Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Аз жаргалтай амьдрах эрх

$
0
0

635878802254689284-The-Night-Manager-AMCХүний амьдралын гол зорилго бол аз жаргал хэмээн би боддог. Энэ бол ойлгомжтой зүйл. Бид шашин шүтдэг эсэх, Буддын байна уу, Христийн шашинтан байна уу үүнээс үл хамааран бүгдээрээ энэхүү амьдралаас ямар нэгэн сайн сайхныг эрж хайдаг. Тиймээс миний бодлоор бидний амьдралын үндсэн хөдөлгөөн бол аз жаргалын зүг хийж буй алхам болой.

Энэхүү сургаалыг айлдсан Далай ламтай уулзаж, -Та өөрөө аз жаргалтай байна уу? гэж асуусан юм.
Тэрбээр хэсэг бодолхийлснээ: -Тиймээ, мэдээж тэгэлгүй яахав гэв.
Түүний хоолойн өнгөнд тайван хийгээд өөрт итгэсэн байдал тодхон байсан нь надад мэдрэгдэж түүний хариулт эргэлзэхийн аргагүй үнэн болохыг харуулж байлаа.
-Гэвч аз жаргал бидний олонхийн хүрч чадах зорилго мөн үү? Ер түүнд хүрч болох уу?
-Тиймээ, аз жаргалыг оюун санаагаа дасгалжуулах замаар олж болно.
Энгийн хүний хувьд би аз жаргалд хүрэх үзэл санаагаар сэтгэлээ баярлуулахгүй байхын аргагүй байлаа. Түүнчлэн сэтгэл судлаачийн хувьд би олон өөр үзэл санаатай учирч явсны учир энэ бүхнийг багагүй тунгааж Зигмунд Фрейдын айлдсан “Хүний аз жаргал эх дэлхийг бүтээн босгох төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн тийм мэдрэхүй надад төрж байна” хэмээх үгийг чухалчлан бодоход хүргэж билээ. Иймэрхүү үзэл баримтлал миний олон хамтран зүтгэгч нарыг баргар дүгнэлт хийхэд хүргэсэн. Энэ байр сууринаас харахад аз жаргалд тодорхой зам бий гэсэн явдал нь эрс тэс үзэл санаа мэт санагдана. Сэтгэл зүйчийн ажлийн дадлага туршлагаасаа эргэж харахад хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт “аз жаргал” хэмээх үгийг дотоод зорилгын хувьд ашиглаж байсныг үл санана. Мэдээж хэрэг өнгөрсөн цаг хугацаанд аливаа өвчтөнийг сэтгэл зүйн гүн хямрал, аль эсвэл тайван бус байдлаас ангижруулах тухай ярьж байсан бөгөөд түүний бусад хүмүүстэй харилцахад үүсэх дотоод зөрчил хийгээд аливаа асуудлыг шийдвэрлэх тухай ярьж байсан бөгөөд ямар ч сэтгэл зүйч хэзээ ч аз жаргалын эмчилгээний эцсийн зорилго гэж дүгнэж байсангүй. Жинхэнэ аз жаргалд хүрэх үзэл санаа нь барууны ертөнцөд үргэлжид тодорхой бус барьцгүй зүйл байсаар ирсэн. Тэр ч бүү хэл аз жаргал хэмээх үг нь Исландын happy /орчуулбал аз завшаан/ гэсэн үг ажээ. Үүнээс харахад бидний олонх нь энэхүү аз жаргалын дотоод ертөнцийг харуулах үзэл бодлыг хуваалцдаг билээ. Баяр баясгалантай цаг мөчид аз жаргалыг тохиолдлоор ч юм уу, аль эсвэл бурханы өгсөн хишиг хэмээн санадаг. Өрнөдийн хүний үзлээр бол аз жаргал нь “ухамсрыг бэлтгэх” аргаар хүрч болох тийм зүйл бус ажээ. Энэ тухай би Далай ламд хэлэхэд тэрбээр өөрийн үзэл бодлыг: -Энэ тохиолдолд, ухамсрыг дасгалжуулах тухай ярьвал би “ухаан” хэмээх үгийг аливаа зүйлийг мэдрэх чадвараар хязгаарлахыг хүсэхгүй байна. Энэхүү үгийг би түвдийн sem хэмээх үгийн утгаар гол төлөв хэрэглэдэг. Чингэснээр “сэтгэл санаа”, эсвэл ”сүнс” хэмээх ойлголттой арай ойртож байгаа юм. Үүнд ухамсар хийгээд мэдрэхүй, зүрх сэтгэл багтдаг. Өөрийн дотоод мэдрэхүйг удирдсанаар бид аажмаар амьдралын бусад үнэт зүйлд хандах хандлага, ертөнцийг үзэх өөр үзэлд шилждэг.
