Quantcast
Channel: Miss.mn
Viewing all articles
Browse latest Browse all 18678

Өдрийн цагаар улаан болон шар өнгөтэй жимс ногоог, харин орой ягааныг хэрэглээрэй

$
0
0

strawberry-154939-230744154

Бид бүхэн хоол хүнсээ сонгохдоо зөвхөн химийн найрлагыг нь харгалзан үзэж чухалчилдаг. Бие организм маань ч биднээс шим тэжээлтэй бодисуудыг агуулсан хүнс хэрэглэхийг шаарддаг. Тэгвэл бидний өдөр тутам хэрэглэж буй хоол хүнсний өнгө бидний бие, эд эрхтэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Хромотерапия буюу олон төрлийн өвчнийг эмчлэх шинжлэх ухааны арга байдаг.

Заримдаа бид ногоон өнгийн жимс ногоо, заримдаа жүрж, алим зэргийг идмээр ч шиг санагддаг. Тэгвэл учир нь юу вэ?

Хромотерапия буюу хоол хүнсний өнгөөр эмчлэхүй

Эрт дээр үеэс хүмүүс бие махбод болон сэтгэлзүйн өвчнийг анагаахын тулд өнгөний хүчийг ашигласаар иржээ. Хромотерапия гэдэг үг нь «chroma» буюу гэрэл, «therapeia» буюу эмчилгээ гэсэн грек үгнээс гаралтай аж.

Гэрэл нь цахилгаан соронзон цацраг, харин өнгө нь мэдрэмж бөгөөд бие эд эрхтэнд тодорхой урттай гэрлийн долгион үйлчлэх үед үүсдэг байна. Өнгө болгон хүний бие организмд онцгой нөлөө үзүүлдэг өөрийн гэсэн цацраг тусгалтай, хэлбэлзэлтэй байдаг.

Орчин үед хромотерапия нь цветтерапия буюу өнгөөр эмчлэхүй гэсэн нэрийн дор нилээд түгээмэл болж байгаа бөгөөд гэрэлтүүлэг, хараа зүйн бясалгал, өнгөт чулуу, талст, интерьерийн өнгө, хувцасны өнгө, хүнсний өнгөний тусламжтайгаар өнгөний нөлөөг ашиглан биеийг эмчлэх аргуудын нийлбэр цогц болоод байна.

Хоол хүнсний өнгөөр эмчлэхүй

Хүнсний өнгөний тусламжтайгаар эрүүл мэндээ тэнцвэрүүлэх, бие махбодио эрүүлжүүлэх боломжтой. Харин ямар өнгийн хүнс ямар нөлөөтэй гэдэг нь тун сонирхолтой.

Жишээлбэл, таны эрч хүч бууран ядарч сульдвал улаан өнгийн хүнс хэрэглэх гэх мэт.

Хоол хүнсний өнгөөр эмчлэх эмчилгээг “эсрэгээр” нь ашиглаж болдог. Хэрвээ та ямарваа нэгэн өнгөтэй хоол хүнс болон бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхэд таны бие организм үүнд дасан зохицож та өөрийн мэдэлгүй хувцас, эдэлж хэрэглэж буй зүйлдээ энэ өнгийг түлхүү ашигладаг болдог. Энэ нь магадгүй танд яг энэ өнгө хэрэгцээтэй байгаагийн шинж юм.

Түүнчлэн хоолны дэглэмээ тэнцвэртэй байлгах үүднээс бүх өнгийн хүнсийг хэрэглэх шаардлагатай. Мөн өдрийн турш хэрэглэж буй хүнснийхээ өнгийг тодорхой хугацааны мөчлөгт тохируулж болдог. Жишээ нь, өглөөний цагаар ногоон болон шар өнгийн хүнс хэрэглэхэд тохиромжтой. Харин өдрийн цагаар улаан болон улбар шар өнгөтэй хүнс хэрэглэвэл эрч хүч тань сэргэж сэтгэл санаа тань өөдрөг болох болно. Оройн хоолонд ягаан өнгийн хүнсийг хэрэглэснээр та тайвширна.

Улаан өнгийн хоол хүнс

Ногоо – Хүрэм манжин, амтат улаан чинжүү, улаан манжин, улаан лооль гэх мэт

Жимс жимсгэнэ – Шийгуа, улаан алим, интоор, анар жимс, улаан чавга, цангис, аньс, улаалзгана, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө

Улаан өнгийн хүнс нь элэг болон дэлүүний үйл ажиллагааг идэвхжүүлж, цусны эргэлтийн үйл ажиллагааг дэмжин, зүрх судасны болон цусны эргэлтийн системийг сайжруулдаг төдийгүй хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.

Улаан өнгийн хүнсийг төмөр дутагдсан үед болон хоол боловсруулах тал дээр асуудалтай хүн хэрэглэхэд тустай. Мөн биеэс хорт бодисыг гадагшлуулж бие эрхтнийг сэргээх нөлөө үзүүлдэг.

Улаан өнгө нь аливаа нэг зүйлийг бүтээлчээр эхлэх эхлэл болж шинэ санаа олох эрч хүч, хүсэл эрмэлзэлийг бэлэглэдэг байна.

Улбар шар өнгийн хоол хүнс

Ногоо – Улбар шар сортын хулуу, лууван, улбар шар чинжүү

Жимс жимсгэнэ – Чацаргана, чангаанз, жүрж, бэрсүүт жүрж, гоо жүрж

Улбар шар өнгийн хүнс нь зохицуулах үйлчилгээтэй байдаг. Мөн таныг эрч хүчээр цэнэглэж, хоол боловсруулах болон ялгаруулах үйл ажиллагааг тогтворжуулж, залуужих, дархлаагаа сайжруулах шинж чанартай бөгөөд хорт хавдар тусах эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд тус болдог.

