Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Жирэмсний долоо хоногууд: Ирээдүйн эх таниас ангир уураг ялгарч эхэлнэ

$
0
0

best-pregnancy-products-intro-Жирэмсний 20-24 долоо хоногтой үед-

Ангаахай үрээ энгэртээ тэврэхийг өдөр хоног тоолон хүлээж буй эх таньд нэгэн баяртай мэдээг дуулгахад таатай байна. Энэ өдрүүдэд таны хөхнөөс бяцхан үрээ ундаалан тэтгэх ангир уураг ялгарч эхлэх аж. Түүнчлэн таны хэвлий дэх үрийн таван мэдрэхүй үүсч, зүрхний цохилт нь чагнуурт сонсогдож эхэлдэг байна. Энэ мэтчилэн гайхалтай мэдээллийг агуулсан доорх зөвлөгөөг үргэлжлүүлэн уншаарай.

Энэ үед ирээдүйн эх таны зайлшгүй мэдэж байх зүйлс

-Таны биед илрэх хэвийн өөрчлөлтүүд нь: хамраас хааяа бага зэрэг цус гарах, үтрээнээс өнгөгүй ялгадас гарах, ангир уураг ялгарч эхлэх, хөхнөөс шаргал цэхэр өнгөтэй шингэн ялгарах ба энэ нь хүүхдийн анхны хоол болох ёстой юм.
-Хэвлий дэх хүүхдийн зүрхний цохилт чагнуурт сонсогдоно. Толгойн үс, сормуус нь ургаж эхэлж байгаа.
-Хүүхэд зулбах болон дутуу төрж болзошгүй шинж тэмдгүүд: Умайн булчингийн агчиж чангарах, аарцаг болон нурууны доод хэсгээр үечилсэн болон тогтмол базлалт үүсэх, үтрээнээс ялгарах шингэний хэмжээ нэмэгдэж, тунгалаг усархаг эсвэл цусархаг өнгөтэй болно. Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай.
-Нурууны өвдөлтөөс сэргийлэхийн тулд намхан өсгийтэй гутал өмсөөрэй.

Дараах асуудлуудыг эмчтэйгээ зөвлөж ярилцаарай

-Хугацаанаас өмнө өвдвөл яах вэ?
-Ус эрт гарвал яах вэ?
-Резус хүчин зүйл гэж юу вэ?

Таны хүүхдийн өсөлт хөгжилт

20 дахь долоо хоног. Энэ үед таны хүүхэд илүү их зүйлийг залгиж чаддаг болно. Мөн хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирна. Гэдсэнд зунгаг үүсч эхэлнэ. Таны хүүхдийн арьсны дермс, эпидермис, арьсан доорх давхрагууд хөгжиж эхэлдэг. Жирэмсний энэ хугацаанд таны хүүхэд 14,2-16,2 см урттай, 254 г жинтэй болсон байдаг.

21 дэх долоо хоног. Таны хүүхэд одоо 18,3 см урттай болсон бөгөөд эд эрхтэнүүдийн хөгжил үргэлжилсээр байгаа. Таны хүүхдэд энэ үед дараах өөрчлөлтүүд гардаг. Үүнд: Зүрх эрчимтэй томордог. Мөн хөл зохих харьцаагаар уртасдаг. Шүдний үүсгэвэрүүд хэлбэржиж эхлэнэ. Хэрэв эмэгтэй хүүхэд бол үтрээ хэлбэрээ олж эхлэнэ.

22 дахь долоо хоног. Энэ үед таны хүүхдэд 19,3 см урттай 348-400 г жинтэй болсон байдаг. Таны хүүхэд одоо дуу, хэмнэл, хөгжмийн ая зэрэгт хариу үйлдэл үзүүлж магадгүй. Мөн ургийн хөгжилд дараах өөрчлөлтүүд нэмэгдэж илэрдэг. Үүнд: Ургийн элэг цусны улаан эсийн үндсэн хэсэг болох биллирубинийг багасгаж барьж эхэлдэг. Ингэж багасгаж барьж чадсанаар биллирубин биеэс нарийн гэдсээр дамжин гадагшилдаг. Хэлэнд амтлах хөхлөг үүсч эхэлдэг. Тархи болон мэдрэлийн төгсгөл ургийн биед хүрэхийг хангалттай мэдрэх түвшинд хүрч хөгжсөн байдаг. Нойр булчирхайн шүүрэл ялгарч эхэлнэ.

23 дахь долоо хоног. Жирэмсний энэ долоо хоногт таны хүүхэд зулайнаасаа ахар сүүлээ хүртэл 20,3 см урттай 453,6 г жинтэй болсон байна. Ургийн уушгины цусны судаснууд хөгжиж амьсгалахад бэлдэж эхэлнэ. Хөмсөг болон сормуус хэлбэрээ олно. Уруул илүү тод болно. Нүд илүү хөгжинө. Гэвч хөдөлгөөнгүй, өнгө мэдрэх чадвар дутуу байдаг. Дунд чихний яснууд хатуурна. Таны хүүхдийн биеийн харьцаа төрх илүү сайн болно. Мөн дуу чимээг сонсдог болж гадаад орчинд гарах бэлтгэл эрчимтэй хийж байдаг.

24 дэх долоо хоног. Энэ хугацаа дуусахад таны жирэмслэлтийн долоо дах сар эхлэх болно. Энэ долоо хоногийн хугацаанд таны хүүхэд 21,3 см урттай 635 г жинтэй болсон байгаа. Таны хүүхэд илүү махлаг болж нярай хүүхэдтэй төстэй болохын зэрэгцээ тархи хурдтай томорно.

Одоогоор таны хүүхдэд харах, үнэрлэх, хүрэлцэх, сонсох болон амтлах зэрэг үндсэн мэдэрхүйнүүд үүссэн байдаг. Уушгины мөгөөрсөн хоолойн салаалалт үргэлжлэн хөгжинө. Уушгины цулцангийн дотор талыг хучиж түүнийг хэлбэрээ хадгалан амьсгалах үйл ажиллагаанд оролцох нөхцөлийг хангах үүрэгтэй сурфактант хэмээх бодис үүсч эхэлнэ. Таны хүүхдийн нүдний аньсага бараг бүрэн хөгжсөн байдаг. Таны хүүхэд цусны цагаан эс боловсоруулж эхэлснээр халдвар болон өвчин эсэргүүцэх чадвартай болдог. Таны хүүхдийн дотор чих бүрэн хөгждөг. Арьс нимгэн тунгалаг хэвээрээ байсаар байна.



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>