Дотоод сахилга батын хувьд тэрээр өөртөө олон арга хийгээд их зүйлийг агуулж болох юм. Нэг үгээр хэлбэл аз жаргалд хүргэх тодорхой хүчин зүйлүүдээс эхлэх хэрэгтэй бөгөөд нөгөөтэйгүүр зовлонд хүргэх тийм хүчин зүйлээс эхлэх хэрэгтэй. Үүний дараа өөрийн амьдралаас зовлонд хүргэж буй хүчин зүйлийг арилгаж, аз жаргалд хүргэж буйг нь хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Үүнд миний үзэл санааны утга учир оршиж буй.
Хувийн аз жаргалд ямар аргаар хүрч болох вэ гэдгийг Далай лам мэднэ гэдгээ нотлон ярив. Түүний Аризонд өнгөрүүлсэн долоо хоногийн турш миний бие хувийн аз жаргал, бусадтай харьцах энгийн харьцаа болон тэдэнд хандаж буй сайхан сэтгэлийн үр дүнд буй болдгийг нүдээр үзсэн гэрч юм. Нэгэн ээлжит уулзалтын дараа Далай багш өөрийн энгийн хамгаалалтын дор зочид буудлын өрөөний зүг алхаж явав. Буудлын үйлчлэгч бүсгүй цахилгаан шатны дэргэд зогсож байхыг тэрбээр хараад “Та аль нутгийн хүн бэ?” гэж асуулаа. Тэрээр хэсэгхэн зуур балмагдаад нутгийн бус хүн, дээр нь улаан хүрэн өнгийн ламын өмсгөлтэй нэгэн бээр түүнд хандсанд ихэд гайхширснаа төдөлгүй инээмсэглэж: “Би Мексикээс ирсэн” хэмээн хариулав. Тэрбээр хэсэг зуур түүнтэй хэдэн үг солиод цааш өрөө рүүгээ чиглэхэд бүсгүйн харцанд баярын мишээл тодрон үлдлээ. Маргааш өглөө нь яг тэр цагт үйлчлэгч бүсгүй бас нэгэн ажилтны хамт түүнийг ихэд дотно хүндэтгэл үзүүлэн мэндчилж харагдав. Энэхүү уулзалт мөн эхнийхтэй ижил богинохон байсан агаад тэр хоёр эмэгтэй үлэмж сэтгэл өөдрөг, аз жаргал дүүрэн ажлаа хийхээр явцгаалаа. Маргааш нь цахилгаан шатны дэргэд зогсож буй үйлчлэгчдийн тоо улам олширч цахилгаан шат өөд эгнэн зогсож байлаа. Бидний амьдрал тодорхой цаг хугацаатай байдаг. Энэ мөчид мянга мянган хүмүүн эх дэлхий дээр мэндэлж, тэднмй зарим нь хэдхэн хоног, эсвэл хэдэн долоо хоног амьдрах хувьтай байдаг хийгээд хожим нь тэд өвчний улмаас, эс бөгөөс аливаа нэг золгүй тохиолоос болж