Улбар шар өнгийн хүнсийг арьсны асуудалтай, сэтгэл гутрал болон амьдралын идэвхгүй хэв маягтай хүн хэрэглэхэд таатай.

Улбар шар өнгө нь бэлгийн дуршлыг сайжруулж, хүнийг сөрөг муу бодлоос ангижруулан баяр хөөр, өөдрөг үзлийг бэлэглэдэг байна.

Шар өнгийн хоол хүнс

Ногоо – Шар хулуу, урт сортын шар хулуу, шар өнгийн амтат чинжүү, шар лооль, шар манжин, эрдэнэшиш

Жимс жимсгэнэ – Шар алим, шар чавга, нимбэг, манго, тоор, гадил, ханборгоцой гэх мэт

Шар өнгийн хүнс нь тунгалагийн системийг идэхвжүүлж, дотоод шүүрлийн булчирхай үйл ажиллагааг дэмжихээс гадна хоол боловсруулах системийн үйл ажиллагааг зохицуулдаг.

Шар өнгийн хүнс нь арьсны бүтцийг сайжруулж, хоол тэжээлийн дутагдалд орсон, сэтгэл санааны гутрал, хэт их бухимдалд орсон хүн хэрэглэхэд ач холбогдолтой байдаг.

Шар өнгө нь ой тогтоолт, анхаарал төвлөрөлтөнд эерэгээр нөлөөлж, зөн мэдрэмжийг дээшлүүлдэг.

Ногоон өнгийн хүнс

Ногоо – Бүх төрлийн ногоон өнгөтэй ногоо, хулуу, өргөст хэмх, ногоон чинжүү, байцаа, далайн байцаа

Жимс, жимсгэнэ – Ногоон алим, лайм, авокадо, киви

Ногоон өнгийн хүнс нь эд эрхтнийг нөхөн сэргээж, дархлалын системийг идэвхжүүлж, бие организмын цэвэрлэх маш хүчтэй үйлчилгээтэйгээс гадна бодисын солилцоог сайжруулдаг.

Ногоон өнгийн хүнс нь бодисын солилцоо алдагдсан үед, зүрх судасны системийн өвчлөл болон мэдрэлийн гаралтай өвчний үед хэрэглэхэд ач тустай.

Ногоон өнгө нь хүний биеийг анагаах чадвартай, мөн итгэл найдвар төрүүлэхэд чухал үүрэгтэй.

Ягаан өнгийн хоол хүнс

Хөх ягаан өнгийн хоол хүнс нь цусны эргэлтийг дэмжиж, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Түүнчлэн зүрхний ажиллагаанд сайнаар нөлөөлж, мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмждэг.

Хөх ягаан өнгийн хүнс нь даралт ихсэх, нойргүйдлийн үед хэрэглэхэд тустай.

Хөх ягаан өнгө нь сэтгэл санааг өргөж, тайвшрахад, мөн бясалгахад чухал нөлөөтэй.

Бор өнгийн хоол хүнс

Ногоо – Төмс, мөөг, бор шош, овъёос, улаан буудай, хөх тариа

Жимс, жимсгэнэ – Хатаасан инжир, хатаасан гадил, самар

Бор өнгийн хүнс нь бамбай булчирхай үйл ажиллагааг тогтворжуулж, хараа болон сонсгол сайжруулан, оюун санааны болон бие махбодийг чадварыг идэвхжүүлдэг. Мөн тонусыг багасгах, арьс болон уушигны өвчний үед хэрэглэхэд тохиромжтой.

Бор өнгө нь “гуравдагч нүд”-тэй хамааралтай учир дотоод төсөөлөл, энэрэнгүй байдал, шударга зан чанарт чухал нөлөө үзүүлдэг гэж үздэг.

Цагаан өнгийн хоол хүнс

Ногоо – Цагаан манжин, сармис, тунхуу, цагаан лууван, цагаан голт байцаа, самар, цагаан шош, цагаан мөөг, хясаан мөөг

Жимс, жимсгэнэ – Цагаан лийр, цагаан улаалзгана, рамбутан, кокос

Цагаан өнгийн хүнс нь амьсгалын замын системийг дэмжиж, бие организмыг цэвэрлэх, нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Арьс болон салст хуурайших, уушигны өвчин, шингэн алдалтын үед хэрэглэхэд тохиромжтой.

Цагаан өнгө нь цэвэр цэмцгэр байдал, шинэчлэлийн бэлэг тэмдэг болдог. Хар дарсан, хүнд хэцүү ой санамжаас ангижрахад эерэгээр нөлөөлж, шинээр өөрийн хүчийг олоход тустай гэж үздэг.

Өнгөөр эмчлэх ба түүхий хоолны дэглэм

Ургамлын гаралтай бүтээгдэхүүний өнгө нь түүнд агуулагдах шим тэжээлт, ашигтай бодисуутай хамааралтай байдаг. Дулааны боловсруул алт хийснээр тухайн хүнсэнд агуулагдах тэжээлийн бодисууд алдагдахаас гадна ийнхүү бэлтгэсэн хүнс нь түүхий хүнснээсээ өнгөний хувьд эрс ялгаатай байдаг.

Иймээс түүхий хүнс хэрэглэх нь өнгөөр эмчилж буй эмчилгээний үед маш сайн төрлийн хоолны дэглэм болдог.

Эх сурвалж: www.mylivingfood.ru

Орос хэлнээс орчуулсан: 



Viewing all articles
Browse latest Browse all 18678

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>