Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Тэвчээргүй эхнэрүүдийн гаргадаг нийтлэг алдаа

$
0
0

product-hugerect-140010-23550-1383733870-44c5c80eb746f1bbf77f55ec612cde4b-568x376Юм л бол хараалын үг хэлэх, уурлах

Эмэгтэй хүн хэчнээн ухаантай, сайхан ажил мэргэжилтэй, мундаг байж болно. Эсвэл баян ч байж болно. Гэхдээ л тэр нэг л өдөр хүүхдийн ээж, хүний хань болно.

Тэрбумтан байлаа гээд төрөхийн өвдөлтийг адилхан л мэдэрнэ. Амьдралын жам бидний хэнийг ч тойрдоггүй болохоор эмэгтэй хүний зовлон бүгд биднийг дайраад л одно. Ийм байхад өөртөө аархаж, хажуу дахь хань ижлээ уур бухимдлаараа зовоох хэрэггүй. Хүн нэг удаа тэвчинэ, хоёр дахь удаагаа тэвчинэ. Гурав дахь удаагаа бол залхана, бууж өгнө, тэгээд л бүх юм дуусдаг. Салж хагацдаггүй юм гэхэд тэр гэр бүлд халуун дулаан уур амьсгал, аз жаргалын тухай төсөөлөх ч хэрэггүй.

Тиймээс эхнэр хүний амнаас хараалын үг унаж болохгүй. Гэргий гэдэг үгний утга нь гэрээ гийгүүлэгч гэдэг үг. Тиймээс гэр орондоо гэрэл гэгээ, сайхан бүхнийг түгээдэг хүн л эр нөхрийнхөө хүндлэл хайрыг хүртэж чадна.

Ирж байна уу, хаана явна…

Нөхрөө гадуур гарах болгонд л утас руу нь байнга залгаж, хаана явна, хэнтэй уулзаж байна, утсаа авахгүй яагаад удаад байгаа юм… ийм үгийг байнга хэлдэг “тагнуулч” эхнэрүүд нөхрүүдээ жинхэнэ залхаагчид.

Эр хүнд өөрийн гэсэн орон зай, эрх чөлөө гэж бий. Тэр хүн тантай гэрлэснээрээ өөрийнхөө амьдралын утга учрыг нээж, илүү аз жаргалтай, баяр хөөртэй амьдрах ёстой болохоос биш амьтны хүрээлэнгийн амьтан шиг байхыг хүсээгүй л болов уу. Тэгээд ч эр хүнийг мөрдөж, мөшгиж, хардаж, араас нь залгаж, адгах тусам тэр танаас холддог гэдгийг бүү мартаарай.

Хардах, халаас, түрийвч, гар утсыг нь нэгжих

Facebook бол дотны харилцаа, гэр бүлийнхээ уур амьсгалыг нэгд нэгэнгүй тоочиход хэтэрхий бүдүүлэг орчин. Ийм орчинд бичигдсэн эхнэрүүдийн элдэв post-ийг уншчихаад нөхрөө адилтган бодож элдвээр ургуулан, хардаад суугаа юм биш биз. Болж өгвөл тийм бүтэхгүй сэтгэгдлүүдийг уншихаас татгалзаж, гэр бүлдээ л анхаарлаа хандуул. Таны амьдралыг танаас өөр хэн ч удирдахгүй.

Бас тан шиг хэн ч амьдарч чадахгүй. Үүнтэй адилаар та ч бас бусдын мэдэрч байгааг мэдэрч, бусдынхаар амьдарч чадахгүй. Тийм болохоор бусадтай амьдралаа харьцуулж хань ижлээ бүү зовоо.

Нөхрөө хүндэлж, тэр тантай амьдарснаараа, тантай ханилснаараа хэчнээн жаргалтай байгааг нь мэдрүүл. Ингэхийн тулд түүний хувийн орон зайг хүндэл. Хүндлэлтэй, халуун дулаан уур амьсгалтай, аз жаргалтай гэр бүлийн нөхөр амьдралдаа сэтгэл хангалуун байдаг юм шүү.

Шунал хэзээ ч сайн юманд хүргэхгүй

Тэрний эхнэр тийм ч алтан ээмэг зүүчихсэн байна лээ, тэр тийм том машин уначихсан байна, гэтэл би…

Ингэж боддог юм биш биз. Үнэн хэрэгтээ тэр алтыг зүүлээ гээд, тэр том машиныг уналаа гээд та аз жаргалтай болчих юм уу. Тэр ээмэг, тэр машин амьдралын чинь туйлын зорилго юм уу.

Алт, хөрөнгө мөнгийг үүрээд хорвоогоос буцдаггүйгээс хойш элс шиг хоосон тавиланг үнэ мөнгөөрөө цэгнэх хэрэг юу байна.

“Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь өөрөө аз жаргалын үндэс юм. Ийм хүний амьдрал өөрөө диваажин байдаг” гэсэн үг хаанаас ч билээ уншиж байснаа санаж байна. Тиймээс хүүхдүүд тань эрүүл, хань чинь танд хайртай, та өөрөө эрүүл, хань чинь эрүүл, орох оронтой, оочих аягатай байгаа бол тэгээд л хангалттай. Болох юм болох цагтаа л болдог болохоор бүх зүйлийг өөрийнх нь цаг хугацаанд даатгаж, амьдралдаа сэтгэл хангалуун байгаарай.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>