амьдралаас буцдаг. Гэтэл бусад хүмүүс зуун нас хүрч, зургаадай таяг тулах тийм хувь тавилантай байдаг. баяр баясгалан, хайр хийгээд үзэн ядалт, сэтгэлийн таагүй байдал зэрэг нь амьдрал тэдэнд санал болгож буй бүхнийг мэдрүүлдэг. Бидний амьдралын утга учир юунд оршино вэ? Түүнийг юу утга холбогдолтой болгож байна вэ? гэдэг үндсэн асуулт хэзээ ч үл өөрчлөгдөнө. Бидний оршин ахуйн утга учир аз жаргалыг хайх явдал бөлгөө. Энэ эрүүл сэтгэлгээтэй бүрэн зохицож, Аристотелиэс эхлээд Уильям Жеймс хүртэлх Өхнөдийн олон гүн ухаантан энэхүү үзэл бодлыг баримталж байсан нь тодхон жишээ билээ. Гэхдээ аз жаргалд хүрэхэд чиглэгдсэн амьдрал цаад утгаараа хувиа хичээсэн, гагчхүү амин хувийн эрх ашгийн төлөө байдаг юм биш байгаа? Тийм байх албагүй. Мөн чанартаа олон судалгааны үр дүнгээс харахад аз жаргалгүй хүмүүс гол төлөв өөртөө анхаарлаа хандуулж, хувиа хичээсэн нийгмээс гадуурх хүн мэт амьдралын хэв маягаар амьдардаг юм. Аз жаргалтай хүмүүс үүний эсрэг арай нийтэч, авъяастай уян хатан байдаг бөгөөд амьдралын зовлон зүдгүүрийг сөрөн зогсож чадах чадвар нь илүү хөгжсөн байдаг. Хамгийн чухал нь тэд аз жаргалгүй хүмүүсийг бодвол хайрлаж, уучилж чаддаг. Аз жаргал нь бодит зорилго болохын тулд, биеллээ олохын тулд тодорхой эерэг алхмууд хийсний үр дүнд буй болно гэдгийг санах хэрэгтэй. Аз жараглтай амьдралд хүргэх хүчин зүйлийг тодорхойлсноор аз жаргалд тэмүүлэх нь зөвхөн бидний хувьд бус, түүнчлэн гэр бүлийн хийгээд нийгмийн түвшинд бий болно гэдгийг бид ойлгодог.өөрөө аз жаргалтай байна уу? гэж асуусан юм.
Тэрбээр хэсэг бодолхийлснээ:

-Тиймээ, мэдээж тэгэлгүй яахав гэв.
Түүний хоолойн өнгөнд тайван хийгээд өөрт итгэсэн байдал тодхон байсан нь надад мэдрэгдэж түүний хариулт эргэлзэхийн аргагүй үнэн болохыг харуулж байлаа.
-Гэвч аз жаргал бидний олонхийн хүрч чадах зорилго мөн үү? Ер түүнд хүрч болох уу?
-Тиймээ, аз жаргалыг оюун санаагаа дасгалжуулах замаар олж болно.

