
Ямар ч орчинд байлаа гэсэн өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээгээрэй. Хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэр. Хэрвээ мэдэрч чадвал та заавал амжилтанд хүрнэ.
1. Үргэлж инээмсэглэ
Эмэгтэй хүний хамгийн сайн хийж чадах зүйлийг мөнгө үрэх гэлцдэг. Харин миний бодлоор инээмсэглэх. Инээмсэглэх их амархан гэхдээ худлаа инээх хэцүү. Тиймээс чин сэтгэлээсээ инээ. Та инээж байхдаа аз жаргалтай, илүү хөөрхөн харагддаг
2. Үргэлж хөдөлмөрлө
Завтай суух чөлөөг өөртөө хэзээ ч битгий өг. Ядаж зүгээр сууж байхдаа толгой дотроо бодож эргэцүүл.
3. Өөрөө өөрөөрөө бахарх
Юу ч хийгээгүй байж хий хоосон зүйлд өөртөө цаасан малгай өмсүүлээд сууж болохгүй. Өөрөөрөө бахархахаар, бусдаар бахархуулахаар зүйл хийгээрэй.
4. Бүхнийг ав
Өөртөө хэрэгтэй гэсэн зүйлсээ бүгдийг нь авч сур. Өөрөөсөө битгий мөнгө хармал. Нэг зүйлийг санахад та хүссэн бүхнээ авах чадалтай болохын тулд мөнгөтэй эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Эрх мэдэл, мөнгөтэй болохын тулд та хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг сана!!!
5. Сайхан сэтгэлтэй бай
Ямар ч хүнд, юманд сайхан сэтгэлээр хандаж сураарай. Магадгүй та хэн нэгэнд чин сэтгэлээсээ тусалсан байхад тэр хүн чинь ойлгоогүй байж болох л юм. Миний сэтгэлийг ойлгосонгүй гэж гомдоллох хэрэггүй. Тэр хүн ойлгоогүй юм чинь бусад хүмүүс ч ойлгохгүй гэж бодох хэрэггүй. Сайхан сэтгэлийн хариу одоо биш ч гэлээ ирээдүйд илүү том болоод ирдэг юм.