Амьдралын бүх асуудалд хандах эрүүл сэтгэлгээнээс эрүүл мэнд тань эхэлдэг гэдгийг битгий мартаарай. Тиймээс урт наслахыг хүсэх хүн бүрт дараах зөвлөгөөг хүргэж байна.
Инээмсэглэ
Үргэлж гал цогтой инээмсэглэж сэтгэлдээ хайр гэрэлтүүлэн явахаа бүү март. Энэ бол өвчин илааршуулагч шид юм. Уйлж, уурлаж байхад таны бие мах бодь хор ялгаруулж байдаг бол мишээж, жаргаж баясаж байхад илааршлын шингэн таны биед гайхамшгийг бүтээх болно.
Мацаг барь
Сардаа 4 удаа мацаг барьж занших хэрэгтэй. Энэ үеэр зөвхөн нохойн хошууны ханд, ус ууж болно. Мацаг барих нь хоолны илүүдэл хорыг биеэс цэвэрлэх гол арга юм.
Цадтал бүү ид
Хоолны ширээний ард ямагт цадталаа бүү идэж бай. Хоол идсэний дараа бяцхан ч гэсэн зугаалга хийж байх нь таны биед зохистой.
Нойроо зохицуул
- Зун, намартаа эрт унтаж, эрт босох
- Өвөл эрт хэвтэж, орой босох
- Хавар гэгээтэйд унтаж эрт босох