Энгийн хүний хувьд би аз жаргалд хүрэх үзэл санаагаар сэтгэлээ баярлуулахгүй байхын аргагүй байлаа. Түүнчлэн сэтгэл судлаачийн хувьд би олон өөр үзэл санаатай учирч явсны учир энэ бүхнийг багагүй тунгааж Зигмунд Фрейдын айлдсан “Хүний аз жаргал эх дэлхийг бүтээн босгох төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн тийм мэдрэхүй надад төрж байна” хэмээх үгийг чухалчлан бодоход хүргэж билээ. Иймэрхүү үзэл баримтлал миний олон хамтран зүтгэгч нарыг баргар дүгнэлт хийхэд хүргэсэн. Энэ байр сууринаас харахад аз жаргалд тодорхой зам бий гэсэн явдал нь эрс тэс үзэл санаа мэт санагдана. Сэтгэл зүйчийн ажлийн дадлага туршлагаасаа эргэж харахад хэн нэгэн хүн хэзээ нэгэн цагт “аз жаргал” хэмээх үгийг дотоод зорилгын хувьд ашиглаж байсныг үл санана. Мэдээж хэрэг өнгөрсөн цаг хугацаанд аливаа өвчтөнийг сэтгэл зүйн гүн хямрал, аль эсвэл тайван бус байдлаас ангижруулах тухай ярьж байсан бөгөөд түүний бусад хүмүүстэй харилцахад үүсэх дотоод зөрчил хийгээд аливаа асуудлыг шийдвэрлэх тухай ярьж байсан бөгөөд ямар ч сэтгэл зүйч хэзээ ч аз жаргалын эмчилгээний эцсийн зорилго гэж дүгнэж байсангүй. Жинхэнэ аз жаргалд хүрэх үзэл санаа нь барууны ертөнцөд үргэлжид тодорхой бус барьцгүй зүйл байсаар ирсэн. Тэр ч бүү хэл аз жаргал хэмээх үг нь Исландын happy /орчуулбал аз завшаан/ гэсэн үг ажээ. Үүнээс харахад бидний олонх нь энэхүү аз жаргалын дотоод ертөнцийг харуулах үзэл бодлыг хуваалцдаг билээ. Баяр баясгалантай цаг мөчид аз жаргалыг тохиолдлоор ч юм уу, аль эсвэл бурханы өгсөн хишиг хэмээн санадаг. Өрнөдийн хүний үзлээр бол аз жаргал нь “ухамсрыг бэлтгэх” аргаар хүрч болох тийм зүйл бус ажээ. Энэ тухай би Далай ламд хэлэхэд тэрбээр өөрийн үзэл бодлыг: -Энэ тохиолдолд, ухамсрыг дасгалжуулах тухай ярьвал би “ухаан” хэмээх үгийг аливаа зүйлийг мэдрэх чадвараар хязгаарлахыг хүсэхгүй байна. Энэхүү үгийг би түвдийн sem хэмээх үгийн утгаар гол төлөв хэрэглэдэг. Чингэснээр “сэтгэл санаа”, эсвэл ”сүнс” хэмээх ойлголттой арай ойртож байгаа юм. Үүнд ухамсар хийгээд мэдрэхүй, зүрх сэтгэл багтдаг. Өөрийн дотоод мэдрэхүйг удирдсанаар бид аажмаар амьдралын бусад үнэт зүйлд хандах хандлага, ертөнцийг үзэх өөр үзэлд шилждэг.
Дотоод сахилга батын хувьд тэрээр өөртөө олон арга хийгээд их зүйлийг агуулж болох юм. Нэг үгээр хэлбэл аз жаргалд хүргэх тодорхой хүчин зүйлүүдээс эхлэх хэрэгтэй бөгөөд нөгөөтэйгүүр зовлонд хүргэх тийм хүчин зүйлээс эхлэх хэрэгтэй. Үүний дараа өөрийн амьдралаас зовлонд хүргэж буй хүчин зүйлийг арилгаж, аз жаргалд хүргэж буйг нь хүчирхэгжүүлэх хэрэгтэй. Үүнд миний үзэл санааны утга учир оршиж буй.

