
Анх уулзахад түүний бүх зүйл нь таалагдаж эхлэнэ. Түүний үнэр, гэрэлтсэн царай, дулаан харц, сэтгэл нь гээд л. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний сул талууд, алдаа нь таны нүдэнд илүү ихээр тодорч харагдаж эхлэнэ. Энэ бол байдаг л нэгэн зүйл. Гэхдээ харилцаандаа хэрүүлгүй нам тайван, аз жаргалтай байдлыг авчирахын тулд та болон тэр хичээх ёстой.
“Хайр гэдэг яг л цэцэгтэй адил. Арчлахгүйзүгээрлуслаадбайвалгундана. Услахгүйарчлаадбайвалүхнэ. Тиймээс үргэлж тордож байх хэрэгтэй. “
Би найз залуутайгаа 9-р ангиасаа хойш одоог хүртэл үерхэж байна. Маш удаан хугацааны дараа хайр гэх зүйлийн түлхүүрийг олсон гэхэд болно. Хосууд удах тусам бага зэрэг уйдаж эхлэдэг ч, хүн бүхэн өөр. Бид 2 нэг л мэдэхэд харцаараа ойлголцож, хэлэх үг, үйлдлийг нь тааж чадах мөн яг одоо юу хийж байгааг нь хүртэл хэлж чадна. Яг л би тэрний биед, тэр миний биед орсон юм шиг. Аз жаргалтай хосууд байх түлхүүрийг танд Кана би бага ч гэсэн нээхийг оролдлоо.
1. Тэр бол таны амьдарлын утга учир
Хэд хоног уулзахгүй бол таны сэтгэл ихээр зовж, сэтгэл санаагаар унана. Түүнтэй муудалцсан ч байсан уулзахыг хүсэж байгаа бол та хайртай гэсэн үг. Зарим зүйл дээр эмэгтэй хүн бардам зангаа хаях хэрэгтэй болдогтой адил тэр таны бардам занг үгүй хийх цор ганц хүн.
2. Та 2 хичнээн салсан ч буцаад нийлдэг
Бурханы зурсан зураг, хувь тавилан мэт. Хичнээн биенийгээ үзэн ядан салсан ч та 2-ыг нийлүүлэх шалтгаанууд хаа нэг газраас гарч ирээд байдаг бол та 2 үнэхээр хамт байх хувь заяатай гэж хэлэхэд буруудахгүй.
3. Та түүний сул талуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй
Үнэхээр та түүнд хайртай бол түүний сул тал ч бай сайн тал ч бай таны хайрыг татах болно. Заримдаа эр хүний сул талыг аниад өнгөрөх хэрэг гардаг. 10 хуруу тэгш хүн хорвоо дээр байхгүй шүү дээ.
4. Маргаанд ялахын тулд байх хэрэггүй
Та 2 маргалдахад ялагч тал заавал эмэгтэй тал байх ёсгүй. Хэрэлдсэн ч ухаантай, бодлоготой хэрэлдэж сурах хэрэгтэй. Түүний хуучин зүйлсийг сөхөх, хашгичиж хуруугаа чичлэх, хараалын үг битгий хэрэглэ. Маргааныг аль болох хурдан дуусгаж сур. Үгүй бол харилцаанд сэв сууна. “Том хүн шиг маргалдсан бол Том хүн шиг эвлэрч сур” гэх үгийг санаж яваарай.
5. Түүний алдааг уучил
Хүн алдаж болно. Та ч гэсэн алдаа гаргана. Аз жаргалтай хосуудын гол түлхүүр юу гээч? Уучлах сэтгэл байдаг юм. Ялангуяа бүсгүй хүний зөөлөн ааль, зөөлөн сэтгэл зөвхөн танд байгаа. Гэхдээ эр хүн маш том алдаа гаргахад 3 удаа л уучил. Эр хүн том алдаа гаргалаа гэхэд чин сэтгэлээсээ ганц удаа л гуйдаг юм.
6. Түүнийг өөрчлөхийг хичээх хэрэггүй
Эр хүний багаасаа сурсан зан, эсвэл ааш занг нь өөрчлөхийг хичээх хэрэггүй. Үнэндээ бүтэх ч үгүй. Байгаагаар нь л хайрла.
7. Түүнд урам зориг, дэмжлэг харамгүй өг
“Амжилттай яваа эр хүний ард эхнэр нь байдаг” гэх үг бий. Сэтгэлээр унахад нь сэтгэл санаагаар дэмжиж урмыг үгээр дайл. Та түүний, тэр таны түших багана гэсэн үг шүү дээ. Түүний яриаг сонсож чадах, түүнийг ойлгох хамгийн сайн найз нь бай.
8. Эрх чөлөө хамгийн чухал нь
Хэрвээ хэн нэгэн тань руу цаг үргэлж залгаад хаана хэнтэй юу хийж байна гэх мэтээр шалгаагаад байвал үнэхээр төвөгтэй. Эр хүний хувьд эрх чөлөө бол амьсгалах агаараас өөрцгүй зүйл.
Эдгээр зүйлсийг хэрэгжүүлэхэд та 2-ын харилцаа эрүүл байхад нэг алхам ойртоно шүү.