
1.Хоол хүнснээс авах тэжээлийг 500-1000калориор нэмэх хэрэгтэй.
Таны амьдралын хэв маяг, жин, хүйсээс хамаарч хүн бүрийн өдөрт авах ёстой илчлэг өөр байна. Өдөрт 500калориор илүү хооллосноор 7 хоногт 0,5-1кг нэмэх гол түлхүүр болж өгдөг.
2.Аль болох байнга идэх.
Өдөрт 5-6 удаа хооллож байхыг хичээгээрэй. 2-3 нь закуск байж болно.
3.Уураг ихтэй хүнс хэрэглэх.
Жишээ нь махан бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн болон самар сайн идэх хэрэгтэй. Мөн уураг ууж болно.
4.Өдөрт 3-4 аяга сүү ууж байх.
Хэрвээ сүүг байнга хэрэглэх юм бол сүү нь жин нэмэхэд туслах гайхалтай бүтээгдэхүүн юм.
5.Нүүрс усаар баялаг хүнс хэрэглэх.
Жишээ нь: гоймон, будаа, талх.
6.Ханаагүй өөх тостой бүтээгдэхүүн
Хэрэглэх нь бас туслана. Ханаагүй өөх тос нь загас, самар, оливийн тосонд байдаг.
7.Таны бие 7 хоногт хэдэн калори хэрэгтэйг тооцоолоод…
зохих хэмжээнээс 1000 калори илүү их идэх хэрэгтэй.
8.Өөх тос, нүүрс ус, уурагаар их баялаг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх.
Жишээ нь: мюсли идэх, спагетти дээр 2 халбага оливийн тос нэмэх.
9.Өдрийн явцад 2-3 удаа амны зугаа идэж байх.
Хамгийн үр дүнтэй нь самарны цуглуулага, хатаасан жимсний цуглуулга. Мөн унтхаасаа өмнө халуун сүү бутербродтой идээрэй.
10.Таргална гэдэг нь хоол идээд л байх биш.
Булчингаа бас сайн хөдөлгөх хэрэгтэй. Фитнесс, дасгалаар хичээллэвэл зөв галбираар таргалах болно.