Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Амьдрал тэтгэх 16 санамж

$
0
0

8892320-hands-manicure-girl-bookДорно дахины ард түмэн бол амьдралын нарийн ухаантай, урт настай байдгийн олон нууцын нэг нь өдөр бүр өөртөө санаа тавих явдал юм. Он цагийн шалгуурыг давж, онцгой, үр ашгаа өгч байдаг эдгээр санамжийг биелүүлбээс таныг эрүүл энхийн жаргалан эзэмдэх болой.

Yсээ үргэлж илээрэй
Өглөө орноосоо босоод 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш урагш илээрэй.
Ингэснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндгөөр цочирч, толгой тархи, оюун ухаан сэргэн, даралт буурч, урам зориг нэмэгдэнэ. Толгой эргэх, өвдөх, хуйх загатнах, үс унах, зүрх дэлсэх, мэдрэл ядрахаас урьдчилан сэргийлдэг. Хятад эмнэлгийн сударт “Yс бол цусны үндэс, үсээ байнга хуруугаараа самнаваас эрт бууралтахгүй” хэмээжээ.

Нүдний дасгал
Санаа сэтгэлээ тайшруулан, нүдээ хагас аниад нар зөв, баруун зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ огцом нээж дээрх үйлдлийг давтана. Тус бүрийг 10 удаа хий. Энэ дасгал нүдний ядаргаа, чилээ гаргах, харааг хурцлаж, толгой эргэх, нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгээс сэргийлдэг байна.

Хэлээ түүшиндээ хүргэх
Хэлний үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош, хоёр тийш эргэлдүүлэн хөдөлгөхөд шүлс элбэгшинэ. Энэ дасгал хоолны дуршлыг өдөөн, шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам аргаж хатах, залгиур хоолой, буйлны үрэвслээс сэргийлнэ.

Шүлсээ залгих ашигтай
Хятадын эмнэлгийн сударт шүлсийг “ариун ус,”хар шүүдэр” гэхчилэн нэрийдсэн нь учиргүй зүйл биш. Завжаараа шүлсээ сорж ам дүүрэхэд 10 хувааж залгина. Yүгээр хоолны шингэц сайжирч, залгиурын ажиллагаа идэвхжиж, биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ. Шүд, ам цэвэршиж, залгиур хоолой, буйлны үрэвсэл, шарх сэдрэхээс сэргийлнэ.

Шүдээ товш

Уруулаа жимийж, анхаарлаа төвлөрүүлээд араагаа, дараа нь үүдэн шүд, соёогоо тэгш зуун товшино. Энэ дасгалыг хэдийчинээ олон хийх тусмаа сайн. Шүдний өвчнөөс сэргийлснээр шүд бөхжинө. Хятадад “Шүдээ өглөө бүр 36 удаа товшвол үхтэл шүд унадаггүй” гэсэн хууч яриа байдаг.

Дагзаа няслах
Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж, долоовор хуруугаа дунд хуруун дээр тавьж, чихний ар дагзанд няслахад бөмбөр цохих мэт дуулдана. Энэ нясалгааг 36 удаа хийгээд чихээ тагласан гараа огцом авч, буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ. Ингэснээр толгой тархи сэргэж, тогтоох, санамж ой ухаан, сонсгол сайжирна. Толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв үрэвсэл эмгэгээс сэргийлнэ.

Морь харахдаа бүү ярь
Аль ч хэлбэрээр морь харах үедээ амаа хамхин, шүдээ зууж, хэлний үзүүрийг тагнайн хонхорт хүргэнэ. Энэ үед хараагаа дээш болгох, тамхи татах, үг яриа болохыг цээрлэнэ. Ийм дасгал хөдөлгөөн хийснээр шүд бэхжиж, түүний өвчнөөс сэргийлнэ. Дасгал хийх үедээ амьсгалаа жигд чөлөөтэй байлгаж, анхаарлаа төвлөрүүлбэл сайн нөлөөтэй байдаг.

Өглөө бүр эвшээ
Өглөөгүүр дээрх дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөж амаа ангайлган эвшээж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг 12 удаа хийвэл уушгины үйл ажиллагаа сайжирч, зүрх уушгины цусан хангамж нэмэгдэж, цээж давчдах, багтрах, бүгшүүлж ханиалгахаас сэргийлнэ.

Yе мөчний дасгал
Гараа мөрөөрөө хойш урагш савчин, бас эргүүлж, хөлөөрөө хойш урагш мөн өшиглөх савчих маягаар булчин шөрмөсөө цочроож тэнийлгэнэ. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа гэдийж бөхийн хоёр тийш болж хуян шар усаа тарааснаар үе мөчний үрэвслээс сэргийлдэг.

Нуруугаа дулаан байлга
Нуруугаа цаг агаарын байдалд тохируулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн алгаа бүлээцүүлээд (үрж) ууц бүсэлхийгээрээ олон дахин илж байвал нуруу хөшиж өвдөх, хэвлийн хөндийн янз бүрийн өвчин тусах, үе мөчний архаг хууч хөдлөхөөс сэргийлнэ.

Нүүрээ байнга илж бай
Гарын алгаа хооронд нь үрж халаагаад дух, хацар, самсаагаа бүхэлд нь дээш доош хэдэн удаа зугуухан илнэ. Өдөрт хоёр удаа хийхэд илүүдэхгүй. Yүгээр нүүрний эд эсийн цусны эргэлт сайжран арьс зөөлөрч өнгөлөг болсноор овор багатай харагдана. Yрчлээг багасган, нэмж үрчлээтэхээс сэргийлнэ. Хамар битүүрэх, ханиад томуу хүрэх, салхинд нулимс гоожих, толгой шүд өвдөхөөс сэргийлнэ. Энэ дасгалыг батгатай хүмүүс хийж болдоггүй юм байна.

Арьсаа илж бай
Биеийнхээ арьсыг хэсэгчлэн боломжоороо 10 орчим удаа зөөлөн илнэ. Ингэснээр арьсны нүх сүвүүд тэлж, ядаргаа арилж, нойронд сайн болно. Бас цусны даралт буурч, арьс зөөлрөн өнгө зүс нь сайжирдаг.

Цээжээ арчилж бай
Цээжиндээ байнга иллэг хийж зөөлөн алгадах хөдөлгөөнийг өдөрт хэдэн ч удаа хийж болно. Ингэснээр зүрхний үйл ажиллагаа сайжран, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвчлөхөөс сэргийлнэ.

Хэвлийдээ иллэг хийх
Орондоо байхдаа хүйсээ тойруулан зөөлөн иллэг хийнэ. Хоёр тийш нь ээлжлэн хийх ба зөөлөн дарж базлана. Нийт арав, арван удаа давтана. Энэ дасгалаар гэдэс ходоодны цусан хангамж болон уг эрхтнүүдийн агших, сунах ажиллагааг нэмэгдүүлж хоолны шингэцийг сайжруулна. Ходоод гэдэсний өвчин тусах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс тасалдах өвчтнүүдээс сэргийлнэ. Хятадад “Хоол идсэний дараа 10 алх, хэвлийгээ илж байвал зуу насална” гэсэн хууч яриа байдаг.

Хөлийн улаа илэх
Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдралыг тэтгэх маш чухал цэг байдаг гэнэ. Алгаа хооронд нь илж бүлээцүүлээд тэр цэг дээр өдөрт 10 удаа илж дарвал хөл дулаацаж, сэтгэл санаа тайвшран элэг бөөрний үйл ажиллагаа сайжирч, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх, даралт ихсэх, хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>