Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Эзэгтэйн гал тогоонд гаргадаг алдаанууд

$
0
0
7ecc6avej917lfr7psarp0acl5Эзэгтэй бүр гэртээ байх цагийнхаа ихэнхийг нь гал тогоондоо өнгөрүүлдэг нь мэдээж. Хийсэн хоол тань амттай болсон ч ямар нэгэн алдаа байгаа юм биш биз?

1.    Хүнсний ногоонуудыг хөргөгчинд хийхээс татгалз.
Лууван төмс гэх зэрэг ногоонууд тасалгааны темпартурт байвал шим тэжээлээ хурдан алдахгүй. Өмнө нь хөргөгчинд хийгээд зүгээр л байдаг байсаншд гэж бодож магадгүй. Тэгвэл та нэг туршилт хийж үзээрэй. 2ш лууванг нэгийг нь хөргөгчинд хийгээд , нөгөөг нь цаасан хайрцганд хийгээд ил тавиарай. Аль нь түрүүлж зөөлрөн муудах бол?
2.    Аяга тавагаа далд хийж байгаарай.
Үргэлж хэргэлдэггүй аяган дээр тоос тогтох , ялаа суух гэх зэрэг бохирдлууд үүсэх боломжтой. Тиймээс аяга тавгаа далд хийж байхыг зөвлөе.
3.    Хуванцар савыг хэрэглээнээсээ хал
Ихэнхи айл саванд ус хийн хөргөөдөг байх. Хэрвээ тэгдэг бол хэзээ ч битгий хуванцар сав сонгоорой. Учир нь хуванцар саванд халуун ус хийх үед миланин хэмээх бодис ялгарч байдаг. тэрхүү бодис нь дотрын эрхтнүүдийг хордуулдаг юм. тийм учраас шилэн савыг ашиглаж байгаарай. Мөн хуванцар шанага , аяга гэх мэт зүйлсээ хэрэглээнээсээ хасах хэрэгтэй.
4.    Угаалгын бодисыг бага хэрэглэ
Угаалга хийх болгондоо угаалгын бодис хэрэглэх хэрэггүй. Хэрвээ угаалгын бодис хэрэглэсэн бол хүйтэн усаар сайтар цэвэрлэх хэрэгтэй шүү. Бодисыг дутуу арилгах нь хавдар үүсэх шалтгаан болж байгаа юм.
5.    Аяга тавгаа хэрэглэхдээ усаар зайлаарай. Гадаргууд нь юу ч наалдсан юм билээ.
6.    Хортон шавжийг байнга устгаж байх.
7.    Паалантай савыг ашиглахгүй байх. Хэрэглэлээ гэхэд пааланг нь унасан үгүйг байнга шалгаж байх.
8.    Хүнсээ цуглуулахдаа ямар ч бүтээгдэхүүн байсан хамаагүй үргэлж он сарыг шалгаж байх.


Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>