаг эмэгтэй бол эгэл жирийн дотогшоо зан чанартай, загвар хөөцөлддөггүй, зарчимч, хуучинсаг үзэлтэй хүн байна. Даруу зан төлөвтэй.
3.Уруул
- Уруулаа тод өнгөөр будах дуртай, уруулаа байнга өнгөлдөг бүсгүйчүүдийн сексийн мэдрэмж өндөр байдаг. Ганц бие бүсгүйчүүдээс илүү гэрлэсэн эмэгтэйчүүд уруулаа үргэлж будах хандлагатай байдаг.
4. Гар, Хумс
- Гар, хумсандаа анхаарал хандуулдаг бүсгүйчүүд бол өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх чадвартай, аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр ханддаг эмэгтэйчүүд. Ялангуяа хумсаа хичээнгүйлэн буддаг эмэгтэй нь авна гэсэн зүйлээ заавал авч байж санаа нь амардаг.
5. Хөмсөг
-Хөмсгөө анхаардаг эмэгтэйчүүд дур булаам байхыг хүсдэг. Гэвч хижээл насны эмэгтэйчүүд хөмсгөндөө анхаарах нь сэтгэл санаагаар унасны шинж гэж үздэг. Нүдний хэсэгт хөгшрөлт хурдан явагддаг учир хөмсөгнийхөө засалт, будалтаар хөгшрөлтийг далдлах гэсэн санаа. Харин эсрэгээрээ залуу бүсгүйчүүд хөмсгөндөө анхаардаг бол эрэгтэй хүнийг өөртөө татах гэсэн хүсэл байх нь.