Гашуун гурилд модны нүүрс хийж байлгавал гашуун амт нь багасна.
Гурилыг давстай усаар зуурвал бөөгнөрөхгүй
Гурилд хэдхэн хумс сармис хийж хадгалавал өт хорхойноос хамгаална
Нялцгай зуурсан гурил дээр тостой цаас тавьж элдэх буюу хүйтэн ус дүүргэсэн лонхоор элдвэл хялбар байна.
Гурилын гадуур өндөг түрхвэл элдэхэд хатуурч, гурил хөөхгүй болдог.
Гурилыг хэт исгэхгүйн тулд норгосон цаасаар бүтээнэ.
Гартаа ургамлын тос түрхвэл иссэн гурил гарт наалдахгүй.
Чанаж нухсан төмс холиход иссэн гурил зөөлөн сайн хөөнө.
Гурилыг захаар нь жигнүүрээсээ зайтай тавьж жигнэвэл сайн хөөнө.
Талх барихад доод хэсгийг түлэхгүйн тулд савны ёроолд нь давс цацна.
Талхыг битүү саванд алим юм уу, арилгасан төмстэй хамт байлгавал хатдаггүй.
Буцламгай усанд хутгаа дүрж зүсвэл шинэ талх нимгэн цэвэр зүсэгдэнэ.
Хуучин талхыг ус юм уу сүүнд дүрж шарх шүүгээнд жигнэвэл шинэ юм шиг болно.
Цагаан талхыг хар талхтай хадгалвал амт нь мууддаг.
Талхыг дундуур нь 3 хувааж голынхыг нь хэрэглээд захын хоёрыг нь хооронд нь хавсарч хадгалахад хатаж мууддаггүй байна.