Мөнгөний картаа утасныхаа гэрний ард хийж болно
Зарим үед цүнхний шаардлагагүй үед ингэж хийгээд “хөнгөхөн” гараад явахад гэмгүй.
Гялгар уутанд утсаа хийгээд яв
Бороотой, шороотой үед гялгар уутанд утсаа хийгээд яв. Уутны гаднаас утасны мэдрэгч ажилладаг учир утсаа ярихаас бусдаар ашиглаж болно.
Утасныхаа дэлгэцийн арын зургийг нэр утасны дугаараа бичсэн зургаар соль
Ямар нэгэн азгүй тохиолдлоор утсаа хаях юм бол сайн санаатай хүмүүс таныг олоход амар байх болно.
Унших ёстой зүйлээ скрийншот хийгээд унш
Утасны баттерей дуусах гэж байгаа бол зайлшгүй унших, харах ёстой зүйлүүдээ (очих газрын чиглэл заагч г.м) скрийншот хийсний дараа wifi аа унтраагаад ашиглавал утас цэнэгээ удаан барина.
Утсаа airplane горим дээр тохируулаад цэнэглэвэл илүү хурдан цэнэглэгдэнэ
Яаралтай үед цэнэг хурдан шахах хэрэг гардаг шүү дээ. Тийм үед энэ аргыг хэрэглээрэй.
Ашигладаггүй апликэшнүүдээ хаа
Одоохондоо ашиглах шаардлагагүй апликэшнүүдээ хааснаар цэнэгээ удаан барина.
Селфи стик буюу өөрийнхөө зургийг авдаг хэрэгслийг өөрөөр ашигла
Селфи стик зөвхөн өөрийн зургийг дарахад ашиглагддаггүй. Түүгээр бүр тоглолт үзсэн ч болно.
Дууны товчоор зураг дарж болно
Яг гоё өнцгөөс зураг дарах гэтэл хуруу хүрэхгүй байвал дуу чангалж, намсгадаг товчоор зураг дарж болно.
Чихэвчний товчоор зураг дарж болно
Нэмэлт гэрэл ашиглах
Утасны спичик хангалттай гэрэлтүүлж чадахгүй бол өөр хэн нэгний утасны гэрлийг асааж гэрэлтүүлж байгаад зураг дарж болно.
Утасны микрофоны нүхийг таглаж байгаад бичлэг хий
Заримдаа маш их дуу чимээтэй үед ингэж бичлэг хийх нь хамаагүй дээр байдаг.