Хувийн аз жаргалд ямар аргаар хүрч болох вэ гэдгийг Далай лам мэднэ гэдгээ нотлон ярив. Түүний Аризонд өнгөрүүлсэн долоо хоногийн турш миний бие хувийн аз жаргал, бусадтай харьцах энгийн харьцаа болон тэдэнд хандаж буй сайхан сэтгэлийн үр дүнд буй болдгийг нүдээр үзсэн гэрч юм. Нэгэн ээлжит уулзалтын дараа Далай багш өөрийн энгийн хамгаалалтын дор зочид буудлын өрөөний зүг алхаж явав. Буудлын үйлчлэгч бүсгүй цахилгаан шатны дэргэд зогсож байхыг тэрбээр хараад “Та аль нутгийн хүн бэ?” гэж асуулаа. Тэрээр хэсэгхэн зуур балмагдаад нутгийн бус хүн, дээр нь улаан хүрэн өнгийн ламын өмсгөлтэй нэгэн бээр түүнд хандсанд ихэд гайхширснаа төдөлгүй инээмсэглэж: “Би Мексикээс ирсэн” хэмээн хариулав. Тэрбээр хэсэг зуур түүнтэй хэдэн үг солиод цааш өрөө рүүгээ чиглэхэд бүсгүйн харцанд баярын мишээл тодрон үлдлээ. Маргааш өглөө нь яг тэр цагт үйлчлэгч бүсгүй бас нэгэн ажилтны хамт түүнийг ихэд дотно хүндэтгэл үзүүлэн мэндчилж харагдав. Энэхүү уулзалт мөн эхнийхтэй ижил богинохон байсан агаад тэр хоёр эмэгтэй үлэмж сэтгэл өөдрөг, аз жаргал дүүрэн ажлаа хийхээр явцгаалаа. Маргааш нь цахилгаан шатны дэргэд зогсож буй үйлчлэгчдийн тоо улам олширч цахилгаан шат өөд эгнэн зогсож байлаа. Бидний амьдрал тодорхой цаг хугацаатай байдаг. Энэ мөчид мянга мянган хүмүүн эх дэлхий дээр мэндэлж, тэднмй зарим нь хэдхэн хоног, эсвэл хэдэн долоо хоног амьдрах хувьтай байдаг хийгээд хожим нь тэд өвчний улмаас, эс бөгөөс аливаа нэг золгүй тохиолоос болж амьдралаас буцдаг. Гэтэл бусад хүмүүс зуун нас хүрч, зургаадай таяг тулах тийм хувь тавилантай байдаг. баяр баясгалан, хайр хийгээд үзэн ядалт, сэтгэлийн таагүй байдал зэрэг нь амьдрал тэдэнд санал болгож буй бүхнийг мэдрүүлдэг. Бидний амьдралын утга учир юунд оршино вэ? Түүнийг юу утга холбогдолтой болгож байна вэ? гэдэг үндсэн асуулт хэзээ ч үл өөрчлөгдөнө. Бидний оршин ахуйн утга учир аз жаргалыг хайх явдал бөлгөө. Энэ эрүүл сэтгэлгээтэй бүрэн зохицож, Аристотелиэс эхлээд Уильям Жеймс хүртэлх Өхнөдийн олон гүн ухаантан энэхүү үзэл бодлыг баримталж байсан нь тодхон жишээ билээ. Гэхдээ аз жаргалд хүрэхэд чиглэгдсэн амьдрал цаад утгаараа хувиа хичээсэн, гагчхүү амин хувийн эрх ашгийн төлөө байдаг юм биш байгаа? Тийм байх албагүй. Мөн чанартаа олон судалгааны үр дүнгээс харахад аз жаргалгүй хүмүүс гол төлөв өөртөө анхаарлаа хандуулж, хувиа хичээсэн нийгмээс гадуурх хүн мэт амьдралын хэв маягаар амьдардаг юм. Аз жаргалтай хүмүүс үүний эсрэг арай нийтэч, авъяастай уян хатан байдаг бөгөөд амьдралын зовлон зүдгүүрийг сөрөн зогсож чадах чадвар нь илүү хөгжсөн байдаг. Хамгийн чухал нь тэд аз жаргалгүй хүмүүсийг бодвол хайрлаж, уучилж чаддаг. Аз жаргал нь бодит зорилго болохын тулд, биеллээ олохын тулд тодорхой эерэг алхмууд хийсний үр дүнд буй болно гэдгийг санах хэрэгтэй. Аз жараглтай амьдралд хүргэх хүчин зүйлийг тодорхойлсноор аз жаргалд тэмүүлэх нь зөвхөн бидний хувьд бус, түүнчлэн гэр бүлийн хийгээд нийгмийн түвшинд бий болно гэдгийг бид ойлгодог.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>